Азийн хэсэг дэх Памирын өндөрлөгт 8 мянган метрээс дээш өндөр оргил 14 байдгаас түмэн уулын түрүү гэж хэлэгддэг. Памирын өндөрлөгт " Өндөрлөгийн бүргэд" хэмээгдсэн тажик үндэстнээс гадна, уйгар, киргиз, хотон зэрэг үндэстний цөөнх аж төрөн амьдарч бий. Үүнд 90 орчим хувийг эзлэх тажик үндэстэн Шинжяны Ташгуурганы Тажик Үндэстний Өөртөө Засах Сянд төвлөрөн сууж байна. Өнгөрсөн үед тажик үндэстэн мал аж ахуйгаар голлон тариалан хавсарган эрхэлж байжээ. 1954 онд Ташгуурганы Тажик Үндэстний Өөртөө Засах Сян байгуулагдаж, Засгийн газрын дорвитой дэмжлэг дор тажик үндэстний эдийн засаг түргэн хөгжиж, ард дүмний амьдрал илт сайжран хөгжлийн шинэ үеэ эхэлсэн юм. Манай сурвалжлагч саяхан Ташгуурганы Тажик Үндэстний Өөртөө Засах Сянд томилолтоор хүрсэн юм. Ташгуурганы Тажик Үндэстний Өөртөө Засах Сяний Тажик Үндэстний Соёлын Төвийн тайлбарлагч Ебул танилцуулж хэлэхдээ, нийтийн он тоололын 10-р зуунаас өмнө тажикчууд Памирын өндөрлөгт амьдарч ирсэн байна. Тажик үндэстэн бол Хятад улсад оршин амьдарч ирсэн цагаан арьстан юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, цагаан арьстан бол өндөр хамартай гонзгор царайтай, нийттээ давхар нүдтэй бөгөөд нүд нь хүнхгэр байдаг. Тажикчуудыг Герк хүнтай төсөөтэй гэж үздэг. Өндөрлөгт амьдардаг болохоор царай нь боровтор байж өндөрлөгөөс салаад нэг долоо хоноход л цав цагаан царайтай болдог гэжээ.
Тажикчууд өвөрмөц соёлтой, Лалын шашныг шүтдэг болохоор уламжлалт Курван баярыг тэмдэглэдэг. Ташгуурганы Тажик Үндэстний Өөртөө Засах Сяний Тажик Үндэстний Соёлын Төвийн тайлбарлагч Ебул танилцуулж хэлэхдээ, Курван баярын үеэр хонь гаргадаг. Тэгэхдээ хонинд хөмсөг зурж, байшингийн орой дээр аваачиж нядладаг ХХХХгэжээ.
Тажикчуудын өвөрмөц зан үйлийн хувьд нас цацуу эрэгтэй эмэгтэй уулзан мэндлэхэд хүүхнүүд эрчүүдийн гарыг үнсэнэ, Ахмад настайчуудтай мэндлэхэд ахмад настайчууд хүүхэд дүү нарын чихийг нь үнсэж, хүүхэд дүү нар нь ахмад настайчуудын гарын алгыг үнсэж хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг.
Сурвалжлагч уг сяньд тажик үндэстний эрдэмтэн Мадалханыд айлчилж хүрэв. Мадалханы орон сууц тажик үндэстний өрөвмөц онцлогтой чулуугаар зэрэглэсэн байшин байлаа. Хан үндэстний байшин барилгатай адилгүй нь тажикчууд орон сууцныхаа том хаалгыг зүүн тийш гаргадаг, энэ нь нар мандах дорно зүгийг чиглэн гэрэлтэн мандахыг бэлэгшээж байдаг юм гэнэ. Тажикчууд бүргэдийг баатарлаг дүрийн бэлэг тэмдэг болгодог. Тажикчуудын соёл, ардын дунд уламжлагдаж ирсэн домог ярианд бүргэдийн тухай үлгэр домог дуу магтаал олон байдаг.Тажикийн хөжмийн зэмсэг бүргэд лимбэ нь маш сайхан домогтой билээ.
Мадалхан хэлэхдээ, эрт урьдын цагт хайртай залуу хос байж гэнэ. Гэвч нутгийн ноёрхогч мэдээд хүүхнийг булааж аваачсан гэнэ. Тэр хүүхэн өдөр бүр ус дамнахаар явахдаа залуугийнхаа дуулахыг сонсдог байжээ. Залуу нь ганц бүргэдтэй юм гэнэ, бүргэд нь нэг өдөр намайг үхсэний хойно ясаар минь лимбэ хийгээрэй тэгвэл сайхан аяс гарах юм гэжээ. Залуу бүргэдийн хэлсэн ёсоор ясаар нь лимбэ хийж үлээсэнд нээрээ сайхан аялгуу гарч, тэр хүүхэн аясыг даган бүргэдийн дүүлэн нисэхийг дууриан бүжиглэх болжээ. Үүнээс хойш "бүргэдийн лимбэ", "бүргэдийн бүжиг" бий болсон гэдэг гэжээ. Бүргэдийн лимбийг хосоор тоглодог бөгөөд хосоор зардаг. Энэ нь үеийн үед уламжлагдаж ирсэн хайртай залуу хосын хэзээд бие биедээ хайртайг харуулж байгаа юм. Дуу бүжигт авьяаслаг тажик үндэстэн баяр наадам, хурим найр хийхэд эрэгтэй эмэгтэй , хөгшин залуу гэсэнгүй дуулан бүжиглэж байдаг.
Памирын өндөрлөгийн тажик үндэстний ард түмэн дуу бүжигт авъяаслаг төдийгүй эх оронч ариун сайхан уламжлалтай юм. Мянга мянган жилийн турш тажик үндэстний малчин тариачид Памирын өндөрлөгийн хилийн шугамаа хилийн хамгаалалтын цэргийн ангитай хамтаар баатарлагаар хамгаалж ирсэн түүхтэй. Ташгуурган сяний УТЗЗ-ийн дарга Муни Тавлит хэлэхдээ,
Хоёр мянган жилийн турш, тажик үндэстний ард түмний эх орондоо үзүүлсэн хамгийн их гавьяа зүтгэл бол хил хязгаараа хамгаалж сахисаар ирсэн явдал мөн. Тэд эх орондоо хайртай, нутаг усандаа хайртай. Өвлийн их цас зуданд хилийн хамгаалалтын цэргийн анги эргүүлд гараад хүрдрэл бэрхшээлд учирвал малчин тариачны сайн дурын эргүүлийнхэн туслан дэмжиж ирсэн юм гэжээ. /Урангоо орчуулж бэлтгэв/
|