• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-28 21:12:58    
Хятад, Монгол хоёр орны хилийн усны нэгдсэн комиссын 3-р хуралдаан болов

Хятадын Олон Улсын Радио

     Хятадь Монгол хоёр орны хилийн усны нэгдсэн комиссын 3-р хуралдаан 11-р сарын 5-наас 7-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо боллоо. Уг хуралдааны үеэр, хилийн усыг хамгаалах, ашиглах асуудлаар цаашид хамтран ажиллана гэж хоёр тал зөвшин тогтжээ.

     Хятад, Монголын хилийн ус нь өөр өөрийн орны бүс нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, хоёр тал бүр үүнийг нээн ашиглах эрхтэй юм. гэвч ашиглалтыг зохистой хүрээ хэмжээнд тогтоон барьж, экологийн орчин ахуйг хохироохоос зайласхийх хэрэгтэй хэмээн хоёр тал үзлээ гэж хоёр талын гарын үсэг зурсан хурлын товчид тэмдэглэжээ.

     Үүнээс гадна, Хятад, Монгол хоёр орон бас мэргэжилтний нэгдсэн хэсэг зохион байгуулж, хилийн усны нөөц баялгийг хамгаалах, ашиглах, үер усдлаас сэргийлэн гамшгийг бууруулах, мэдээлэл солилцох зэрэг салбаруудад хамтран ажиллах болно.

     Хятад, Монголын хилийн усны нэгдсэн комисс нь 1998, 2005 онд 1-р, 2-р хуралдаанаа хийж, хамтын ажиллагааны бодитой асуудлуудыг авч хэлэлцсэн юм. \О.Дарамбазар орчуулав.\