• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-21 09:12:09    
Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбай

"Бээжин - 2008 олимп дээр уулзацгаая" мэдлэгийн уралдааны гуравдугаар цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

      Хүндэт сонсогчид оо, Бээжингийн Олимпийн наадам эхлэхэд жил хүрэхгүй хугацаа үлдээд байна. Уг Олимпийн надмын бэлтгэл ажлын чухал хэсэг болсон Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн барилга байгуулалтын ажил эрчтэй явагдаж байна. Энэ нэвтрүүлгээрээ бид Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн барилга байгуулалтын ажил байдлыг танилцуулъя.

     Бээжингийн Олимпийн наадмын тэмцээнд 37 спортын ордон цогцолбор талбай шаардлагатай байгааг 19-ийг шинээр, 11-ийг өргөтгөн засварлаж, 7-ийг нь түр байгуулж байгаа юм. Уг барилга байгуулалтын ажилд нийт хөрөнгө оруулалт нь 2 тэрбум 670 сая орчим ам.долларт хүрэх төлөвтэй. Хятадын Засгийн газар болон Бээжин хотын Засгийн газар Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн барилга байгуулалтын ажлыг дээд хэмжээнд чухалд үзэж, тэмцээний ордон талбайн зураг төсөл хийх, барьж байгуулах зэрэг үе шатанд гадаад дотоодын тэргүүний техникчдийг ажиллуулсан юм. Эдгээр тэмцээний ордон талбайн олонхи барилга байгуулалтын зураг төсөл нь гойд шинэлэг мөртөө шинжлэх ухаан техникийн ашиглалтын хэмжээ болон гоо сайхны үнэ цэнэ маш өндөр байдаг. Үндэсний биеийн тамир спортын гол талбай болох "Шувууны үүр" хэмээх тэмцээний талбай, үндэсний усанд сэлэлтийн ордон болох "Усан шоо" зэрэг гол гол ордон талбайн зураг төслийн уран сэтгэмжийг хүмүүс өргөнөөр сайшаалыг хүлээн авч байна. Эдгээр барилга байгуулалт нь Олимпийн барилга байгуулалтын түүхэн дэх гайхамшигт бүтээлүүдийн тоонд орох учиртай.

      Бээжингийн Олимпийн наадмын нээлт хаалтын ёслол явагдах гол талбай—Үндэсний биеийн тамир спортын талбай нь өвөрмөц үзэмж төрхөөрөө "Шувууны үүр" хэмээн алдашсан билээ. Уг тэмцээний талбайг 2003 оны 12-р сарын эцсээр Бээжин хотын хойд хэсэгт байрладаг Олимпийн цэцэрлэгт хүрээлэнгийн дотор байгуулж эхэлсэн юм. Одоо, уг талбайн байгуулалтын гадар талын ажлыг үндсэнд нь туусгаад байгаа аж. Энэ барилга байгуулалтын ажлыг хариуцсан ерөнхий инженерийн орлогч Ли Жюлинь хэлэхдээ, барилгачдын дараачаар хийх ажил нь талбайд спортын тэмцээн сонирхогчдад салхи борооноос талдлахад зориулан энэ барилгын ган хийцтэй бүтэц тогтоц дээр нь "тунгалаг хувцас" өмсгөх явдал юм. Энэ "гадар хувцас"-ны мэргэжлийн нэр нь "бүрхүүл" гэдэг бөгөөд, тэр нь гэрэл агаар нэвтэрдэг мөртөө бороо хур тоос шорооноос халхалдаг, шинэ технологиор бүтээгдсэн шил юм уу хуванцартай адилавтар нэг зүйлийн материал юм. Олон улсын хэмжээнд ч ийм шинэ материалыг тун цөөн хэрэглэсэн. өнөө, зөвхөн Германы Мюнхен хот дэх Дэлхийн цөмийн төлөөний хөл бөмбөгний тэмцээний том талбайн байгуулалтад л иймэрхүү бүрхүүлт бүтэцтэй байгаа юм гэжээ.

      Шинэ технологи, шинэ материал, шинэ журам горимыг их хэмжээгээр ашигласан нь "Шувууны үүр" хэмээх тэмцээний ордны барилга байгуулалтын нэгэн том онцлог юм. Инженер Ли танилцуулж хэлэхдээ: "Нэгд, барилгын үураг төсөл нэлээд өмөрмөц, ган хийц, бүхрүүл бүтэц зэрэг шинэ технологийн зүйлүүдийг нэлээд олон ашигласан, энэ нь өнгөрсөнд ийм барилга байгуулалт хийж өнгөрөөгүй, туршлагагүйн тулд барилга байгуулалт хийхэд техникийн зарим асуудалд тулгаруулсан юм. Хоёрт, онцгой зураг төсөл нь зураг төслийн талаар өнөө хэрэгжүүлж байгаа журам горимын хүрээ хэмжээнээс давсан болохоор, зураг төсөл, барилга байгуулалт хийх, шалгалтаар хүлээлгэн өгөх явцад журам горимын үндсэлэл гэж үгүй байсан" гэжээ.

      Иймээс "Шувууны үүр" хэмээх энэхүү аварга том тэмцээний талбайг барьж байгуулах явц нь бэрхшээлтэй асуудлуудыг удаа дараалан зохицуулах явц байсан билээ. Барилгачид шинжлэх ухаан техникийн чухал амжилт дэвшилд хүрэх бүрд уг барилгын стандартын онцгой зураг төсөл болон шинэлэг талуудыг таньж, тулгарсан бэрх асуудлуудыг бүхнийг ойлгон, зураг төсөлд харуулсан агуулгыг ган төмөр, бетон бүтэцтай барилга болгон байгуулж босгосон юм. 2008 оны Бээжингийн Олимпийн наадам болох цаг хугацаа ойртохын хирээр, "Шувууны үүр" хэмээх тэмцээний талбай нь дэлхий нийтийн анхаарлын төвд орж, Бээжин хотын чухал чухал барилгуудын нэг болохыг урьдаас төсөөлж болно.

      Төсөл төлөвлөгөөнд тогтоосноор, Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн барилга байгуулалтыг барьж байгуулахад биеийн тамир спорт, соёл, хурал үзэсгэлэн, худалдаа, аялал жуулчлал, бие бялдаржуулах дасгал сургалт, зугаа цэнгээн зэрэг олон хэрэглээнд зориулалттай байх, зам харилцаа, холбоо, аюулгүйн хангаалалтын тоног төхөөрөмжүүдтэй уялдаа холбоотой байх зэргийг бүрэн анхаран үзэж, ирээдүйд худалдааны зориулалтаар ашиглахад хамгийн их хэмжээнд тохируулалт хийх орон зай болон ашигтай ажиллах боломж бүрдүүлэн өгч, Олимпийн наадмын ордон талбайн нийгмийн болон эдийн засгийн үр ашгийг хамгийн ихээр хүртэх болгосон юм.

      Бээжингийн Олимпийн наадмын дараа, Үндэсний биеийн тамир спортын талбай нь Бээжингийн Гүө-ань хөл бөмбөгний клубын гол тэмцээний талбай болох бөгөөд бас бизнесийн ажил хэргийн хурал цуглаа, бие бялдаржуулах дасгал сургалт, зугаа цэнгээний төв болох юм. Үндэсний биеийн тамир спортын талбайн ХХК-ийн ерөнхий захирлын орлогч Жан Хэнли танилцуулж хэлэхдээ: "2008 оны Олимп өндөрлөсний дараа, бид бизнесийн зориулалтаар буудал зэргийг ажиллуулан, уралдаан тэмцээн багтаасан ажиллагаа явуулах ашиглалтын хүрээ хэмжээг бүх талаар тогтооно" гэлээ.

      Үндэсний биеийн тамир спортын талбай---"Шувууны үүр" хэмээх тэмцээний талбайтай зэргэлдээ оршдог нь Үндэсний усан сэлэлтийн төв юм. Энд Бээжингийн Олимпийн наадмын усанд сэлэх, усанд харайх, усанд бөмбөг тоглох зэрэг тэмцээнүүдийг зохион явуулна. "Усан шоо" бол Бэжингийн Оимпийн наадмыг зохион явуулах хорооноос тогтоосон, Сянган, Аомэнь, Тайваний ах дүү нар болон хилийн чанад дахь хятад хүмүүс, Хятадын харьяат нарын өргөсөн хандивын мөнгийг хүлээн авч байгуулсан, Олимпийн наадамд зориулалттай цорын ганц тэмцээний ордон талбай юм. Уг барилгын усан хөх өнгөтэй гадар төрх нь хүмүүсийн сонирхлыг нэн их татдаг байна.

      Үндэсний усан сэлэлтийн төвийн зураг төслийг анх хийх үе, зураг төсөл бүтээгчид түүний зориулалтын байдалд үндэслэн гадаад төрхийн зураг төсөл хийхээр төлөвлөж байжээ. Эцсийн бүлэгт "ус"-ны тухай ухагдахуун нь "усны молекулын бүтэц" дээр "усн шоо"-г нэмсэн онцгой гойд хэлбэрээр илэрсэн юм. "Усан шоо"-г Хятадын талын зураг төсөл бүтээгч Ван Минь танилцуулж хэлэхдээ: "Бид анх эхлээд ийм сайхан хүсэлтэй байсан, маш урд хугацааны хүчин чармайлтаар эцсийн бүлэгт ийм хэлбэрийг хайж олсон. Энэ барилгын систем нь усны хөөсний хэлбэртэй бичил молекул бүтэцтэй, бид түүнийг томруулж бүхийл барилгын бүтцийн систем болгосон юм" гэжээ.

       Зураг төсөл, барилга байгуулалтын талаар өмөрмөц шинжээс гадна, тэмцээний дараах ашиглалтыг ч бүрэн бодолцож, Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн байгуулалтад "Ногоон олимп" болон "Шинжлэх ухаан техниктийн олимп" гэсэн үзэл ойлголтыг чухалд үзсэн юм. Үүнд Бээжингийн Олимпийн наадмын дарвуулт завийн тэмцээн явагдах Чиндаогийн Олимпийн дарвуулт завийн төв нь маш онцлог байдаг. 45 орчим га талбайтай уг төв нь Хятадын зүүн нутгийн Чиндао хотын шинэ дүүргийн Фүшань булангийн эрэг дагуу оршдог. Энд "Ногоон олимп"-ийн үзэл ойлгогдохуун нь уг төвийн газар болгонд шингэсэн байгаа нь харагддаг байна.

      Чиндаогийн дарвуулт завийн хорооны Барилга байгуулалт болон байгаль орчны хамгаалалтын газрын дарга Ли Жипэн танилцуулж хэлэхдээ, бохирдуулалтгүй, байгаль орчноо хамгаалсан, шинжлэх ухаанч байх үзэл ойлгогдахуун манай төвд өргөнөөр хэрэгжсэн, Энэ нь голцуу нарны эрчим хүчний техник, тэнгис далайгаас эх үүсвэртэй тулааны шахуургын техник болон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах техник зэргийг ашигласанд илэрч байгаа юм. Тамирчдын төв болон ар талын баталгааны төвийнхэн бүр нарны эрчим хүчний систем ашигласан, иймэрхүү систем нь усанд сэлэлтийн талбайд дулаалалт, агааржуулагчийн гол системийн ажиллагаанд цэдэр эрчим хүч хангаж чадах бөгөөд Олимпийн наадмын дарвуулт завийн төвийн жил хэрэглэх хэмжээг жил тутамд наад зах нь 900 мянган киловатт цаг хэмнэх болно. Нарны эрчим хүчний хэвтан болон барилга байгуулалтыг төгс сайхан уялдуулахын тулд, зураг төсөл бүтээгчид олон улсын тэргүүний хавтан хэлбэртэй тулааллагын аппратыг ашилаж, түүнийг барилгын муман хэлбэртэй дээврийн гадарга, тэгш оройтой тус тус авсархан уялуулан ашиглаж, ордон талбайн барилга байгуулалтыг нэн гоё үзэмжтэй болгон байгуулжээ. Хэвлэл мэдээллийн төвийн агааржуулагчийн системд тэнгис далайн уснаас эх үсвэртэй дулааны шахуургыг ашигласан байлаа. Үүнийг тэнгис далайтай ойролцоо оршдог төвүүдэд ашиглаж байгаа бөгөөд тэнгис далайн усны дулааныг ашиглан тулаалалт, хүргэлт хангадаг, энэ нь ямар ч бохирдуулалтгүй байдаг. Үүнээс гадна, салхины болон нарны эрчим хүчээр ажилладаг чийдэнг ч Олимпийн наадмын дарвуулт завийн төвд их хэмжээгээр ашигласан байна. Ли Жипэн хэлэхдээ, байгаль орчныг хамгаалах, эрчим хүч хэмнэх эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашигласан явдал нь "Ногоон олимп"-ийн үзэл ойлголтыг хүмүүсийн сэтгэлд цаашид хоногшуулахыг хүсч байна гэлээ.

      "Бид Оимпийн наадмын дарвуулт завийн төвдөө шинэ техникүүдийг ашиглаж байгаа нь маш сайн үлгэр жишээ үзүүлж, улмаар олон нийтэд ногоон олимпийн үзэл ойлголтыг дэлгэрүүлэх гэсэн зорилготой юм" гэж Ли Жипэн тэмдэглэжээ.

      Өмнө танилцуулсан эдгээр тэмцээний ордон талбайнууд бол зөвхөн Бээжингийн Олимпийн наадмын тэмцээний ордон талбайн багц төрх төдий юм. Олон Улсын Олимпийн Хорооноос зуны Олимпийн 29-р наадмыг зохион явуулах эрхийг 2001 оны 7-р сарын 13-ны өдөр Бээжин хотод олгосноос хойш, Бээжин хотынхон бэлтгэл ажлын нарийн төлөвлөгөө боловсруулан тогтоож алхам алхмаар хэрэгжүүлж ирсэн юм. 2003 оны эцсээс эхлэн, Бээжингийн Олимпийн наадамд зориулалттай тэмцээний ордон талбайг шинээр байгуулах, өргөтгөн засах ажлаа залгаагаар эхлүүлж, төлөвлөгөө төслүүдээ бодитойд хэрэгжүүлсэн билээ. Олон Улсын Олимпийн Хорооны зуны Олимпийн 29-р наадмын зохицуулгын комиссын дарга Хейн Вербругген Бэжингийн Олимпийн наадмын ордон талбайн барилга байгуулалтыг үнэлж тэмдэглэхдээ: "Эдгээр ордон талбайн барилга байгуулалтууд зөв хурдаар ахиж байгааг би баяртай тэмдэглэж байна. Энэ нь барилга байгуулалт төлөвлөгөөгөө хатуу мөрдөн ахиж байна гэсэн санаа, өөрөөр хэлбэл зөв замаар алхам хийж байна гэсэн үг. Иймээс би барилга байгуулалтын төсөл бодитойд хэрэгжиж байгаад маш сэтгэл догдолж байна" гэжээ.

       Асуулт:

       1.Бээжингийн Олимпийн наадам тэмцээний ордон талбай хэдий байх шаардлагатай байгаа вэ?

       2.Бээжингийн Олимпийн наадмын нээлтийн ёслол явагдах Үндэсний биеийн тамир спортын талбайг бас юу гэж нэрлэдэг вэ?

\О.Дарамбазар орчуулав.\