• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-21 09:04:22    
Бээжингийн олимпийн бэлтгэл ажил амжилттай явагдаж байна

"Бээжин - 2008 олимп дээр уулзацгаая" мэдлэгийн уралдааны нэгдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

      Эрхэм сонсогчид оо, 2001 оны 7-р сарын 13-ны өдөр Москвад болсон Олон улсын олимпийн хорооны 112-р бүгд хурлаар Бээжин хот 2008 оны зуны олимпийг зохион явуулах эрх олсноор, олимпийг Хятадад анх удаа зохион явуулах боллоо. 2001 оны 12-р сард Бээжингийн 29-р зуны олимпийн наадмыг зохион явуулах комисс байгуулагдаж, улмаар Бээжингийн олимпийн бэлтгэл ажлын хөшгийг сөхсөн байна. Бээжингийн олимпийн наадам 2008 оны 8-р сарын 8-ны өдрөөс 8-р сарын 24-ний өдрүүдэд болно. Одоогийн байдлаар Бээжингийн олимпийн наадмын эхлэлтийн ёслол болоход жил хүрэхгүй хугацаа үлдээв. Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын тухай Бээжингийн олимпийг зохион явуулах комиссын гүйцэтгэгч даргын орлогч Ван вэй танилцуулж хэлэхдээ: "Бээжин нь Хятад үгэнд "умардын нийслэл" гэсэн утгатай. 3000 гаруй жилийн түүхтэй юм. Хятадын түүхэн дэх Юань, Мин, Чин гурван төр Бээжинд нийслэлж байлаа. 1949 онд БНХАУ байгуулагдаж, Бээжин нь Хятадын нийслэл болсон юм. Өнөөдрийн Бээжин 13 сая хүн амтай орчин үеийн олон улсын нийслэл болоод байна. Өнө удаан түүх нь Бээжинд ховор нандин соёлын өв үлдээсэн юм. Дэлхийн гайхамшиг болсон урт Цагаан хэрэм нь Бээжинд хэдэн зуун км үргэлжилж, зураг мэт үзэсгэлэнтэй И Хэ Юань нь Хятадын эртний хааны цэцэрлэгт хүрээлэнгийн сонгодог бүтээл болон үлджээ. Гү гүн буюу Хааны өвлийн ордон нь дэлхийн хамгийн сүрлэг жавхаатай хааны орд харш болох юм. Тянь Тань буюу Тэнгэрийн сүмд Хятадын хаад тэнгэр тахих тахилга үйлддэг. Тэр нь Хятадын эртний барилгын урлагийн цомхотгол болох юм. Дээр дурдсан дөрвөн үзэмжит газар нь ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад оржээ. Харин Бээжингийн онцлогийг маш их харуулсан нь өдөр ирэх дутам цөөрч яваа Бээжингийн Хүтүн буюу гудам тэрчлэн Сы Хэ юань буюу дөрвөлжин хороолол болох юм. Олон зуун жилийг туулж ирсэн эдгээр зүйлүүд Бээжингийн хүн ардынх нь ахуй амьдралын амьд түүх болон үлджээ.

      Бээжин 2001 онд 2008 оны олимпийг зохион явуулах эрхийг авснаас хоших 6 жилийн хугацаанд, Бээжин хотынхон олимпид бэлтгэхийн төлөө асар их хүчин чармайлта гаргасан юм. Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссын гүйцэтгэгч даргын орлогч ноён Ван Вэй сурвалжлагчид хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комисс байгуулагдсаны дараа өвөрмөц онцлогтой, өндөр түвшинтэй олимпийн наадмыг зохион явуулахыг Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комисс бэлтгэл ажлын зорилгоо болгосны зэрэгцээ түүний төлөө чармайн ажиллаж ирсэн юм" гэжээ.

      Ноён Ван Вэй хэлэхдээ, Өвөрмөц онцлогтой өндөр түвшин бүхий 2008 оны олимпийг зохион явуулах нь бидний даян дэлхийд хандан хийсэн амлалт бөгөөд, Хятадын засгийн газар болон ард түмний хүсэл найдлага болох юм. Бээжингийн олимпийн наадмын олон төрлийн бэлтгэл ажил ерөнхийдөө төлөвлөгөө ёсоор урагштай ахиж байна гэжээ.

     "Өвөрмөц онцлогтой бөгөөд өндөр түвшин бүхий 2008 оны олимп"-ийн тухай ноён Ван вэй тодруулан хэлэхдээ: "Энэ нь голцуу найман талд илэрж байна. Нэгд, өндөр түвшин бүхий биеийн тамир спортын ордон талбайн тоног төхөөрөмж болон тэмцээнийг зохион байгуулах ажил болно. Хоёрт, өндөр түвшинтэй нээлтийн ёслол болон соёлын арга хэмжээтэй байх. Гуравд, өндөр түвшинтэй мэдээллийн үйлчилгээ болон олон нийтийн таатай үнэлгээ байх. Дөрөвд, өндөр түвшинтэй аюулгүй байдлын хамгаалалттай байх. Тавд, өндөр түвшинтэй сайн дурын үйлчилгээний эгнээ болон үйлчилгээтэй байх. Зургаад, өндөр түвшинтэй зам харилцааны зохион байгуулалт болон амьдралын үйлчилгээтэй байх. Долоод, өндөр түвшин бүхий хотын соёл иргэншлийн дүр төрөхтэй байх. Наймд, олон орны тамирчдыг шилдэг амжилтанд хүргэх эдээр болно" гэжээ.

      6 жил шахмын яаралтай бэлтгэл ажил хийснээр, Бээжингийн олимпийн наадам нь өвөрмөц онцлогтой бөгөөд өндөр түвшинтэй олимп зохион явуулах гэсэн зорилтдоо улам төхөж ирлээ. Ноён Ван вэй хэлэхдээ, Олимпийн бэлтгэл ажлын амин чухал зүйл болсон олимпийн тэмцээний ордон талбайн байгуулалтын ажилд Олон улсын олимпийн хороо маш сэтгэл ханамжтай байна. Тэмцээний 37 ордон талбайн 10-ыг нь барьж байгуулж дуусгаад, бусдыг нь 2007 оны эцэс гэхэд барьж байгуулж дуусгах болно гэжээ. Тэр цааш нь мөн танилцууж хэлэхдээ, Бээжингийн олимпийн бусад бэлтгэл ажил ч сайн явагдаж байна, өнөөдрийн байдлаар, Бээжингийн олимпийн тэмцээний зохион байгуулалтын ажил тасралтгүй гүнзгийрч, бүх тэмцээний цагийн хуваарийг нэгэнт гаргасан байна. Нээлт хаалтын ёслолын дезайны ажлыг үндсэнд нь дуусгаад зохион бүтээх, хэрэгжилт болон бэлтгэх шатандаа хүрээд байна. Нээлтийн ёслолын ерөнхий удирдаачаар олон улсын нэрт кино удирдаач Жан И мөү ажиллаж байна. Дэлхий дахины анхаарлыг татсан Бээжингийн олимпийн гал бамбарыг дамжуулах явцад дэлхийн оргил Жумаглама оргилд гарах саналыг дэвшүүлсэн нь 2008 оны гал бамбарын буухиа гүйлтийн талаар хүмүүст улам бүр таамаглал төсөөлөл төрүүлж байна.

      Бээжингийн олимпийн бэлтгэл ажил нь Бээжин хотын оршин суугчид болон Хятадын иргэдийн халуун дэмжилэгийг олсон юм. Энэ нь Бээжингийн олимпийн сайн дурын үйлчилгээний ажилтан элсэх ажилд бүрэн харагдсан байна. Бээжингийн олимпийн наадамд нийт 100 мянган сайн дурынхан шаардагдана. Гэхэд энэ оны 7-р сарыг дуустлах байдлаар 500 мянга гаруй хүн нэрээ бүртгүүлсэн байлаа. Үүний дотор Хятадын эх газрынхны нэрээ бүртүүлсэн тоо 90 хувьд хүрч байна. Олимпд Хятадын иргэд маш урамтай оролцж байгаа явдал нь Олон улсын олимпийн хорооныхонд гүн сэтгэгдэл үлдээсэн байна. Ноён Ван вэй хэлэхдээ, Олимпийн наадам болон пара олимпд сайн дурын үйлчлэгчээр элсүүлэх ажил нь дотор газрын 31 муж, хот, өөртөө засах районд тал бүрээр өрнөж байна. Шянган, Аомэн, Тайвань болон гадаад дахь сайн дурынхныг элсүүлэх ажил ч тал бүрээр эхэллээ. 2007 оны 7-р сарын сүүлч болтлох байдлаар нэрээ бүртгүүлсэн хүний тоо 560 мянгаас давсан байна. Манай сайн дурынхан тооны талаар хангалттай байгаа бөгөөд чанарын талаар ч хангалттай юм гэжээ.

      Олимпийг зохион байгуулагч хот нь зам харилцааны талын аятай сайхан нөхцөл байдал болон хотын хүрээлэн байгаа орчныг бүрэлдүүлсэн байх учиртай. Энэ хоёр ажилд Бээжин хотынхон сүүлийн жилүүдэд асар их амжилт олсон байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд олимпийн зам харилцааны дарамтыг намжаахын тулд Бээжин хотынхон нийтийн зам харилцааны гол гол замын байгуулалтыг түргэтгэж байна. Метроны 4-р, 5-р, 10-р зам болон нисэх онгоцны буудлын замын байгаалалтыг ч ар араас нь байгуулан эхэлж, 2008 онд бүхнийг ашиглалтанд оруулах болно. Тухайн үед Бээжингийн зам харилцааны шугам нь 200 км-т хүрч, тэр нь олимпийн наадмын хугацаанд найдвартай батлагаа хангах болно. Үүний зэрэгцээ Бээжин нь хотын хүрээлэн байгаа орчныг нөхөн сэргээх талд ч нааштай ахицанд хүрсэн байна. 1998 оноос 2006 оны эцэс хүртлэх хугацаанд Бээжин хот нэг триллион 220 сая ам. долларын хөрөнгө оруулж, байгаль орчны 20 том төслийг засан сайжруулсан байна. Бээжингийн агаарын яс чанарын стандарт хангасан хугацаа нь 1998 онд 100 байснаас 2006 онд 241 өдөрт хүрсэн тооцоо гарчээ. Цэцэрлэгжүүлэлтийн бүрхцийн хэмжээ 2006 оны сүүлч гэхэд 42 хувьд хүрсэн байна. 2008 он гэхэд энэ үзүүлэлт нь 43 хувиас даваж, бохир усыг цэвэршүүлсэн хэмжээ нь ч 90 хувьд хүрсэн байна гэжээ.

      Ноён Ван вэй танилцуулж хэлэхдээ: "Бээжин хотын зам харилцааны нөхцөл болон экологийн хүрээлэн байгаа орчин үргэлж сайжирч, олон нийтийн зам харилцааны тасалбарыг хямдруулах бодлого хэрэгжүүлсэн байна. Хотын олон нийтийн зам харилцааны нөхцөл үргэлжлэн сайжирч, ногоон олимп явуулах үзэл ухамсрыг бодитой хэрэгжүүлж, байгаль орчинг засан сайжруулах ажлыг өрнүүлэн, ард түмний аж амьдралтай нягт холбоотой агаар, ус зэрэг байгаль орчны хамгаалалтын стандарт тасралтгүй сайжирч байна. Хотын хүн ардын соёлын орчин өдөр ирэх дутам сайжирч, нийгэм улам эвсэг зохицонгуй болж байна. Хойшдын нэг жилийн хугацаанд Бээжин хот нь олимпийн дүрэм горим, олон улсын дүрэм горим тэрчлэн олимпийг зохион явуулах тухай Хятадын засгийн газрын аль олон зааврын дагуу тал бүрийн ажлаа түргэвчлэн хийх болно" гэжээ. Тэр цааш нь хэлэхдээ: "олон нийт, анд нөхдүүдийн маань Бээжингийн олимпийн бэлтгэл ажилд анхаарлаа улам хандуулан гар бие оролцохыг бид чин сэтгэлээсээ хүсч байна. Бидний хамтын хүчин чармайлтаар өвөрмөц онцлог бүхий өндөр түвшинтэй 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулахын төлөө Олимпийн үйлсийн ирмүүн хөгжлийн төлөө, нэн сайн сайхан эвсэг зохицонгуй дэлхий ертөнцийг байгуулахын төлөө хамтаар чармайя" гэлээ.

      Асуулт:

      1. Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссын бэлтгэл ажлын зорилго юу бэ?

      2. Бээжингийн олимпын наадам хэдэн сарын хэдний өдөр эхэлж, хэзээ өндөрлөх вэ?

\Номин орчуулав\