Хятадын хүүхэдэд тусгайлан төрсөн өдөл тэмдэглэж өгдөг рестран бол Тяньжинь хотын Наньши дүүргийн хүнсний гудамжинд байдаг бөгөөд 1986 оны 1-р сарын 1-ний өдрөөс биячхан зочдоо хүлээн авч хэлсэн "Сань Мао" гэдэг рестран юм байна. Тухайн үед ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн байсан Вань Ли "Сань Мао" рестраны туузыг хайчилж өгсөн байна.
Арван шилдэг залуу шалгаруулах ажиллагааг анх удаа зохион байгуулсан нь: Хятадын анх удаа зохион байгуулсан арван шилдэг залуу шалгаруулах ажиллагаа бол 1990 оны 8-р сарын 9-ний өдөр дүн нь гарсан, Бүх Хятадын Залуучуудын холбоо, Хятадын Хүүхэд залуучуудын хөгжлийн сан, Рэнь Минь Ри Бао сонин, Төв Телевиз, Ардын төв радио, Жүн Гүө Чин Нянь Бао (залуучудын сонин)сонин, Гуан Мин Ри Бао сонин, Жэ Фан Жүнь Бао(цэнгийнн сонин)сонин, Кэ Жи Ри Бао(шинжлэх ухаан техникийн сонин)сонин, Гүн Рэнь Ри Бао(ажилчны сонин)сонин, Нүн Мин Ри Бао(тариачдын сонин)сонин, Жин Жи Ри Бао(эдийн засгийн сонин)зэрэг байгууллага нэгж хамтран зохион байгуулсан "Хятадын арван шилдэг залуу" шалгаруулах үйл ажиллагаа болно. Энэ шалгаруулалтаар Хятадын мягман шатарын улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн орлогч Нэ Вэйпин, Ляонин мужийн Паньжинь хотын туршилтын дунд сургуулийн захирал Вэй Шүшэн, Гирийн мужийн Түнхуа хотын Чан Байшан хорт хавдрын эсрэг эм бэлдмэл судлах газрын дарга Ван Жэньгүө, Хэй Лүнжян мужийн Харбин хотын цахилгаан холбоны газрын утас залгагч Гөү Яньлин, Ляонин мужийн Далянь хотын Бөхай усны гаралтын компанийн захирал Ян Жикүй, Жэжян мужийн биеийн тамирын ангийн хөнгөн атлатикийн тамирчин Хуан Жихүн, Шаньдүн мужийн Лайжөү хотын эрдэнэ шишийн судалгааны газрын дарга Ли Дэнхай, Ланьжөүгийн цэргийн тойрогийн дугар ангийн буу зэвсэг сэлбэн засах газрын байлдагч Ли Рүньхү, Чэндүгийн цэргийн тойрогийн агаарын цэргийн оёдлын үйлдвэрийн дарга Цай Вэйсү, Зэвсэгт цагдаагийн хилийн цэргийн Фүжянь мужийн Миньаний хилийн шалган өхнгөрүүлэх газрын дарга Жан Сүрүн нар Хятадын арван шилдэг залуугаар шалгарсан байна.
Залуучуудын анхны гаьшгай анги: Хятадын залуучуудын анхны гаьшгай анги бол 1954 оны 1-р сарын 13-ны өдөр Бээжингийн барилгын нэгдүгээр компанийн ажилчин Хү Яаолинь тэргүүтэй залуучуудын гавшгай анги болно. Энэ залуучуудын гавшгай анги нь Бээжингийн үзэсгэлэнгийн ордон, Бээжин хотын намын хороны ажлын давхар байшин зэргийг амжилттай бариж байгуулаад маш их нэрд гарсан байна. Түүнээс хойш Хятадын олон газарт Ли Рүйхуань, Жан Байфа нэрын зэрэг даргатай залуучуудын их олон гавшгай анги бий болсон байна. \Цэцэн бэлэтгэв\
|