Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт 27-ны өдөр Бээжинд өндөрлөв. Хурал нь "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Бээжингийн тунхаг"-ийг нийтэлжээ. Олон орон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагаа, мэдээллийн солилцоог эрчимжүүлэхийг уриалж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үр ашигтай хяналтын систем байгуулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлах чадвараа дээшлүүлэхийг олон оронд уг тунхаг шаардсан байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын Олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт бол Хятадын анх удаа зохион байгуулж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт юм. Уг уулзалтад сайдын хэмжээний 30 шахам албан тушаалтныг хамарсан улс орны 600 гаруй төлөөлөгч оролцсон байна. Одоо дэлхийн улс түмэн бүгд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал бол эмзэг, хурц, будлиантай асуудал болохыг ухамсарлаж байна. Ийм байдалд Хятадын засгийн газрын холбогдох салбар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ чуулга уулзалтыг зохион байгуулсан юм. Хоёр хоног ярилцаж солилцоо хийхээр дамжин хуралд оролцсон төлөөлөгчид "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Бээжингийн тунхаг"-ийг санал нэгтэй баталжээ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудлаархи арга туршилгыг улс орнууд хамтдаа бүрэн гүйцэт ашиглаж, олон талаар хамтран ажиллаж, энэхүү асуудлыг зохицуулах хэрэгтэй гэж тунхагт цохон тэмдэглэжээ. Хятадын Чанар Стандартын Хяналт Шалгалт, Хорио Цээрийн Үндэсний Ерөнхий Газрын дарга Ли Чан жян хэлэхдээ,
Хуралд оролцсон олон орны төлөөлөгч өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна. Энэ нь даруй хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар олон улсын солилцоо хамтын ажиллагааг эрчимжүүлж, бидэнд нүүрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудлыг хамтран зохицуулах гэсэн болно. Энэ удаагийн хурлын гол амжилтын нэг нь Бээжингийн тунхаг баталсан явдал болно. Энэ нь хамтын ажиллагаа солилцоогоо эрчимжүүлэх чухал зарчим болно гэж төлөөлөгчид санал нэгтэй илэрхийлсэн байна гэжээ.
Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудлаар үр ашигтай хяналтын систем тогтоож, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлах чадварыг дээшлүүлэхийг тунхаг бас улс оронд шаардсан байна.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлах нь Засгийн газрын зайлуулж болшгүй үүрэг хариуцлага мөн. Гэвч дан ганц Засгийн газарт л түшиглэж болохгүй гэж тунхагт онцлон дэвшүүлсэн байна. Хятадын Эрүүл Мэндийн Яамны сайд Чэн Жү хэлэхдээ,
Хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн чанарын удирдалгыг сайн атгах нь улс орны Засгийн газрын ард түмнийхээ өмнө хүлээж байгаа хариуцлагын бодит ажиллагаа болно. Гэвч Засгийн газрын энэхүү хариуцлагыг нийгмийн тал талын эх баялгийг өргөнөөр дайчлан ашиглаж байж сая зорилтоо биелүүлж чадна. Энэ нь даруй хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн талаархи ухуулгын чухал чанар, аж ахуйн нэгжийн хариуцлагын ухамсар, хууль зүйн ухамсар, үнэнч байх ухамсрыг эрчимжүүлэхийн чухал чанарыг хэрэглэгчдэд сурталчлах гэсэн болно. Эдгээр үзэл баримтлал нэгэнт Бээижнгийн тунхагт бүрэн тусгагдсан байна гэж би үзэж байна гэжээ.
Аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх бол аж ахуйн нэгжийн үндсэн хариуцлага болно. Хэрэглэгчдэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар сурталчилгаа хийх нь маш чухал юм. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухайн бодлого тогтоох зэрэг чухал ажиллагаа хийхдээ хэрэглэгчид, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, бусад ашиг хүртэгч талуудтай үр ашигтай хэлхээ холбоо тогтоож, зөвшилцсөн байх хэрэгтэй зэрэг талаар уг тунхагт тодорхой тогтоосон байна.
Бээжингийн тунхаг батлагдсанаар хуралд оролцсон төлөөлөгчийн талархал сайшаалыг хүлээсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан хэлтсийн дарга Жорген Сулант Бээжингийн тунхаг чухал их ач холбогдолтой гэж үзээд, \Бичилэг 3\
Хуралд оролцсон төлөөлөгчид нийтлэг ойлголтод хүрлээ. Энэ нь даруй хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн асуудал бол дэлхий нийтийн асуудал болно. Хөгжингүй орон гэсэнгүй хөгжиж байгаа орон гэсэнгүй бүгд энэ асуудалд тулгарч байна. Олон оронд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хэрэг гарч байгаа хэмжээ нь зангилаас биш, хамгийн чухал нь эдгээр асуудлыг зохицуулах арга зам олоход байна. Бээжингийн тунхаг энэ замыг зааж өглөө гэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|