• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-27 16:55:13    
Хөх мөрний Гурван хавцлын байгаль орчны хамгаалалт сайн байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       Дэлхийд хамгийн том усжуулалт, усан цахилгааны төслийн нэг болох Хөх мөрний Гурван хавцлын төсөл одоо ихээхэн амжилттай хэрэгжиж байна. Энэ оны 9-р сарын эцсийн байдлаар, Хөх мөрний Гурван хавцлын цогцолбор төсөл, цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн төсөл, иргэдийг нүүлгэх зэрэг гурван төсөл бүгд урагштай явагдаж байна. Үүний дотор цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн төслийн ажил нь үндсэндээ дуусаад байна. Хөх мөрний Гурван хавцлын экологийн орчны байгуулалт, хамгаалалтын ажил ч сайн явагдаж байна. Экологийн орчинд үзүүлэх төслийн нөлөө нь ч хэрэгжүүлж болохуйц тайлангийн төсөөлсөн хэмжээнд байгаа.

       Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны 27-д хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Төрийн зөвлөлийн Гурван хавцлын барилга байгуулалтын ажил эрхэлсэн хорооны албаны дарга ноён Ван Шяофэн, "Гурван хавцлын барилга бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөө ёсоор урагштай явагдаж байгаа бөгөөд үе шатны чанартай чухал амжилттай боллоо" гэж хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ:

       Гурван хавцлын цогцолбор төсөл, цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн төсөл, иргэдийг нүүлгэх ажил тогтвортой явагдаж байна. Гурван хавцлын барилгын ажлыг 156 метр гүн усан доор явуулж, сая иргэдийг нүүлгэж, Гурван хавцлын барилгын үерээс сэргийлэх, цахилгаан гаргах, усан тээвэр хийх, байгаль орчныг хамгаалах зэрэг ерөнхий үр ашиг нь улам мэдэгдэм харагдаж байна. Нүүлгэсэн иргэдийн амьдрал ахуй нь улам сайжирч, усан сангийн районы эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжиж, хот хөдөөгийн байдал ерөнхийдөө тогтвортой байна гэжээ.

       Ван Шяофэн бас Хөх мөрний гурван хавцлын төслийн гүйцэтгэж байгаа нааштай үүргийг тоо баримтаар тодорхойлон харуулсан байна. 1. Уг төслийн ачаар Хөх мөрний дунд дор сав газрын үерээс сэргийлэх систем болон үерээс сэргийлэх шалгуурыг дээшлүүлсэн байна. 2. Гурван хавцлын төслийг ашиглалтад оруулснаас хойш, 200 тэрбум киловатт цахилгаан гаргав. 3. Гурван хавцлын усан санд ус дүүргэсний дараа нутгийн усан замын аяллын хөгжилд шинэ боломж нээгдсэн байна.

      Дэлхийд хамгийн том усжуулалт, усан цахилгааны төслийн нэг болсны хувьд, Хөх мөрний Гурван хавцлын төсөл нь экологийн орчинд нөлөө үзүүлж болзошгүй талыг хүмүүс анхааралдаа авсаар ирсэн юм. 27-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Төрийн зөвлөлийн Гурван хавцлын төслийн хорооны албын дарга ноён Ван Шяофэн хэлэхдээ: Гурван хавцлын төслийн экологийн орчны байгуулалт болон хамгаалалтыг Хятадын засгийн газар маш чухалд үзэж байна. Бүх шатны засгийн газрын хамтын хүчин чармайлтаар, Гурван хавцлын усан сангийн районы экологийн орчны байгуулалт хийгээд хамгаалалтын ажил тодорхой үр дүнтэй болж байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

      " Гурван хавцлын төсөлд ус дүүргэсний дараа хийсэн шинжилгээнээс үзэхэд, уг төслийн экологийн орчинд үзүүлж байгаа нөлөө нь тухайн жилд хийсэн хэрэгжүүлж болохуйц тайланд төсөөлсөн хүрээ хэмжээнээс хэтрээгүй. Барилгын район болон иргэдийг нүүлгэсэн районы байгаль орчны чанар ерөнхийдөө сайн, усан сангийн районы Хөх мөрний голын урсгалын усны чанар нь нэлээд сайн байна. Гурван хавцлын хоёр нутагтай ховор нандин амьтан ургамлыг үр ашигтай хамгаалж байна. Усан сангийн районы геологийн гамшгаас сэргийлэн засах төсөл урагштай явагдаж, геологийн байгаль орчинд ер бусын байдал харагдаагүй байна гэжээ./Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав/