• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-22 16:00:40    
Вэнь Жябаогийн айлчлал нь Хятад АСЕАН-ы харилцан итгэлцэл хамтын ажиллагааг гүнзгийрүүллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын Ерөнхий сайд Вэнь Жябао 21-ний шөнө Сингапурт хийсэн айлчлалаа дуусгаад Бээжинд буцан ирлээ. Ерөнхий сайдын айлчлалын бүрэлдэхүүнд оролцсон Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи эх орондоо буцах тусгай нисэх онгоцны буудал дээр хэлэхдээ, Вэнь Жябао энэ удаа Зүүн Азийн удирдагч нарын олон хуралд оролцсоны зэрэгцээ Сингапурт айлчилсан явдал нь Хятад АСЕАН-ы харилцан итгэлцэл хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцан ашигтай, аль аль нь амжилтад хүрэхэд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.

     11-р сарын 18-21-ний өдрүүдэд Вэнь Жябао Сингапурын засгийн газрын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд Сингапурт болсон АСЕАН болон Хятад, Япон, Солонгосын удирдагч нарын 11-р хурал, Хятад болон АСЕАН-ы удирдагч нарын 11-р хурал, Зүүн Азийн дээд хэмжээний 3-р хурал болон Хятад, Япон, Солонгосын удирдагч нарын 8-р хуралд оролцсон юм. Ян Жейчи танилцуулж хэлэхдээ, Вэнь Жябао хоёр талын болон олон талын хэд хэдэн үйл ажиллагаанд оролцох явцдаа, АСЕАН тэрчлэн холбогдох орны удирдагч нартай бүс нутаг, хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал бодлоо өргөнөөр солилцож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, эв найрамдлаа зузаатгаж, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.

     "10+1"-ийн хүрээнд Вэнь Жябао нь Хятад АСЕАН-ы хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн хэлэлцээг түргэтгэх, авто болон төмөр зам, агаарын тээвэр, мэдээллийн харилцан нэвтрэхийг хөгжүүлэх зэргийг дэвшүүлсэн байна. Хоёр тал нь эрүүл мэнд болон ургамлын аюулгүй байдлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай ойлголцлын меморандумд гарын үсэг зуржээ.

     "10+3"-ын хамтын ажиллагааны тухай Вэнь Жябао нь банк санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, зэвсэгт цэргийн уламжлалт бус аюулгүйн хамтын ажиллагааны чуулга уулзалт байгуулахыг санал болгосон байна. Зүүн Азийн дээд хэмжээний хурал дээр тэрээр эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлт зэрэг салбар дахь харилцаа хамтын ажиллагааг батжуулахыг санаачилсан байна. Хятад, Япон, Солонгосын хамтын ажиллагааны тухай Вэнь Жябао хэлэхдээ, олон давхаргын харилцааг баталсан үндсэн дээр, хамтын ажиллагааны хүрээг, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, байгаль орчныг хамгаалах, барааны гүйлгээ зэрэг салбарт өргөжүүлэхийг Хятадын тал хүсч байна гэжээ.

     Ян Жечи үнэлж хэлэхдээ, Вэнь Жябаогийн дэвшүүлсэн санал санаачилга нь зарчимч байр суурьтай бөгөөд бодитой арга хэмжээг багтааж байна. Холыг авч үзсэн бөгөөд бодит байдалд нийцэж байна. Хятадын энхийн хөгжлийн замналыг баримтлан, найрсаг хөршийн харилцааг хөгжүүлж байгааг олон талууд сайшааж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ Хятадын хөгжил нь Зүүн Азид хөгжил дэвшлийн шинэ боломж олгож байгаа явдал юм гэж санал нэгтэй үзсэн байна. Хятадтай хамт энх тайванг эрхэмлэн, хөгжлийг хайж, өрсөлдөөн сорилтод хамт тулгарч, хамт цэцэглэн хөгжихийг хүсч байгаагаа олон орон илэрхийлсэн юм гэжээ.

     Хурлын хугацаанд Вэнь Жябао хоёр талын олон уулзалтад оролцож, холбогдох орны удирдагч нартай чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Тэрээр Япон, БНСУ, Энэтхэг, Шинэ Зеланд, Индонез, Филиппин, Вьетнам, Мьянмар зэрэг орны удирдагчтай тус тус уулзаж, Хятад Японы харицлаа, Солонгоын цөмийн асуудал, Мьянмарын байдал, хилийн заагийн хэлэлцээ зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон байна. Солонгосын цөмийн асуудал, Мьянмарын асуудлын тухай Хятадын гүйцэтгэсэн нааштай бүтээлч үүргийг уулзалтад оролцсон бусад орны удирдагчид сайшаасан байна.

     ХКН-ын 17-р их хурлын дараа, Хятад улс нь гадаадад ямар хөгжлийн замаар замнах, хэрхэн нэн өндөр түвшин, нэн өргөн хүрээнд олон улсын хамтын ажиллагаад оролцох нь Олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан асуудал болсон байна. Албаны талынханд "ХКН-ын 17-р их хурлын дараах хөрш орнуудад хийсэн гадаад харилцааны чухал ажиллагаа" гэж үзэж байгаа энэ айлчлалд Хятадын Ерөнхий сайд нь айлчлах юм уу, хуралд оролцох явцдаа Хятад улс нь энхийн хөгжлийн замыг хэлбэрэлтгүй баримталж, харилцан ашигтай амжилтад хамт хүрэх нээлттэй байх стратегийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх болно гэж олон удаа онцолж байсан юм. Ян Жечи хэлэхдээ, Олон орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Хятадын Ерөнхий сайдын байр суурийн тухай нааштай үнэлсэн байна. Энэ нь Хятадын гаадаадад нээлттэй байх бодлогын тухай Олон улсын хамтын нийгэмлэгийн ойлголт итгэлийг нэмэгдүүлэхэд ашигтай юм гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\