Хятадын хотжилтыг ажилцыг дагаж хот орж ажил хийж байгаа хүмүүс улам олон болж байна. Хятадад өнөө 120 сая тариачид хот орж ажил хийж байгаа тооцоо гарч байна. Тэд барилга, хүрээлэн байгаа орчин, боловсруулах ажил төрөл, гэр ахуйн үйлчилгээ зэрэг олон ажил төрөлд ажиллаж байгаа юм. Хятадын үйлдвэр худалдаа хамгийн их хөгжсөн Шанхайд хотод л гэхэд 400 сая тариачин ажил хийж байгаа жишээтэй.тэд Шахай хотын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан нь мэдээж юм. Шанхай хотын засгийн газар тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулахын төлөө маш их ажил хийж байна. Үүнд тэднийг эм эмнэлэгийн даатгалд хамруулж байгаа, тэдний үр хүүхдийн боловсрол эзэмшихийг анхааран халамжлах зэргийг нэрлэж болох юм.
Хятадын зүүн нутгийн тэнгисийн эргийн хот Шань Дунгаас ирсэн тариачин Хуан Фа Лей Кара Ок дуулж байхтай манай сурвалжлагч тааралджээ. Тэд ажлын зав чөлөөгөөрөө дуу дуулах дуртай, тэдний гэрээс ер нь дуу тасрахгүй байдаг ажээ.
Шанхай хот энэ хотод ажил хөдөлмөр эрхэлж байгаа тариачидад зориулж гурван жилийн өмнө Юн Шэнь Гэдэг орон сууцны байшин байгуулж өгсөн юм. Энэ орон сууцанд Шанхайд ирж ажил хийж байгаа тариачид хамгийн их төвлөрч байдаг билээ. Энэ барилгыг байгуулахын тулд Шанхай хот төсөвөөс 300 сая юань зарцуулжээ. Хуа Фа Лей зэрэг хүмүүс энд амьдрахад сар бүр ердөө л 80 юань төлөхөд болчих юм байна. Эн орон сууц нь өөрөө Гуанз, дэлгүүр, эмнэлэг, банктай болхоор энд ажиллаж байгаа хүмүүс гэрийнхээ ойр хавьд бүх үйлчилгээг хүртнэ гэсэн үг юм. Энд хороололын үйлчилгээний төв гэдэг бүхэл бүтэн төв ажиллаж хот орж ажил хийж байгаа тариачидад хичээл сургалт хий, хуулийн зөвлөлгөө өгөх зэрэг үйлчилгээ хангаж байгаа юм.
Шанхай хот өнөөдөр Хятадын хамгийн их хөгжилтэй хот болж чадсан нь энэ хүмүүсийн ариун хөдөлмөртэй салашгүй холбоотой юм. Энэ хүмүүс Шанхай хотод нутагтаа байгаа юм шиг амар тайван ажиллаж амьдарч байгаа нь Шанхай хотын засгийн газрын харгалзалын төрийн бодлоготой нягт уялдаатай юм. Ер Хятад улс ард түмнийхээ аз жаргалт амьдралд ийнхүү бодитой зүйлийг ихээхэн хийж байгаа юм.
|