• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-26 16:29:25    
Дундад Дорнодын энхийн хурлаас өмнөх тал талын байдал [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхий нийтийн анхаарлыг татсан Дундад дорнодын энх тайвны асуудлаархи олон улсын бага хурал энэ сарын 27-ны өдөр Америкт хуралдана. Палестины үндэстний эрхт байгууллагын дарга Махмуд Аббас болон Израилийн ерөнхий сайд Ехуд Олмерт, гадаад хэргийн сайд Тзипи Ливни 24 болон 25-ны өдөр тус тус Вашингтонд хүрэлцэн очив. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хоёр талын удирдагчид 26-ны өдөр Америкийн Ерөнхийлөгч Ж. Буштай хэлэлцээ хийнэ. Дараа нь тэд Мэриланд мужийн төв Аннаполис орж Дундад дорнодын энхийн хуралд оролцох юм байна.

      Ж. Бушийн засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах 1 жилийн гадна 2 сар үлдэж байгаа үеэр, ийм томоохон хурлыг хуралдуулах гэж байгаа нь их хүчин чармайлт гаргасныг харуулж байна. Энэ хурал нь Палестин Израйлийн энхийн хэлэлцээг дахин сэргээж, Иракийн хүндрэлтэй байдлаас болсон ашиггүй нөлөөг багасган, Дундад дорнодод хэрэгжүүлж байгаа бодлогын талаар бага ч гэсэн болмоор дурсамж үлдээхийг Ж. Буш хүсч байна. Гэтэл, талууд уг хурлаар гол асуудлыг зохицуулах төслийг авч хэлэлцэхэд итгэл найдвар тавьж байснаас зөвхөн нэг хамтарсан мэдэгдэл гаргахыг хүсэх болж. дахин мэдэгдлийг амжиттай нийтэлж чадах эсэх нь хурал хуралдсаны зайлшгүй нөхцөл биш байхаа гэсэн "дараалан буурсан" явцыг өнгөрүүлжээ. Өнөөдрийг хүрч иртэл, Палестин Израйль ямарч хэлэлцээр мэдэгдэл тохиролцож чадаагүй байсаар. 25-ны өдөр болтол, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Палестины хэлэлцээний хэсгийн хариуцлагатан Ахмед Курей болон Израйлийн гадаад хэргийн сайд Тзири Ливнитай 3 талын хэлэлцээ хийж, хоёр талын хамтарсан мэдэгдэл нийтлэх хэлэлцээнд хүч нэмэж байв. Үүнээс Палестин Израйлийн санал зөрилдөөн хичнээн их гэснийг харж болно.

      Палестин Израйлийн энхийн хэлэлцээ Дундад дорнодын энх тайвны хурлаар чухал ахицтай болж чадахгүй, цаашилбал хурлын дараах богинохон хугацаанд хүмүүсийн анхаарлыг татсан ахицтай болж чадахгүй гэж өнөө холбогдох талууд цөмөөр үзэж байна. Палестин Израйлийн хоёр талын албаны хүмүүс хүртэл хурлаас өмнө хамтарсан мэдэгдлээр тохиролцоонд хүрч чадна гэсэнд итгэл алдарсан байна. Аннаполисийн хурлын жинхэнэ гол чухал зүйл нь хоёр талын ажил хэрэгч хэлэлцээг эхлүүлэх явдал болно гэж тэд үзэж байна. Палестин Израйль нь олон орны төлөөлөгчдөөр гэрчлэгч болгон 7 жил тасалдсан энхийн хэлэлцээг сэргээх асуудлыг авч хэлэлцэх болно. Энэ утгаас авч хэлбэл, Дундад дорнодын энх тайвны хурлын амжилттай хуралдах нь тэр чигээрээ нэг зүйлийн ахиц мөн гэж шинжээчид үзэв.

      Үүнээс өмнө, Арабын холбооны "Арабын энхийн санаачлага"-ын комиссын гадаад хэргийн сайдын хэмжээний хурал уг комиссын гишүүн орнуудын гадаад хэргийн сайдууд 27-ны өдөр болох Дундад дорнодын энхийн хуралд оролцохыг санал нэгтэй зөвшөөрсөн юм. Энэ нь Америкт их нүүр тал хаясан явдал төдийгүй, мөн хурлын амжилттай хуралдахад дэмжилгээ үзүүлсэн байна. 25-ны өдөр, Сири ахин дахин эргэлзэн байж эцсийн шийдвэр гарган Америкийн урилгыг хүлээн авч, гадаад хэргийн сайдын орлогч Фаиасал Мекдад тэргүүтэй төлөөлөгчдийг Дундад дорнодын энхийн хуралд оролцуулахаар шийдсэн байна.

      Удалгүй хуралдах Дундад дорнодын энхийн хурал нь дэлхийн олон том хэвлэл мэдээллийн хэрэгслийг Аннаполисад төвлөрүүлж, 50 гаруй улс орон болон байгууллага энэ "хөгжөөнтэй" хурлыг мэдээлэх болно. Гэсэн хэдий ч Палестин Израйлийн иргэд хурлаас өмнө тайван байж л байна. Тэд энх тайванг хүсэн мөрөөднө. Гэхдээ энх тайван тийм хялбархан ирнэ гэж үзэхгүй./Хүчит орчуулж, Урангоо хянав./