• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-23 17:55:18    
Хятадын тамирчид Бээжингийн олимпид нааштай бэлтгэж байна

Хятадын Олон Улсын Радио

 

      Бээжингийн олимп нээгдэх хүртэл 9 сар хүрэхгүй л хугацаа үлдээд байгаа энэ үеэр, өөрийн орондоо зохион явуулах олимпийн наадам дээр сайн амжилт байгуулахын тулд Хятадын тамирчид бэлтгэл сургуулиа нааштай хийж байгаа юм.

     Сүүлийн үе, Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын албаны хүн Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж Хятадын тамирчдын олимпид бэлтгэж байгаа байдлын тухай танилцуулсан байна. Хятадын биеийн тамир спортын ерөнхий газрын даргын орлогч Цүй Далинь хэлэхдээ, Хятадын тамирчдын олимпид бэлтгэх ажил зангилааны шатанд ороод байна. Спотын төрлийн энэ оны чухал тэмцээнууд үндсэндээ дууссан юм. Тамирчид олимпоос өмнөх эцсийн удаагийн өвлийн сургуульд хойно хойноосоо орлоо. 55 спортын багийн 1300 гаруй тамирчин Хятадын олон нутагт бэлтгэл сургууль хийж байна. Өнөөгийн байдлаар, Хятадын 514 тамирчин 26 спортын төрлөөр Бээжингийн олимпид оролцох эрхийг олсон байна гэжээ.

 

     Хятадын тамирчдын Бээжингийн олимп дох илэрлийн тухай Хятадын холбогдох зүтгэлтэн маш хичээнгүйгээр төсөөлж байгаа юм. Бээжингийн олимпийн хугацаанд, Хятадын тамирчинд өөрийн орондоо уралдах ашигтай нөхцөл байгаа хэдий ч сайн амжилт байгуулахад мөн олон сориотод учрах болно. Хятадын төлөөлөгчдийн давуу спортын төрлүүдийн тавуу тал нь илэрхий биш болж байгаа бөгөөд гадаадын тамирчны ширүүн өрсөлдөөнд нүүрлэх болсон юм. Үүний зэрэгцээ, өөрийн орондоо зохион явуулж байгаа учраас Хятадын тамирчдын сэтгэлийн ачаалал нэн их байж болзошгүй, энэ нь сайн амжилт байгуулахад нь нөлөөлөх болно гэж зүтгэлтнүүд үзэж байна.

 

      2004 оны Афины олимп дээр, Хятадын төлөөлөгчид 32 алтан медалаар Оросын төлөөлөгчдөөс давж, алтан медалын жагсаалтын 2-р байранд орсон байна. Үүний дараахан зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл 2008 оны Бээжингийн олимпид Хятадын төлөөлөгчид Америкийн төлөөлөгчдийг оролж, эхний байранд орж болзошгүй гэсэн төсөөлөл гарсан байна. Үүнд холбогдуулан, Цүй Далинь хэлэхдээ, сүүлийн 3 жилд болсон дэлхийн тэмцээнд, Америк Орос зэрэг оррууд зарим давуу спортын төрлөөр асар их хүчин чадлаа харуулсан юм. Бээжингийн олимп дээр энэ хоёр хүчирхэг багийг ялахад хялбар биш юм гэжээ. Хятадын гимнастикийн тамирчин, олимпийн аврага Ян Вей сэтгүүлчид хэлэхдээ, бид өөрийн бодит хүчнээ хамгийн хүчирхэг төвшинд хүргэж, ирэх жилийн олимпийн тэмцээнд сорих нь чухал юм гэжээ.