Уламжлал яриагаар бол Ү Чэн энь "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ээ бичихдээ, үлгэртээ санаа оноо нэмэхээр хөдөө хээрээр явж байгаад энэхүү Шүй лянь дүн агуйд амарч унтсан байжээ. Тэгсэн чинь сүргээр сармагчин гарч ирээд түүний бичиж байсан үлгэрийн эхийг урвуулан үзээд, бидны орцонд сууж үлгэр бичихдээ яагаад биднийг бичдэггүй юм гээд үлгэрийн дэвтрийг нь урж хаясан гэнэ. Ү Чэн энь сэрээд харсан чинь бийр бэх бичиг хар нь бүр байхгүй болсон байв. Харин агуй дүүрэн сармагчин бүжигнэж байсныг үзээд Ү Чэн энь ууралсангүй мөртөө өрөвдөх сэтгэл төрж, "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-тээ тэдгээр сармагчинг бичиж оруулсан юм гэнэ.
Хуа гүө шань буюу цэцэг жимст ууланд очих юм бол хааяагүй л сармагчин харагдах юм. Тэдгээр сармагчин бол үнэхээр тэр нутгийн эзэн нь гэсэн үг. Тэдгээр сармагчин жуулчидтай тоглоом тухуу хийж, өөр хоорондоо наадан тоглож, хүн хараас бишүүрхэхгүй тун ч хөөрхөн ааштай. Нутгийнхны хэлснээр бол энэ газрын сармагчин үе улиран Хуа гүө шань ууланд нутагшиж, сүрэг болгон өөрийн хаантай. Маш их хүч бяртай нь хаан болж, сүргийн олныхоо дунд харьцалшгүй их эрхтэй бөгөөд идэш уушийг бусдаасаа уридаар эдэлж, гоо үзэсгэлэнтэй залуу өлөгчин сармагчинг хүчээр эзэрхэх эрхтэй. Хуа гүө шань уулны сармагчнууд хаадынхаа удирдлага дор өөр өөрийн тогтсон нутаг бэлчээр дээр үе улиран оршин амьдарч байна.
Сармагчны сүргүүд нь хоор хоорондоо ерөөс харилцахгүй. Хэрвээ аль нэг нь бусдын нутагт орох юм бол дайн боллоо л гэсэн үг. Бүр эрэгчин эмэгчнээ үзэж, үхэж сэхтэлээ дайдна.
Хуа гүө шань уулны байгалийн үзэмж байдал онцгой сайхан төдийгүй энэ ууланд түүх соёлын дурсгалт газар ч олон байдаг. Энэ уулны эртний барилгууд нь маш онцлог юм. Энэ уулны хормой дохь Аюүв хааны суварга бол бэлэг тэмдгийн чанартай барилга юм. Уг суварга нь 1023 онд байгуулагдсан тул мянга гаруй жилийн түүхтэй болсон байна. уг суварга нь 9 давхартай, 8 талтай, бүгдийг тоосгоор байгуулсан, өндөр нь 10 метр. Олон удаагийн газар хөдлөлтөд өртсөн хэдий ч эвдэрч нураагүй хэвээрээ л байсаар байна.
|