• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-21 18:42:40    
Нуруугаа наранд ээх сайн

Хятадын Олон Улсын Радио

      Чүнь чюгийн үеийн Сүн улсад туйлын ядуу нэг хөгшин байжээ. Тэрээр зөвхөн олсон нөмрөг нөмрөөд л өвөлждөг юм байна. Харин нар урган мандахтай зэрэг урцнаасаа гүйж гараад нүцгэн нуруугаа наранд ээдэг заншилтай болсон байна. Нуруугаа наранд ээх нь өдөр хоног улиран одохын хирээр түүнд маш тааламжтай санагдах болсон байна. Ингээд тэрээр хөгшин эхнэртээ: Нуруугаа наранд ээх нь хүйтэн жинг хөөн зайлуулдагийг надаас өөр хэн ч мэдэхгүй. Хэрвээ энэ сайн явдлыг хаандаа хэлбэл лав хүнд шагнал өгөх магадгүй юм гэжээ. Юу ч гэсэн наранд нуруугаа ээхийг өтгөс буурлууд эрхбиш туршин гүйцэтгэж болох юм.

     "Сүн улсын хөгшний нүцгэн нуруугаа наранд ээх нь нурууны хэсэг болон бүх биеийг дулаацуулахад ашигтай төдийгүй бүхий л бие махбодийн эрүүл мэндэд ч тун сайн нөлөө үзүүлдэг байна." Бээжингийн Хятадын уламжлалт эмнэлэгийн тусгай амбулаторийн эрхлэгч Ли Жяньгийн тайлбарлаж буйгаар, өвлийн улирал бол өвгөд хөгшдийн архаг өвчин амархан сэдэрдэг цаг юм. Архаг өвчнөөс зайласхийхийн тулд нуруугаа жингэнүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Нурууны хэсэг бол бие махбодийн эрүүл мэндийн халхавч юм. Нуруунаасаа даарвал уушиг зүрх хөрж, титэм судасны өвчинд нэрвэгдүүлж болзошгүй юм. Бие даарч хөрснөөс болоод мөгөөрсөн хоолойн үрэвсэл, багтраа, уушигны урэвсэлд нэрвэгддэг бөгөөд заримдаа бас гэдэс өвдөх, суулгах зэрэг байдал илэрч, хүнд ноцтой болох үедээ бөөрний үрэвсэл зэрэг өвчин эмгэгт нэрвэгдүүлэх аюултай юм байна.

     Цаг агаар хүйтэрч өвөл болоход настан буурлууд нуруугаа хамгаалахын тулд эртээс хувцас хунараа зузаалж дулаан явахыг санахын зэрэгцээ Сүн улсын хөгшний нуруугаа наранд ээх аргыг хэрэглэж, унтах үедээ халуун жингийн уутыг нуруун талдаа тавьж, нуруунаас салхи цохих болон хүйтэн хэрмэнд нуруугаа наалдуулахаас зайласхийх, жирийн үедээ нуруугаа байнга массажилж, хоёр гараараа нуруугаа олонтоо илж нухаж байх, хэрэв нуруу чинь даарч өвдөх юм уу үүний улмаас ханиад хүрч ханиалгахад хүрвэл нэн даруй нуруун хэсгээ самнах, бумбадах зэргээр эмчлэх нь тун сайн үр ашигтай байдгыг эрхлэгч Ли Жянь санал болгож байна.\Л.Буянтогтох орчуулав\