2008 оны 3-р сарын 2-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль явуулна гэж ОХУ-ын холбооны зөвлөл 26-ны өдөр шийдвэрлэв.
Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов мөн өдөр хэлэхдээ, "Уг шийдвэрийг энэ сарын 28-ны өдөр албан ёсоор зарлана. Үүний зэрэгцээ ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн компанит ажиллагаа ч мөн өдөр албан ёсоор эхлэх болно" гэжээ.
ОХУ-ын Сонгуулийн төв комиссын дарга Владимир Чуров 26-ны өдөр хэлэхдээ, ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн компанит ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчлах ажил 2008 оны 2-р сарын 2-оос 29-ний өдрүүдэд явагдах болно гэжээ. Ерөнийлөгчид нэр дэвшигчийг бүртгэх бичиг материалыг Сонгуулийн төв комисст өргөн барих ажлыг 2007 оны 12-р сараас эхэлнэ. Үүнд 12-р сарын 25-наас өмнө нэр дэвшигчийг дэвшүүлэх үе шат мөн. Ирэх жилийн 2-р сарын 2-оос 10-ны өдрийг ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрээ нийтлэх өдөр хугацаагаар тогтоолоо гэж Владимир Чуров нотлов.
Владимир Чуров цааш нь, онолын хувьд ерөнхийллөгчийн сонгуульд оролцох нэр дэвшигчид ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх компанит ажил албан ёсоор эхэлсний анхны өдрөөс эхлэн Сонгуулийн төв комисст бүртгүүлэн сонгуульд оролцох бичиг материалаа өргөн барьж болно. Гэвч холбогдох тогтоолын дагуу, ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг наанадаж 500 хүнтэй дэвшүүлэх хэсгээс дэвшүүлэх бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэвшүүлэх хурал хуралдах цаг хугацаагаа наанадаж 5 өдрийн өмнө Сонгуулийн төв комисст мэдэгдэх хэрэгтэй юм. Иймээс ерөнхийлөгчид нэр дэвшигчийг дэвшүүлэх үйл явцыг Холбооны зөвлөл ерөнхийлөгчийн сонгууль явуулах тов гаргасны 5 өдрийн дараа албан ёсоор эхэлж болох юм гэжээ. 2008 оны 3-р сард, ОХУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацаа дуусах болно. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх компант ажиллагаа дөхөхийн хирээр, Путиныг залгамжлах хүний асуудал нь олон нийтийн анхаарлын төвд орсон байна. Энэ оны 9-р сарын 12-ны өдөр, Путин ОХУ-ын Банк санхүүгийн хяналт удирдлагын газрын дарга байсан Виктор Зубковийг ОХУ-ын засгийн газрын ерөнхий сайдаар томилсон юм. Үүний дараахан, Путин "Залгамжлагч хүн"-ий асуудлаар байр сууриа илээр хэлэхдээ, 2008 оны 3-р сард, "наанадаж 5 нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцох болно" гэжээ. Хэдийгээр Ерөнхий сайд Виктор Зубковоос гадна, Путин бусад 4 хүн хэн болохыг тодорхой хэлсэнгүй боловч ОХУ-ын улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар, бусад 4 хүнд ерөнхий сайдын 1-р орлогч Сергей Иванов, ерөнхий сайдын 1-р орлогч Дмитрий Медвечев, ОХУ-ын Төрийн өмчийн төмөр замын компанийн ерөнхий захирал Владимир Якунин болон ерөнхий сайдын орлогч Сергей Нарейшиким нар байгаа юм байна.
Путины эсрэг лагерийн 4 чухал хүн 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдсэн байна. Тэд бол зүүний үзлийн Оросын коммунист намын удирдагч Геннади Зуганов, Барууны чөлөөт ардчилсан намын Владимир Жириновский, өрнөдийг дотночлогч экс ерөнхий сайд Микхайл Касянов болон Төв банкны ерөнхийлөгч байсан Виктор Герасианко нар болно.
Оросын улс төрийн байдлыг төсөөлөхөд нэлээд бэрх. Иймээс 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөр бас "битүү морь" тодрон гарах эсэх тухай хэн хүн ч тодорхой хэлж чадахгүй юм./Хүчит орчуулж,Урангоо хянав./
|