Хятадын олон улсын радиогийн төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийгээд ирсэн билээ. Энэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай сонсогчдын сайн танил, нэвтрүүлэгч Номиннарс багтан монгол улсад зочилж, олон жил харилцаатай явж ирсэн сонсогчидтойгоо уулзан, Монгол оронтой танилцаад ирсэн юм. Тэрбээр "Найрамдлын гүүр" нэвтрүүлгийн "Харийн хүний нүдээр" булангийн энэ удаагийн дугаарт зочлон явсан газрынхаа сонин сайхнаас хүүрнэлээ.
Их сайхан урт намар болж байна. Цаг агаарын хувьд Бээжин хотоос 14 хоногийн л зөрүүтэй байдаг юмуу гэж бодогдсон. Би өмнө нь Монгол орныг "Үүлэн цэнхэр хангай" дуугаар төсөөлж ирсэн. Дэлхий дахинаа шагшигдсан өвөрмөц сайхан байгаль, дээр нь хүн ардынх нь соёлч, боловсон харилцаа гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Надаар тогтохгүй бусад төлөөлөгчид маань ч гэсэн Монголын намар цагийн байгалийн сайхнаас ургуулан зуныг нь бас төсөөлөн бодож явлаа хэмээн Номиннарс Монгол Улсад очсон анхны сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
1 2 3 4 5 6 7 8 9
|