Хятадын ӨМӨЗР-ны гадаад худалааны талаар ярихад Манжуур хотыг дурдах хэрэгтэй байна. Манжуур хот нь Өвөр монголын өөртөө засаха районы умарт хэсэгт, Орос, Монгол улстай хөршилж байдаг. Хятадаас Орост чилэгсэн хуурайн хамгийн том боомт болно. Сүүлийн жилүүдэд Манжуур хот нь районы давуу талаа ашиглан, Хятад Оросын гадаад худалдааг нааштай өрнүүлж, эдийн засгийн хөгжлийн түвшин нь Хятадын эхэнд жагсаагдаж байна.
19-р зууны дундчаар Хятад Орос хоёр орон Манжуурт анхны хилийн худалдаа хийж эхэлжээ. Өнөө Мажуур нь Хятадаас орост чигэлсэн хуурайн хамгийн том боомт болсон байна. Манжуур боомтоор жилд нэвтрэх импор экспортын бараа нь Хятад Оросын худалдааны барааны нийт хэмжээний 60 орчим хувийг эзэлж байна.
Мажуур хотын хөл хөгжөөнтэй худалдааны худамж нь орсчуудын Хятадын бараа худаллдан авдаг төв болжээ. Сурвалжлагч Чжэ жян мужийн Ү-и хотоос энд ирж наймаа хийж байгаа Е Шицэн гэдэг бизнесментэй уулзаж ярилцжээ. Тэрээр хэлэхдээ: энд наймаа сайн байна. Оросчууд Хятадын барааг сонирхдог. Би энд 3 жил болж байна. Голдуу бэлэн хувцас, шахай зэргийн барааг Орост борлуудаг, борлуулга сайн байгаа, сардаа 10 мянган юаний ашигтай ажиллаж байна гэжээ.
Сурвалжлагч Оросын байгаль районаас ирсэн Виадислав гэдэг бизнесментэй уулзаж ярилцав. Тэрээр хэлэхдээ: би Манжуур хотод байнга ирж бараа авдаг. Энд олон найз нөхөдтэй болсон. Манжуур аятай сайхан хот байгаа. Энэдээс бэлэн хувцас, өмд, шахай, телефон утас худаллдан авсан. Хятадын бараа чанар сайтай бөгөөд хямд байна гэжээ.
Энд бага эмжээний хилийн худаллдаанаас гадна, сүүлийн жил их хэмжээний худалдаа хийх болсон байна. Орон нутгийн албан тушаалтан Цао Хаозэнь хэлэхдээ: Өнгөрсөнд Манжуур хот нэвтрэх замын үүрэг гүйцэтгэж байсан. Одоо орон нутагт тохирсон импорт экспортын боловсруулах аж үйлвэр хөгжиж элэхж байна гжээ.
2006 онд импортын модон материал боловсруулж эхэлсэн. Одоо жилд 3 сая шо метр модон материал боловсруулах хүчин чадалтай болжээ. Бид хүнсний ногоо боловсруулдгаас гадна, ариун цэврийн хэрэгсэл, автомашин хөдөө аж ахуйд хэрэглэх механик, гэр ахуйн цахилгаан бараа зэргийг угсардаг байна.
|