• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-21 09:15:25    
Бээжингийн олимпийн наадмын зарим уралдаан тэмцээн зохиогдох хотууд

"Бээжин - 2008 олимп дээр уулзацгаая" мэдлэгийн уралдааны дөрөвдүгээр цуврал мэдээлэл


Хятадын Олон Улсын Радио

      Бээжингийн 2008 оны олимпийн наадмын уралдаан тэмцээнүүд нь уралдаан тэмцээний нөхцөл шаардлагын дагуу цөмөөрөө Бээжинд зохиогдох биш, Тяньжинь, Чинь Хуандао, Шанхай, Шэньянд хөл бөмбөгний хэсэг тэмцээн, Чиндао хотод дарвуулт завь болон дарвуулт хавтасны тэмцээн болж, морин спортын бүх төрлийн тэмцээн Шянганд болох болно. Энэ зургаан хот нь Олимпийн хот биш ч гэсэн олимпийн хөдөлгөөний түүхэнд нэрээ үлдээх нь гарцаагүй юм.

     Дарвуулт завь болон дарвуулт салны тэмцээн бол далай дээрх тэмцээний төрөл учраас далайд гарцгүй хотууд олимпийн наадмыг зохион байгуулахдаа бүгд л энэ тэмцээнийг далайн эргийн хотод хийдэг билээ. Бээжингийг 2008 олимпийн энэ сайхан үүрэг Хятадын зүүн өмнөд далайн эргийн хот Чиндаод ноогдсон байна. Чиндао хот нь Номхон далайн баруун эрэг дээр оршиж, Шар тэнгисийг хөвөөдөж, тэнгис далайгаар алслан Солонгосын хойг, Японтай харалдаа байрлаж байдаг. Чиндаод тогтвортой салхин болон тэнгисийн усны урасгалтай учраас, олон улсын дарвуулт завийн тэмцээн хийх хамгийн тохиромжтой газар юм. Чиндао бол мөн дэлхий дахинд алдаршсан цэцэрлэгт хот, улаан ваар, ногоон ой, цэнхэр тэнгис, хөх тэнгэр хослосон үзэмжит сайхан хот юм. Чиндао хотод Бээжингийн олимпийн зарим уралдаан тэмцээн хийгдэх болсоны дараа, хөгжлийн нэн их боломж тохиосон байна. Чиндао хотын дарга Шя Гэн хэлэхдээ: "Олимпийн наапмын нөлөөгөөр сүүлийн хэдэн жил манай эдийн засаг нэлээд түргэн өсөн нэмэгдсэн байна. Олимпийн наадам нь манай хотын хүн ардын амьдралад их олон юм авчирсан. Үүний нэг нь оршин суугчдын орлого үргэлжлэн нэмэгдэсэн явдал болно. Сүүлийн дөрвөн жилд манай Чиндао хотын хот хөдөөгийн оршин суугчдын орлого 15,1 хувь, 11,8 хувиар тус тус өсөн нэмэгдэж, оршин суугчдын орлого хамгийн түргэн өсөн нэмэгдсэн жилүүд боллоо" гэжээ.

      Гэхдээ Олимпийн наадмын Чиндаод авчирсан хамгийн их өөрчлөлт бол хотын дүр төрхийн талаар юм. Бүрэтгэлээс үзвэл, өнгөрсөн дөрвөн жилд Чиндао хот нь дарвуулт завийн тэмцээнд бэлтгэж, хотын байгуулалтын талаар 20 орчим тэрбум юаний хөрөнгө оруулалт хийсэн юм байна. Энэ дөрвөн жилд Чиндао хотын санхүүгын эмчилгээ, соёл, зам харилцаа зэрэг талын хөрөнгө оруулалт жил тутамд 40 гаруй хувийн хурдаар өсөн нэмэгдэв. Дарвуулт завийн тэмцээнд үйлчилэх хотын эмнэлгийн шинэ эмнэлэг байгуулагдаж байгаа, хотын дүрслэх урлагийн ордон, номын сан, хөгжмийн танхимыг өөрчлөн байгуулах ажил ид явагдаж байна. Олимпийн зам харилцааг батлахын төлөө Чиндао хот нь нийтийн тээврийн байгуулалтаа эрчимжүүлж, далай доорх туннель болон тэнгисийн булангийн том гүүр тавьж байгаа бөгөөд Чиндаогийн олон улсын онгоцны буудлын хоёрдох үе шатны барилгыг ч энэ жилдээ багтаан дуусгах юм байна. Олимпийн наадамд холбогдсон эдгээр дэд бүтцийн барилга нь 100 мянга орчим хүнийг ажлын байраар хангав. Чиндао хот нь цэцэрлэг хотын үзэмжит сайхан өнгө үзэмжээ хэвээр хадгалж байгаа бөгөөд улам орчин үеийн, улам соёлтой хот болон хөгжиж байна.

      Морин спорт бол олимпийн тэмцээний 28 их төрлийн дотор хүн болон амьтан хамтарч хийдэг цорын ганц төрөл учраас маш их сонирхолтой байдаг. 2005 онд Олон улсын олимпийн хороо, Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо, Олон улсын морин спортын холбооны Сингапурт хийсэн Олон улсын олимпийн хорооны 117-р бүгд хурал дээр 2008 оны олимпийн морин спортын тэмцээнийг Шянганд хийх талаар тохиролцоонд хүрсэн юм. Морин спорт хөгжүүлсэн 100 гаруй жилийн түүхтэй Шянган бол Бээжингийн олимпийн морин спортын тэмцээн хийх хамгийн тохиротжтой газар мөн гэж олон улсын спортын салбарын хүмүүс үзэж байна.

      Морин спортод Шянганчууд маш их дур сонирхолтой. Хүн ам шигүү, амьдралын хэмнэл түргэн Шянганд морин спорт сонирхох нь хүмүүсийн байгальтай ойлтож, ажлын алжаалаа тайлах арга хэлбэр болж байгаа юм. Шянганы 6 сая оршин суугчдын гуравны нэг хувь нь юм уу, хоёр сая хүн нь морин спортын хорхойтон юм байна.

      1997 оны 7-р сард Шянган нь Английн колонийн ноёрхлоос ангижирч эх орныхоо мэдэлд шилжсэн билээ. Бээжингийн олимпийн морин спортын тэмцээнийг Шянганд зохиох нь Шянганд авч элбэл түүнйи ач холыбогдол нь зөвхөн биеийн тамир спортоор л зогсохгүй юм гэж Шянганы Олимпийн хорооны дарга Хүө Жэньтин үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Морин спортын тэмцээн Шянганд зохиохоор дамжуулан Шянганчуудын эх орны тухай үйлголт улам нэмэгдэх болно. Грек олимпийн наадмыг амжилттай зохион байгуулж, биеийн тамир спорт болон улс орны хүчин чадлаа нэмэгдүүлсэнийг хүн бүхэн мэдэж байгаа, хамгийн гол нь энэ боломжийг ашиглан залуучуудын эх орноо хайрлах сэтгэлийг бадраах учиртай юм. Шянган ч гэсэн ялгаагүй, морин спортын тэмцээнийг амжилттай зохион байгуулах нь биеийн тамир спортын хөгжилд маш их тус болох бөгөөд нэн чухал нь залуучуудад нааштай үр нөлөө үзүүлэх болно. Эх орныхоо нийслэлтэй хамтаар олимпийг зохион байгуулах нь Шянганчуудын бахархлыг төрүүлэх болно" гэжээ.

      Хөл бөмбөг бол олимпийн наадмын хамгийн урт цаг хэрэглэдэг тэмцээн юм. Уралдаан тэмцээнийг зохион байгуулахын дөхмийг бодож, хөл бөмбагний тэмцээнийг ер нь хэдэн газарт хувааж хийдэг зуршилтай юм байна. Бээжингийн олимп ч хөл бөмбөгний тэмцээнүүдийг Шанхай, Шэньян, Чинь Хуандао, Тяньжин дөрвөн хотод хийхээр тохируулсан бөгөөд эдгээр хот нь тус тус арав орчим удааны тэмцээнийг зохион байгуулах юм байна. Энэ нь уралдаан тэмцээнийг зохион байгуулах шаардлага төдийгүй, мөн нэн олон хүн ардад олимпийг сонирхох, олимпийн уур амьсгалыг бие сэтгэлээрээ мэдрэх боломж хангах болно.

      Эдгээр хотууд нь маш их халуун сэтгэлээр энэ үүргийг хүлээн авсан байна. Шанхай хот бол Хятадын хамгийн хөгжилтэй, эдийн засгийн хамгийн эрч хүчтэй хотын нэг юм. Орчин үеийн хөгжлийн чиглэлээр түргэн хөгжин дэвшиж байгаа энэ хотоос бид Хятадын эдийн засгийн гайхамшгийг харж болох юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засагт Шанхай хотын гүйцэтгэж байгаа үүрэг улам чухал болохын хирээр олон улсын их олон уралдаан тэмцээн Шанхайд зохиогдох болсон байна. Жишээлбэл F1-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хятадын их шагналт тэмцээн, 2007 оны дэлхийн цомын эмэгтэй хөл бөмбөгний тэмцээн, 2007 оны дэлхийн зуны онцгой олимпийн наадам, 2011 оны дэлхийн усан сэлэтийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг бий. Энэ удаад Шанхай хот мөн Бээжингийн олимпийн хөл бөмбөгний 9 тэмцээнийг зохион байгуулах эрхийг олж авсан байна. Ийм чухал уралдаан тэмцээнийг зохион байгуулах нь маш чухал юм. Энэ нь Шанхайн, цаашлаад Хятадын шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа дүр төрхийг харуулах болно гэж Шанхайчууд үзэж байна. Шанхай хотын дарга Хань Жэн хэлэхдээ: "Олон улсын шинж чанар бүхий нээлттэй Шанхай хот нь ийм уралдаан тэмцээнийг зохион байгуулахаар дамжуулан манай улс орны өөрчлөлт нээлттэй бодлогын шинэ дүр төрхийг илтгэж, харуулах ёстой" гэжээ.

      Хятадын умард нутгийн эдийн засгийн төв болохоор чармайж байгаа Тяньжинь хот, Зүүн хойдын эдийн засгийн төв Шэньян хот, урт Цагаан хэрмийн зүүн үзүүрт байгаа Чинь Хуандао хот ч Шанхайтай нэгэн адилаар төрөл бүрийн бэлтгэл ажлаа чармайн биелүүлж, 2008 онд дэлхийн олон орны найз нөхөддөө шинэ дүр төрхөө харуулахыг хүсч байна.

       Асуулт:

      7. Бээжингийн олимпийн наадмын зарим уралдаан тэмцээн зохиогдох хотуудаас нэрлэнэ үү?

      8. Шянган нь олимпын ямар тэмцээнүүдийг зохион явуулах гэж байгааг та мэднэ үү?

\Цэцэн орчуулав\