• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-23 17:10:59    
Хөдөө тосгонд шинэ эрчим хүчийг дорвитой хөгжүүлнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Эрчим хүчний ажлыг удирдах хэсэг болон НҮБ-ын Хөгжлийн программын газар хамтран зохион явуулсан Хятадын хөдөө тосгоны эрчим хүчийг хөгжүүлэх олон улсын симпозиум 23-ны өдөр Бээжинд боллоо. Хятадын эрчим хүчний ажил хэргийг удирддаг албаны гол хүн уг хурал дээр хэлэхдээ, Хятад улс хөдөө тосгонд туслан нарын эрчим хүч, салхины эрчим хүч болон биологийн чадавхийн эрчим хүчийг хөгжүүлж, тогтвортой хөгжлийн үндсэн дээр, Хятадын хөдөө тосгоны эрчим хүчний асуудлыг аятай зохицуулах болно гэжээ.

      Хятад бол хөдөө аж ахуйн том хүрэн бөгөөд, хөдөө тосгоны хүн амаар гол болгосон хөгжиж байгаа орон болох юм. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятад улс тухайн орон нутгийн өвөрмөц онцлогыг харгалзан, олон талаар хөгжүүлэх чиг шугам хэрэгжүүлэн, хөдөө тосгоны эрчим хүчний байгуулалтыг эрчимжүүлсэн бөгөөд хөдөө тосгонд намгийн хий, салхины эрчим хүчийг нааштай ашигласан ба, хөдөө тосгоны үйлдвэрлэл амьдралд зориулалттай цахилгааны нөхцөл боломжийг сайжруулан, хөдөө тосгоны цахилгаан хэрэглэх боломжгүй 30 сая хүн ард болон алс зайдуу нутгийнхны цахилгаан хэрэглэх асуудлыг шийдвэрлэж өгсөн байна.

      23-ны өдөр болсон Хятадын хөдөө тосгоны эрчим хүчийг хөгжүүлэх олон улсын симпозиум дээр, Хятадын эрчим хүчний ажил хэргийг удирдах албаны орлогч дарга Ма Фүцай, хэдэн арван жилд Хятадын хөдөө тосгоны эрчим хүчний байгуулалт нь маш их амжилт олсон хэдий ч шинэ өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа нь үнэн юм гэж үзсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, нэгд. хөдөө тосгоны эрчим хүчний хэрэглээ бага байж, хүн бүрийн зарцуулах дундаж хэрэглээ нь хотын хүний гуравны нэг хувьтай л тэнцдэг, энэ нь социалист орчин үеийн шинэ хөдөө тосгоныг байгуулах шаардлагыг хангаж чадахгүй, хоёрт тариачид хоол хийх ба дулаалга зэрэг амьдралын үндсэн хэрэгцээндээ түлээ түлш шатаах зэрэг уламжлалт эрчим хүч ашигладаг байна. Гуравд. Хөдөө тосгоны эрчим хүчний дэд бүтэц буурай байж, бохир багатай үр ашигтай эрчим хүч ховордож байна. Дөрөвд. Манай орны ирээдүйн нэлээд урт хугацааны хөдөө тосгоны эрчим хүчний эрэлт хэрэгцээ нь хотынхоос илүү байгаа зэрэг эдгээр болно гэжээ.

      Ма Фүцай хэлэхдээ, уламжлалт нүүрс, нефть зэрэг нь Хятадын хөдөө тосгоны эдийн засаг нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээг хангахад бэрхшээлтэй байгаа бөгөөд байгаль орчны дарамтыг ч нэмэгдүүлэх болно. Иймээс энэ асуудлыг сайтар зохицуулж чадахгүй бол, Хятадын тариачдын амьдралын чанар чансаа болон хөдөө тосгоны эдийн засгийн тогтвортой хөгжлийг нөлөөлөх нь гарцаагүй юм гэжээ.

      НҮБ-ын Хөгжлийн программын газар нь Хятадтай цаашид хамтран ажиллаж, хөрөнгө мөнгө болон техникийн талаар Хятадын хөдөө тосгоны эрчим хүчний байгуулалтад дэмжлэг болно гэж НҮБ-ын Хөгжлийн программын газраас Хятадад суугаа төлөөлөгчийн газрын дарга Сүвирани Нанди амласан байна. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн хэдэн арван жилд, бид Хятадад 75 сая ам.долларын хөрөнгө мөнгө оруулан хөдөө тосгоны нөхөн сэргээж болох хөгжлийн төсөлд ашиглуулсан байна. Бид Хятадын баруун бүст нарны эрчим хүчийг дорвитой хөгжүүлсэн байна. Учир нь тэндэх цахилгаан сүлжээний тархац хомсдож байгаа юм. Гэхдээ нарын эрчим хүч маш баялаг юм. Үүний зэрэгцээ бид салхины эрчим хүч, намгийн хий, биологийн чадавхийг нээн хөгжүүлэхийг маш чухалд үзэж байна гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\