Өөрчлөлт шинчлэлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш, Хятадын эдийн засаг маш түргэн хөгжиж, дорно дахины эртний соёл иргэншилт энэ орон нь соронзонн шиг дэлхийн олон орны хүмүүсийн сонирхлыг татаж, Хятадад ирж сурч суралцах, ажиллаж амьдрах, аялал жуулчлал хийх хүмүүс тасрахгүй болов. Тэдний цөөн бус хүн нь дорнод өрнөдийн соёлын ялгааг ойлгохгүй, хэл яриа нэвтрэхгүй зэрэг олон зүйлийн хүндрэл бэрхшээлийг давж, Хятад оронд өөрийн хийж биелүүле гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлцгээж байна. Швейцари залуу Фабиен Коломбо 4 жилийн өмнө Хятадын өмнөд нутгийн Гуан шигийн үзэсгэлэнт сайхан жижиг суурин Я Сүэд ирж, Хятадын тухай огт ойлгохгуй байснаасаа аажмаар ажил амьдралд дасан, хятад бүсгүйтэй
"Гүй линий уул усны өнгө үзэмж дэлхийд хосгүй, Ян сүэгийн өнгө үзэмж Гүй линьд хосгүй" гэдэгчлэн Ян сүэгийн Сарт уул, зүүдэн зэргэлгэнт Юй Лүнхэ гол зэрэг байгалийн үзэмж төгс газрууд нь хүмүүсийн сонирхлыг татаж байдаг.
Фабиен Коломбо Ян сүэд анх ирэх үеийн сэтгэгдлээ хэлэхдээ, 2002 онд би Ян сүэд анх ирсэн. Тухайн үед Швейцарид хийж байсан ажилдаа уйдаж, нэг жил чармайн ажилллаж байгаад мөнгөө хуримтуулж 6 сарын амралтаараа гадагш явахаар шийдсэн гэжээ.
Фабиен Коломбо мөнгөө хуримтуулж гүйцээд Хятад орох нисэх онгоцонд суужээ.
Би анх Шянганд очсон. Европоос мордон Азид анх газардсан хот маань өндөр өндөр том давхар байшинтай 7 сая хүн амтай, би гайхан цочирдож билээ. Учир нь миний нутаг 800-хан хүн амьтай юм гэжээ.
Дараа нь тэр Ян сүэд ирээд эндэхийн нам сэлүүхэн орчин ахуй болон урам зоригийг хөгжөөсөн ажиллаж амьдрах нөхцөлд сэтгэл хорогдсон байв. Гэвч түүний 6 сарын амралтын хугацаа дуусч эх орондоо буцах шаардлагтай болжээ.
Өөрчлөлт шинчлэлт хэрэгжүүлсэн анхны үеийг бодвол өнөө Хятадад ажиллаж сурч байгаа гадаадын хүн Бээжин Шанхай зэрэг том том хотуудаар хязгаарлагдахгүй болжээ. Сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар Хятадад ажиллаж суралцаж байгаа хүмүүст дөхөм дөт үзүүлэхийн төлөө иж бүрэн бодлого, арга хэмжээ боловсруулан тогтоосон байна. Бүрэн бус бүртгэлээс үзвэл, өнөө Хятадад бараг 500 мянга гаруй гаадаадын хүн байгаа.
Хятадын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тоо баримтаас үзвэл, 2006 оны жилийн сүүчийн байдлаар ажлаар хангагдах үнэмнэхтэй Хятадад ажиллаж байгаа гадаадын хүн 180 мянгад хүрч, энэ нь 2003 оны мөн үеийнхээс бараг 2 дахин нэмэгдсэн юм байна.
2003 онд Фабиен Коломбо дахин Ян сүэд ирж ангил хэлний багшаар ажиллав. Үүнээс хойш тэр Ян сүэгээс дахин салаагүй, сэтгэл хорогдсон энэ газар баяртай ажиллаж амьдран бас сэтгэлийн ханиа олсон байна. Шулуун шудрага, цагаавар сэтгэлтэй инээмсэглэсэн царайтай нутгийн бор бүсгүй Тан жинд Фабиен Коломбо хайртай болжээ.
Түүний ажилдаа хичээгүй чармайлттай, гадаадын хүн гэж ялгахгүй, эгэл иргэн юм уу эрх зэрэгтэй дарга лидер гэсэнгүй хэнд ч эрх тэгш ханддаг хүмүүнлэг сайхан сэтгэл нь надад гүн сэтгэгдэл төрүүлсэн гэжээ.
Фабиен Коломбо өнөө Ян сүэгийн гадаад хэлний сургуульд ангил хэлний багшаар ажиллаж байна. Гарамгай шилдэг ажилладаг болохоор өнөө уг сургуулийн сургалтын ерөнхий захиралд дэвшсэн байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|