Өнөө зохиогдож байгаа Хятадын олон улсын Шанхайн урлагын 9-р баяр наадамд 40 гару улс орон газар нутгийн урлагчид цугларч, тэд нар олон янзийн баялаг агуулгатай тоглолтын программууд авчирсанаар, адил бус соёлын рид шидийг энд гайхуулж байна гэж хэлж болох юм.
Одоо та "Тан Дуны органиг хөгжим 2007"-ийг сонсож байна. Америк нутагтай хятад хөгжимчин Тан Дун бол олон улсын хамаг дээд зиндааны хөгжмийн тавцанд урь мэргэжлээ бадруулж яваа хөгжмийн зохиолчын нэг юм. Түүний органиг концерт нь " усан хөгжим" болон " цаасан хөгжим"-ээс бүрэлдсэн байна. " Усан хөгжим"-ээ Нью иоркт анх тоглох үе маш их нөлөө тусгал гаргасан бөгөөд энэ нь Тан Дуны туршилтын өнгө будагаараа хамгаас хошуучлагч уран бүтээл болно гэж үзэгчид үзэж, түүний уран бүтээл нь хүн төрөлхтний салж болшгүй усаар чухал хөгжмийн зэмсэгээ болгосон юм. Тодруулж ярьвал, усанд холбоотой 50 гаруй төхөөрөмж жич усаны урсгалын хурдыг тогтоон барих зэрэг аргаар, усаар төрөл бүрийн дуу гаргаж, баялаг мөртөө содон сайхан ая эгшиг эгшиглүүлж байна. Тэхэд " цаасан хөгжим" дэх цаас нь Тан Дуны хөгжимд гоцлол хөгжмийн зэмсэг болж, шөргөөх, найгуулах, цэцрүүлэх, урж тастах, алгадах, жич хүнтэй хамт дуу аялгуу гаргах зэрэг олон төрлийн хэлбэрээр илтгэж, симпони хөгжимтэй хавсран, хүн төрөлхтөн болон их байгалийн эвсэг харьцааны байдлыг илрүүлж байна.
Шанхайн олон улсын урлагын наадмыг нэгэнт 9 удаа амжилттай зохиож, дотоод гадаадын урлагчид энд өөр өөрийн хамгийн шинэ уран бүтээлээ харуулж, урлагын солилцоо хийсэн байна. Унаган зохиогдсон хамаг шинэ уран бүтээлүүд үзүүлэх бол Шанхайн урлагын наадмын ямагт баритлаж ирсэн зарчим мөн гэж Шанхайн олон улсын урлагын баяр наадмын төвийн ерөнхий захирал ноён Чэн Шэнлай хэлсэн байна.
Энэ бол манай урлагын наадмын уламжлал юм, бид жил болгон урлагын баяр наадмын нээлтийн ёслол дээр онгон зохиолын нэг шинэ уран бүтээл танилцуулж байдаг. " хятадын хатан", " Ба ван хаан хатанаасаа хагацсан нь", " улаан асрын зүүд" зэрэг нь бүр онгон зохиолын уран бүтээл болох юм. Тэр бүхэн нь манай урлагын наадмаар дамжин, гадаадад түргэн уламжлагдаж, бас гадаадын үзэгчтэй золгож байдаг. Бид энэ жил бас энэ зарчмаа баримтлаж байна. Бид энэ жил маш их цаг хугацаа зарцуулж байж, " лууны дуу" гэсэн дуулалт тайзны жүжиг гаргасан гэжээ.
Урлагын наадмын нээлтийн ёслол дээр, Шанхайн дуу бүжгийн чуулга, Дорнодахины зачуучуудын бүжгийн чуулганы зохион бүтээж тоглосон " лууны дуу" гэсэн том дуулалт бүжиг нь " хэнгэрэг"-ээр гол болгон Хятадын уламжлалт бүжгийн гайхамшгыг харуулж, зуу гаруй том жижиг хэнгэргэ дэлдэ, түүн дээрээ компютрийн хөгжмийн тэргүүний техник уялдуулан, үзэгч олныхоо нүдийг хужирлан, урлагын хүртээл олгосон байна. Энэ бол Хятадын уламжлалт урлагыг орчин үеийн шинжлэх ухаан техниктэй өө сэвгүй уялдуулсан гарамгай уран бүтээл мөн гэж онолч шүүмжлэгчид тэмдэглэж байна.
Урлагын амь нас нь шинийг санаачлан бүтээхэд байдаг юм. Энэ удаагын урлагын наадам дээр, Тайваний " шинэ жүжгийн бригад"-ын тоглосон " Чи юань бао" буюу " хачин хилс мэдүүлэг" гэсэн ши янгуу нь ши янгуунд хорхойтой үзэгчдийн халуун сайшаал хүлээсэн байна. Энэ " чи юань бао" гэсэн шийг Хятадын бээжин жүжгийн уламжлалт " Ү Пэн жи" гэсэн жүжгийг үндэслэн өөрчлөн найруулсан юм байна. Уг жүжигт хөрөнгө хогшилд шунхайран бусдын амийг хороосон тоосго шатаагч хүн эцэст хуулиар шийтгэгдсэн үлгэрийг бичсэн байна. Энэ жүжгийн гол дүрд Хятадын бээжин жүжгийн алдарт урлагчин Ли Баочүн тоглосон байна. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ:
Бид хуучин жүжгийг диглэхдээ, жүжгийн гол баатар болон үлгэр нь эх эцэс холболдож, сонирхолтой сайхан мөртөө урь мэргэжил сайтай байлгахыг хичээсэн, ингэж хичээсэний зорилго нь бээжин жүжгийг ойлгохгүй оюутад болон залуучууд театрт орж ирээд, бээжин жүжиг харин ашгүй сайхан байдаг юм байна гэж сэтгэл догдлох юун магад, хуучин үзэгчид буюу нас ахимаг хүмүүс тетарт орж ирээд манай тоглолтыг сонирхох юм бол, ашгүй даа, бидний сонсоод байсан хуучин дуунууд бүр дуулагдаж байна гэж баялах байх гэж хүссэн юм. Шинэ жүжгийн бригад маань өөрийн брандыг бүтээж, хуучин жүжгийн төрлийг шинэ мягаар тоглож, үзэгчиддээ ойлгуулах хүсэлтэй ажиллаж байна гэжээ.
Шанхайн олон улсын урлагын наадам бол Хятад улсад гэсэнгүй цаашилбал бүх дэлхийн урлагчдын баяр болох юм. Нэг сар ажиллах энэ удаагын урлагын наадамд дотоод гадаадын 55 программ байхын дотор гадаадын программ 29 байна. Ёко Коматсүбара бол дэлхийд алдартай Японы испани фламинко бүжгийн бүжигчин хүн, 40 жилийн өмнө тэрээр Испаньд хүрч фламинко бүжигийг сурч, дараа нь Япондоо буцан ирж нэвтрүүлэн дэлгэрүүлсэн байжээ. Түүний нэрээр нэрийдсэн Японы Ёко Коматсүбарагын испани дуу бүжгийн чуулга нь анх удаа Шанхайн олон улсын урлагын наадамд ирж тоглолт гаргасан байна. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ:
Би Шанхайд ирж тоглохыг удаан жил хүссэн, Шанхай хэдийгээр гадаад орны хот байсан ч надад маш ойр санагдаж байна. Өнөөдрийн тоглолтод хоёрдугаар үзэгдлээс нь эхлэн Шанхайн үзэгчид манай урлагыг сонирхсон, дараа нь бүх үзэгчид босон зогсож, халуун алга ташиж, бидэнд урам хайрласан, жүжигчин бид ч маш сэтгэл догдлож, тэрүүхэн хоромд үзэгчтэйгээ сэтгэл зүрхээрээ холболдсон гэжээ.
Шанхайн олон улсын урлагын наадмын хугацаанд талбайн томоохон тоглолт маш олон удаа зохиогдсон бөгөөд уг үйл ажиллагааг зохиогч нар нь залуу хүмүүсийн урлагын наадамд оролцохыг хүсч байгаа аж.
Одоо та бүхэн Швейдийн Hip-Hoр гудамжны бүжгийн тоглолтын бичлэг сонсож байна. 7 хүнээр бүрэлдсэн тэдний гайхамшигт тоглолт нь дэлхийн бүжгийн хорхойтны халуун сайшаалыг хүлээж байлаа. /Пэрлаймаа орчуулав/
|