Дэ хун бол Хятадын баруун өмнөд нутгийн үндэстний чөөнхийн өөртөө засах жөү болох юм. Тус жөү нь Дай үндэстэн, Жин бө үндэстнээр гол цогч болгож, байгалийн өнгө үзэмж болон байгалын эх баялагаар маш баялаг нутга болох юм. Сүүлийн жилүүдэд орон нутгийн ард иргэд өвөрмөц онцлогтой уур амьсгал, хүрш шороо, ус зэрэг нөхцөлд түшиглэж, орон нутгийн онцлогтой кофе, нисинг чихэр зэрэг ургамалыг өргөн хэмжээгээр тарисан байна. Эдгээр өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйг хөгжүүлсний учир тухайн орон нутгийн хүмүүсийн орлогийг нэмэгдүүлэх, баяжихд нь зам нээж өгсөн байна.
Ноён Фэн янь жин бол Дэ жөүгийн өөртөө засах жөүгийн Хэ хуань тосгоны Дай үндэстний залуу болох юм. Түүний тарисан гуравны нэг шахам гаа кофен мот нь түүний бүх гэрийн эрдэн болсон байна. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ, дөрвөн жилийн өмнө миний бүх гэр бүлийн 8 хүн усан дотрог тариж, орлого маш бага байсан юм. Өнөө кофе тарих болсноос гэрийн байдалд их хувьралт гарсан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Одоо кофе тарих болсноос орлого нэлээд нэмэгдлээ, жил бүр бараг 8000 гаруй юаний орлоготой байна, би энэ жил кофе тарихаа өргөтгөх гэж төлөвлөж байна гэжээ.
Ноён Фэн янь жинтэй адилхан иймэрхүү тариачин өрөх тухайн орон нутагд бага бус байгаа юм байна. Танилцуулсныг үзвэл, хэдэн жилийн өмнө түүний сууж байгаа Хэ хуань цүн тосгоны 67 өрөх айлын олонхий нь тариа тариж, өвсөн өвөөхэйд сууж байжээ. Тосгоны эрүүл мэндийн нөхцөл байддал нь ч маш муу байж, ойр хавийн нэртэй ядуу тосгон байсан юм. Харин сүүлийн жилүүдэд борлуулга сайн кофе тарисны улмаас тосгоны иргэдийн орлого нийдэм нэмэгдсэн байна. Сэтгүүлчийн тус тосгонд сурвалжлаж ойлгосон байдлаас үзвэл, өнөө тосгоны айл өрөх болгон тоосгон байшинд сууж, бишгүй олон хүн өнгөт зурагт, VCD болон тарагтор авч, тосгонд бас шинэ сургууль байгуулсан юм байна.
Тосгоны иргэд сэтгүүлчид хэлэхдээ, кофе тариж ургуулах гэдэг бол маш нарын техник болох юм, нэг удаагийн хорхой шивжийн гамшиг гэхэд л тэдний нэг жилийн хөдөлмөрийг юу ч үгүй хоосон болгож болох юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд тосгоны иргэд юунд кофе тарисан вэ гэвэл Дэ жөүгийн кофен аж ахуйн нэгжийн сайн бодлогоос болсон юм байна.
Тосгоны иргэдийн хэлж байгаа кофен аж аухйн нэгж гэдэг нь Хун тянь кропурац компани болох юм. Тус компани бол 1997 онд Дэ жөүгийн засгийн газрын дэмжлэг доор байгуулагдсан юм. Тус компани орлогч захирал ноён Пэн жүн рэнь хэлэхдээ, тариачид сэтгэлийн зовлонгүй кофе тариулхын төлөө бид тариачидад хөрөнгө мөнгө болон худалдан авах үний баталгаа зэрэг олон талын дэмжлэг, хөнгөлөт үзүүлсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Үнийн баталгаа гэдэг нь манай компани тариачидтай гэрээ байгуулаж, нэг кг кофен үнийг 1.30 мөнгөөс доошгүй үнээр худалдан авхыг хэлж байна, зах зээлийн үнэ өсөх үе компаний худалдан авах үнэ нь ч өсөх болно. Нөгөө нэг талаар хөрөнгө оруулалтыг батлах болно. Нэг тариачин өрхийн нэг гаа кофе тарихд оруулах хөрөнгө нь 4500 юаниа давахгүй, давсан хэсгийг компани даах болно гэж компани тариачин өрөх бүрд амласан байна. Гаралтыг батлах гэдэг нь тариачид компаний техникийн жолоодлогийн дагуу кофе тарих юм бол компани тэдний тарисан кофегийн гаа бүрийн гаралт нь 1.5 кг байхыг балахыг хэлж байна гэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2004 оны эцийн байдлаар Дэ жөүгийн кофе тариж ургуулсан талбай 2600 гаруй гаагаас давж, 20 мянга гаруй тариачин өрөх дайчлагдаж, тухайн жилийн тариачин өрхийн орлого 3000 гаруй юань нэмэгдсэн байна. Өнөө Дэ жөү маань Хятадын хөдөө аж ахуйн яамны "Өмнөд Азийн халуун бүсийн нэрт ургамалын бааз" болсон байна. Одоо Дэ хунгаас гаралтай кофен бүтээгдэхүүн нь Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам, Саудын Араб зэрэг бишгүй олон орон болон бүс нутагд экспортлож байна. Ноён Пэн жүн рэнь хэлэхдээ,
Бид 2010 оноос өмнө, тухайн орон нутгийн кофен ургамалын талбайг 6600 гаруй гаад хүргээж, жилийн боловсруулах хүчин чадлыг 20 мянган тоонд хүргээж, бүх Хятадын олон их ба дунд хотуудад өөрийн кофен бүтээгдэхүүнээ оруулах болно гэжээ. \Г. Сайн-Өлзий найруулан бэлтгэв.\
|