• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-28 17:29:58    
Ли Кэчян Европын Холбооны Комиссын даргатай уулзлаа

Хятадын Олон Улсын Радио

     

      ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Кэчян Европын Холбооны Комиссын дарга Хосе Мануэл Барросотай 28-ны өдөр Бээжинд уулзаж, даяаршлын нөхцөлд Хятад Европ хоёр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэж санал нэгтэй үзсэн байна.

       Ли Кэчян хэлэхдээ, олон туйлч болон даяаршлын нөхцөлд Хятад Европын хамтын ашиг сонирхол нэмэгдэж байна. Хоёр тал боломжийг ашиглан өрсөлдөөн сорилтыг хамтран аргацааж, Хятад Европын харилцааг одоогийн үндсэн дээр нэн түргэн хөгжүүлэх хэрэгтэй. Европын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Ялангуяа цаг агаарын өөрчлөлт, эрчим хүч зэрэг дэлхийн чанартай асуудлаар хамтын ажиллагааны шинэ цэг олоход бэлэн байна. Үүний зэрэгцээ хоёр тал яриа хэлэлцээ зөвшилцлөөр харилцан анхаарч байгаа чухал чухал асуудлыг зохицуулах хэрэгтэй гэжээ. Олон улсын үйл хэрэгт Европын холбоо нэн их бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятад улс хүсэж байна гэж тэрээр бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\