• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-26 15:27:20    
Хятад улс Чан-э 1-рийн авсан саран бөмбөрцөгийн гадаргуугийн анхны зургийг нийтэллээ

Хятадын Олон Улсын Радио

      26-ны үдээс өмнө Хятадын Сансар Судлалын Үндэсний Газар Хятадын саран бөмбөрцөгт судалгаа шинжилгээ хийх анхны дагуул Чан-э нэгдүгээрийн ирүүлсэн саран бөмбөрцөгийн гадаргуугийн анхны зургийг албан ёсоор нийтэлсэн байна. Энэ нь Хятад улсын саран бөмбөрцөгт судалгаа шинжилгээ хийх анхны төсөл бүрэн дүүрэн амжилт олсныгхаруулж байна.

      Хятадын Сансар Судлалын Үндэсний Газар 26-ны өдөр нийтэлсэн саран бөмбөрцөгийн гадаргуугийн анхны зураг нь саран бөмбөрцөгийн зүүн уртрагийн 83 градусаас зүүн уртрагийн 57 градус, өмнөд өргөрөгийн 70 градусаас өмнөд өргөрөгийн 54 градус хоорондын зураг болно. Зураг нь өргөнөрөө 280 км шахам байж, уртаараа 460 км шахам байна. Зураг нь саран бөмбөрцөгийн өндөрлөг газрыг зураглаж, зураг дээр том жижиг, хэлбэр байдал, бүтэц, бий болсон он жил нь адил бус нөх харагдаж байна.

     26-ны өдөр Бээжинд болсон уг зургийг нийтлэх ёслол дээр Хятадын Ерөнхий сайд Вэн Жябао хэлэхдээ, саран бөмбөрцөгт судалгаа хийх төсөл бол химэл дагуул, нисэгчтэй сансарын хөлөг хөөрөгсний дараах Хятадын сансарын судалгаан дахь бас нэг бэлэг тэмдэг болсон үйл хэрэг болно. Саран бөмбөрцөгт судалгаа хийсэн анхны төсөл амжилттай болсноор Хятад улсыг дэлхий дээр гүн сансарт судалгаа шинжилгээ хийх хүчин чадалтай цөөн хэдэн оны эгнээнд оруулсан байна. Энэ бол Хятадын цогцолбор хүчин чадал нэмэгдэж, бие даан шинийг судлан бүтээх чадвар, шинжлэх ухаан техникийн түвшин тасралтгүй дээшилсний чухал биелэл болж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\