• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-27 18:10:47    
Хүнсний ногооны эмч Жан Яньшян

Хятадын Олон Улсын Радио

     Эрхэм соносогчид оо өнөөдөр та бүхэндээ онц мэрэгжилтэй эмчийг танилцууляа. Тэрээр хүнсний ногоонд эмчилгээ хийдэг байна. Тэрээр өөрийн хүч хөдөлмөрөөр тариачин олонд туслан чинээлэгжих замаар замнуулсан байна. Тэр бол даруй "хүнсний ногооны эмч" гэж нэрлэгдэж байгаа Жан Яньшян болно.

     Энэ жил 35-тай Жан Яньшян Шандүн мужийн Шөгуан хотод төрөж, хараахан багаасаа өнчин өрөөсөн өссөн юм. Гэрт нь хөдөлмөр хүч дутмаг байгаа учир ядуу амьдарч жил бүрийн засгийн газрын дэмжилгийг авдаг байна.

     Өнгөрөгч зууны 80-аад оны сүүлчээр, Шандүн мужийн Шөгуан хот өвөл хүнсний ногоо үйлдвэрлэдэггүй түүхийг эцэслүүлж, хүлэмжинд хүнсний ногоо тариж, тариачид ашиг хүртэдэг боллоо. Соёл боловсрол бага Жан Яньшян хүлэмжинд хүнсний ногоо тарьж эхэлсэн байна. Нэгдүгээр жилдээ түүний тарьсан улаан лооль нь боловсрохоос өмнө хорхойтож, туршилга дутмаг Жа Яньшянг арга мухардуулсан байна. Тэгээд тэрээр эдийн засгийн асар их гарз хохирол амсажээ. Үүний дарагаар тэрээр хүнсний ногоо тарьх техник мэрэгжил сурч судалж эхэлжээ.

     Хүнсний ногоо тарих тийм ч хялбар биш, техник, мэдлэг шаардадаг. Хүнсний ногоог сайн тарихын төлөө би дунд сургуульд сурч байсан ургамалын номоо уудлан гаргаж дахин сурч эхэлсэн юм. Энэ ноыг уншиж дуусаад урам зориг бадраж, их сургуульд сурдаг ном бичиг уншиж эхэлжээ. Лайяангийн хөдөө аж ахуйн дээд сургуулийн, Шандүнгийн хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийг сурч холбогдох техник эзэмшиж эхэлсэн юм гэж тэрээр хэллээ.

     Дараа жил нь Жан Яньшян хүлэмжиндээ улаан лооль, өргөөст хэмх тарьсан байна. Ургамал тарьж ургуулах техник эзэмшснээр тэр жилдээ элбэг ургац авчээ. Үүний дараагаар Жан Яньшян нэг талаар практик дээр ажиллаж, нэг талаар суралцаж, олон жил дараалан элбэг ургац авч, гэр бүлийн амьдрал нь ч чинээлэг болж ирсэн байна. Практик аижллагааны дунд Жан Яньшян хүнсний ногооны хорхой шавжийг оношлон сэргийлэх техник эзэмшиж, тухай орон нутгийн засгийн газрын олгосон хөдөө аж ахуйн дээд зэргийн техникч цолыг хүртэсэн байна.

     Өнгөрөгч зууны 90-ээд оны дундчаас хүлэмжинд ногоо тарихыг хятад даяар түгээмэлжүүлснээр хүлэмжинд хүнсний ногоо тарих тариачин олон болж иржээ. Гэвч хүлэмжинд хүнсний ногоо тарихад хорхой шавжаас сэргийлэх техник их дутмаг байлаа. Засгийн газраас хөдөө аж ахуйн техник эзэмшсэн хүмүүсийн хөдөө аж ахуйд үйлчилэхийг урамшуулж дэмжисэн байна. Жан Яньшян үүнээс бизниссийн боломж олсон байна. Тэрээр хүнсний ногооны хорхой шавжийг оношлон сэргийлэж, ашиг хүртэхийн дагуу, тариачид туслан хорхой шавжаас болсон хохиролыг багасгаж өгсөн байна. Ингээд Жан Яньшян хүнсний ногоо тарьдаг тариачид хүнсний ногооны эмч болсон байна.

     2002 онд тухайн орон нутгийн засгийн газрын дэмжилэгтэйгээр Жан Яньшян Шөгуан хотод хүнсний ногооны анхны эмнэлгийг байгуулсан байна. Түүний энд хүнсний ногооныхоо өвчинг үзүүлэх хүн тасралтгүй ирэж байлаа. Тэдний дунд Зибө хот, Лайянь хот зэрэг заграас тусгайлан хүрэлцэн ирэгсэд байж байлаа. Тариачин Фү Шейлян сурвалжилагчид хэлэхдээ, би Жан эмчийнд тусгайлан ирэж хүнсний ногооныхоо өвчинг үзүүлээд хэдэн жил болж байна. Би түүнд их баярладаг юм.

     Жан эмч энэ эмнэлгийг байгуулаад бидэнд их дөхөм болсон, бидний тарисан хүнсний ногоо ямар асуудал гарвал бид даруй энд ирэж түүнээр үзүүлэн зохицуулдаг юм. Бидэнд их дөхөм болсон шуу. өнгөрсөнд хүнсний ногоо хорхойдох буюу ямар асуудал гарвал бид мэдэхгүйгээс ургац, орлогыг их нөлөөлдөг юм. Одоо энэ асуудлыг зохицуулснаар чанар сайжирч, ургац ч их болж, худалдахад дөхөм болсон гэж тэрээр илэрхийлжээ.

     2004 онд Шөгуан хот хүнсний ногооны хорхой шавжаас сэргийлэх нийгэмлэг байгуулагдаж, Жан Яньшян уг нийгэмлэгийн дарга болсон байна. Засгийн газраас уг нийгэмлэгийн мэрэгжилтэн, техникчийг зохион байгуулж, хөдөө тосгоноор яваж, тариачидын хорхой шавжаас сэргийлэх ажилд туслуулсан байна. Фото зургийн үзэсгэлэн ажиллууж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн мэдэлгийг сурталчилж, хүнсний ногооны хорхой шавжаас сэргийлэх курс дамжаа эрхэлж, шинэ техникийг дэлгэрүүлэн ашиглуулсан байна. 2005 онд Жан Яньшян Шандүн мужийн хөдөө аж ахуйн танхимын олгосон 100 мянган юанийг ашиглан компьютер, микроскоп, видио камер худалдан авч интернэтийн сүлжээн дээр хүнсний ногооны хорхой шавжаас сэргийлэх видио систем ажиллуулж, бүх хятадын олон газрын тариачидад хүнсний ногооны эмч болсон байна.

     Манай энд хүнсний ногооны хорхой шавжаас сэргийлэн засах талаар судалгаа хийж, зохих туршлагатай болсон байна. Ляонинь, Шанши, Хэ-нань, Хэбэй, Гансу зэрэг газар хүнсний ногооны техникийн талаарах хамгийн сүүлийн үеийн байдлыг ойлгохгүй байна. Тэдний тарисан хүнсний ногоо нь хорхойдож, цаг тухайд нь эмчилэн засахгүйгээс буюу буруу оношлон засаад их гарз хохирол амсаж байна. Бид энэхүү системээ ашиглан тэдэнд оншилгоо гарган өгч өөрийн туршилгаараа засаж эдгэрүүлэх зор өгдөг байна. Бидээр оношлуулсан тариачидын олонх асуудлыг шийдвэрлэж өгснөөр тэдний эдийн засгийн хохиролыг ихээр багасгасан банйа гэжээ.

     Сурвалжилагч Жан Яньшяны эмнэлэгт сурвалжилаг хийж байхад ширээн дээрэх компьютер нь тохио өгч байлаа. Жан эмч компьютерийн хулгана ажиллуулж, дэлгэцэн дээр нь нэг тариачин төрөх тодорлоо. Тэр тариачин нэг халуун ногоо бариж, ногоо нь ямар өвчин олсныг дотлуулах гэж байлаа. Жан Яньшян тэрэх ногоог хянамгай ажиглаж, тариачинаас энгийн цагтаа ямар бордоо хэрэглэж, хамгаалаж байгааг асууж, оношилгоо гаргаж өгсөн байна. Мөн түүнд эмчилэн засах арга хэлэж өгч, эмчилгээгээ дуусаглаа.

     Ляонинь мужийн настан Ли Фэншян энэ жил 58-тай. Тэрээр гэртээ компьютер хэрэглэж, видио ярилцалгын систем тохируулж, Жан эмчээс өөрөө хүнсний ногоо тарих үед тохиолдсон асуудлаа зохицуулж байна. Тэгээд мөн мэрэгжилтэн болж, тухайн орон нутагтаа нэрт хүн болж, ойр хавьхан тариачид түүнээр хүнсний ногоогоо үзүүлж байдаг болсон байна. Ли Фэншян ч өөрийн мэдэхгүй зүйлээ компьютерээр дамжуулан Жан эмчээр ассж, суралцдаг байна.

     Тэрээр хэлэхдээ, Би энэ видио системийг ашиглан хүнсний ногоонд оношлого хийгээд хоёр жил болж байна. Компьютерээр дамжин би өөрийн мэдэхгүй зүйлээ Жан багшаас асууж, яаж эмчилэхийг асуудаг. Түүний хэлэж өгснөөр эмчилвэл их үр ашигтай байдаг. Би түүнийг их биширдэг юм гэжээ.

     Сүүлийн жилүүдэд Шандүн муж хөдөө тосгоны байгуулалт, хөдөө аж ахуйн хөгжилтийг маш чухалчилж, хөдөө аж ахуйн техник эзэмшсэн чадвартаныг бэлтгэн хүмүүжүүлэхийг чухалчилснаар, Жан Яньшян шиг тариачин тухайн орон нутгийн жишээч, жил дутамын хэвлэл мэдээлэлийн төвд орсон хүн, хөдөө тосгоны хэрэглээний техник эзэмшсэн чадварлаг хүн гэх зэрэг яруу алдарыг хүртэж, Засгийн газрын хөдөө аж ахуйн техникийн зөвлөгчөөр уригдсан байна. Жан Яньшян хэлэхдээ, одоо улс орноос шинжлэх ухаан техникээр хөдөө аж ахуйг хөгжүүлэхийг чухалчилаж байна. Би өөрийн сурсан мэдэлгээ тариачин ах дүү нартаа уламжилан өгөхийг хүсэж байна.

     Шинжлэх ухаан техник танд туслан чинээлэгжих замаар замнуулж болно. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан техник мэдлэг нь чинь хувь заяаг өөрчлөнө. Би өөрийн сурсан мэдэлгээрээ тариачин болон шинжлэх ухаан техникийг холбож гүүр болохыг хүсэж байна гэжээ.