• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-21 09:07:56    
Бээжингийн олимпийн наадмын уриа болон билэг тэмдэг

"Бээжин - 2008 олимп дээр уулзацгаая" мэдлэгийн уралдааны хоёрдугаар цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн олимпийн наадам 2008 оны 8-р сарын 8-ны өдөр Бээжин хотноо ёслол төгөлдөр нээлтээ хийнэ. Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах үзэл ухамсрыг нэн сайн сурталчилж, Хятадын эртний түүх соёлыг даян дэлхийд таниулахын тулд, Бээжингийн олимпийн зохион явуулах комисс нь 2005 онд Бээжингийн олимпийн наадмын уриа болон билэг тэмдгийг нийтэлсэн байна. Тэгвэл Бээжингийн олимпийн уриа, Бээжингийн олимпийн наадмын билэг тэмдэг нь юу бэ? Тэдгээр нь ямар ямар учир утгатай юм бэ? Үүний хариуг энэ мэдээллээс олно гэдэгт найдаж байна.

      2008 оны олимпийн наадмын уриа нь "Нэг дэлхий Нэг мөрөөдөл" гэж Хятадын Коммунист Намын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чанчүнь Бээжингийн Ажилчны биеийн тамирын ордонд 2005 оны 6-р сарын 26-ны орой мэдэгдсэн юм.

      Энэ уриа нь олимпийн үзэл санаа болон зохион байгуулагч орны соёлын хураангуй цомхотгол мөн. 1988 онд Сеулд болсон олимпоос хойш, олимпийн наадмыг зохион явуулагч орон нь утга төгөлдөр уран санаа бүхий уриа гаргаж ирсэн. 2004 оны Афины олимпийн наадам дээр Грекчууд "Гэртээ тавтай зочлоорой" гэж омог бахархалтайгаар хэлжээ. Энэ урианд Афиний олимп нь даян дэлхийн олимпийн их гэр бүлийн гишүүн бүрд хамгийн халуун дулаан урилга болсон төдийгүй, Грек нь олимп үүссэн газрын хувьд олимпийн наадмыг уугуул нутагт нь дахин хийж байгаад баяр бахдалт сэтгэлээр хандаж байгааг гүйцэд харуулсан билээ.

      Бээжингийн олимпийн наадмын уриа нь "Нэг дэлхий Нэг мөрөөдөл" гэж танд хэлсэн, тэгвэл энэхүү уриа нь чухам ямар учир утгыг агуулж байна вэ? Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комисс үүний тухай тайлбарлан ярихдаа: "Энэ уриа нь даян дэлхийгээрээ олимпийн үзэл санааны ивээлээр хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг эрэн тэмүүлсэн сэтгэлийг харуулсан бөгөөд, Бээжингийнхэн болон нийт Хятадын ард түмний дэлхийн улс түмэнтэй хамтын сайхан гэр оронд аж төрж, соёл иргэншлийн үр бүтээлээ хамтран эдэлж, гар гараа барин ирээдүйгээ хамтдаа цогцлон байгуулах гэсэн хүсэл мөрөөдлийг илтгэсэн байна. Үүнээс гадна, Хятадын уламжлалт соёлд хүн байгаль, хүмүүс хоорондоо эвсэг зохицонгуй харилцахыг дээдлэн үзсээр ирсэн түүхтэй. Бээжингийн олимпийн наадмын уриан дахь эвсэг зохицонгуй хөгжил, эв зүйтэй харилцаа, хамтран ялалт байгуулах гэсэн дотоод агуулга нь Хятадын уламжлалт соёлын хүчин зүйлтэй уялдаатай юм гэжээ. Бээжин их сургуулийн олимпийн асуудлаарх мэргэжилтэн ноён Жан И ү хэлэхдээ: "Энэ уриа нь хоёр чухал агуулгатай. Дэлхий болон мөрөөдөл нь гол зүйл болж байна. Нэг дэлхий гэдэг нь Хятад улс дэлхий дахинтай хэлхээ холбоотой болох гэсэн нээлттэй үзэл санааг баримталж байна гэсэн санаа. Энх тайван бол хүн бүгдийн хүсэл тэмүүлэл байдгийн адилаар, Нэг мөрөөдөл гэдэг нь Хятад болон дэлхий баяар олимпийг болон бүх хүн төрлөхтний хайрлаж явах ёстой өртгйин үзэлт бүхнийг хэлж байгаа болно" гэжээ.

      Энэ уриа нь товч авсаархан хэдий ч, хамтын оюун ухааны цомхотгол болох юм. 2005 оны 1-р сарын 1-ний өдөр Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын комисс нь дотоод гадаадынханд хандан Бээжингийн олимпийн уриа элссэн билээ. Богонихон 1 сар гаруйн хугацаанд уг алба нь Тайвань мужийг оролцуулсан Хятадын бүх муж, хот, өөртөө засах район, Шянган, Аомэнийн засаг захиргааны онцгой район, Америк, Их Британи, Норвеги, Бразили зэрэг улс орон газар нутаг дахь Хятадын харьяат нар болон гадаадын анд нөхдүүдийн ирүүлсэн 210 мянга гаруй ширхэг уриаг авсан байлаа. Энэ 210 мянга гаруй ширхэг уриа нь зохион бүтээх боловсруулахад үлэмж олон материал хангасан байна. Дараагаар нь Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлын комисс нь анхны шалгаруулалт, нийгмийн олон салбарынхнаас санал авсны зэрэгцээ, олон улсын олон нийтийн харицааны нэрт компаниар судалгаа зохион төлөвлөгөө хийлгэхээр дамжуулан, "Нэг дэлхий Нэг мөрөөдөл" гэсэн уриаг Бээжингийн олимпийн уриа болгохоор эцэслэн тогтоосон билээ. Энэ урианд Хятадын олон салбарын эрдэмтэн мэргэжилтүүдийн оюун санаа хүч хөдөлмөр шингэж, дэлхийн ард түмэн Бээжингийн олимпод сайн сайхны ерөөл болон дотнын анхаарлаа хандуулж байгааг харуулсан байна. Үүний зэрэгцээ тэр нь мөн Хятадын ард түмэн олимпийн наадмыг ойлгон таньж байгаагийн төвлөрөнгүй тусгал болсон билээ.

       Бээжингийн олимпын уриа хүмүүсийн сэтгэлд гүнзгийрэхийн хэрээр, 2005 оны 11-р сарын 11-ний өдөр Бээжингийн олимпийн наадам эхлэхэд 1000 өдөр үлдээд байгаа үеэр, Бээжингийн олимпийн билэг тэмдэг болсон Фү ва хүүхэлдэйнүүд ч тодорч. Тэд тус бүрдээ " Бэй бэй"," Жин жин ", "Хуань хуань","Ин ин","Ни ни" гэдэг нэртэй. Хятадын соёл өнө удаан түүхтэй бөгөөд баялаг агуулгатай болохоор утга санаа нь маш өргөн байдагьтийм ч болохоор Бээжингийн олимпийн билэг тэмдэг нь 5 болсон байна. Энэ нь мөн 1972 оны Мюнхоны олимпод анх удаа олимпийн билэг тэмдэг бий болсноос хойших тоогоор хамгийн олон болсон нь энэ удаагийнх юм.

      " Бэй бэй"," Жин жин ", "Хуань хуань","Ин ин","Ни ни" гэдэг энэ 5 Фү ва хүүхэлдэйнүүдийн дизайнд тус тус загас, хулсны баавгай, Олимпийн ариун гал, Түвд бүхэн, алтан хараацай нарын дүрсийг оруулж, энэ таван дүрс нь далай тэнгис, ой тайга, оч гал, хөрст газар, хөх тэнгэртэй уялдаатай бөгөөд, хүн байгаль харилцан эвсэг зохицонгуй харьцаж байгааг билгэшээж, Бээжингийн олимпийн наадмын зохион явуулах комиссын санаачилсан "Ногоон олимп зохион явуулах" үзэл бодлотой ч яв цав нийцсэн байна. Үүнээс гадна Фү ва хүүхэлдэйнүүдийн дизайнд Хятадын соёлын маш олон хүчин зүйлийг оруулсан юм. Тухайлбал, загасны дүрстэй Бэй бэй нь Хятадын уламжлалт цагаан сарын хананы зургийн илтгэх арга барилаас авсан байна. Нэн бүр сонирхуулж хэлэхээс, энэ таван Фү ва хүүхэлдэйнүүдийн нэрийг дэс дарааллаар нь холбож хятадаар дуудвал "Бээжин таныг баярлан угтаж байна" гэсэн үгтэй ижил дуудлагатай буюу. Тэр тусмаа энэ таван хүүхэлдэйнүүд нь олимпийн таван цагаригтай өнгө зохицсон байна.

      Олон улсын Олимпийн хорооны Бээжингийн Олимпийн наадмыг зохион явуулах комиссын зохицуулах хорооны орлогч дарга Госпа энэ таван хүүхэлдэйнүүдийг өхөөрдхийн дээдээр өхөөрдөж байлаа. Тэрээр хэлэхдээ, Бээжинийн олимпийн билэг тэмдэг бролсон Фү Ва нь таван хүүхэлдэйнүүдээр бүрэлдсэн байна. Тэд яг л хүний гарын таван хуруу шиг ойр байж, Олимпийн таван цагаригтай өнгө зохицон ялгарч, хүн байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн оршихийг харуулсан бөгөөд, төгөлдөр уран санааг илтгэж чадсан нь бахархалтай байна. Олимпийн хөдөлгөөн Бээжинд талархах ёстой юм гэжээ.

      Асуулт:

      3. Бээжингийн олимпийн наадмын уриа юу вэ?

      4. Та Бээжингийн олимпийн билэг тэмдэг болсон 5 Фү ва хүүхэлдэйнүүдийн нэрийг тус тус нэрлэнэ үү?

\Уртнасан, Номин орчуулав\