• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-29 17:58:23    
Хятадын өөрийн үлйдвэрлэсэн машинаа гадаадад гаргасан аж ахуйн нэгжийн эзэн--- Инь тун яо

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд Хятадын авто машины зах зээл маш түргэн хөгжиж, дэлхийн нэрт авто машины аж ахуйн нэгжүүд, жишээлвэл, Германы Волсваген, Америкийн Форд зэрэг авто машины компаниуд Хятадын зах зээлд орж ирсэн байна. Маш олон үндэстэн дагнасан аж ахуйн нэгжүүд Хятадын авто машины зах зээлд орж, хөгжлөө олж байгаа энэ үед Хятадын нэг залуу аж ахуйн нэгжийн эзэн өөрийн аж ахуйн нэгжээ дагуулан наймхан жилийн хугацаанд Хятадын өөрийн гэсэн мааркийн авто машинаа бүх дэлхийн 30 гаруй улс болон бүс нутагд борлуулсан байна. Энэ хүн бол Хятадын Чи рүй авто машины компаний зөвлөлийн дарга ноён Инь тун яо болох юм.

     1984 онд тэрээр их сургуулиа төгсөхмэгч Хятадын хамгийн том авто машины аж ахуйн нэгж---Хятадын 1-р авто машины кропураци компанид орж ажилсан байна. 1995 онд авто машины 1-р кропураци Германы Волсвагентай хөрөнгө хамтарсан компани байгуулаад удаагүй байгаа үед тэрбээр 1-р кропурациас салж, өөрийн нутга Анхүйд хүрч, наймхан хүнээр бүрэлдсэн Хятадын өөрийн мааркийн авто машин үйлдвэрлэх аж ахуйн нэгж байгуулсан байна. Үүний тухай тэрээр танилцуулж хэлэхдээ, Хятадын авто машины аж ахуйн нэгжүүд хөгжлийн зохих шатандаа үндэстэн дагнасан компаниудыг сонгож, хөрөнгө мөнгө болон техникийн туслалцаа дэмжлэг олдог байна. Гэвч Хятадын авто машины аж үйлдвэр урт удаан хугацаанд хөгжлөө олхыг хүсвэл завал үндэстэн дагнасан компаний техник монопольчилж байгаа байдлыг эвдэж, гол техникийг эзэмшиж, өөрийн гэсэн маарктай болох хэрэгтэй юм. Тэрээр Хятадын авто машины аж ахуйн нэгж байгуулах явдлыг дэлхийн ноён оргил---Жомоглангмаа оргилийг аврихтай адилтхаасан байна. Гадаадын том аж ахуйн нэгжтэй хөрнгө хамтрах бол аврихд амархан өмнө талаас нь авирсантай адил юм. Харин өөрийн гэсэн маарктай бүтээгдэхүүн үлйдвэрлэх явдал бол бартаа ихтэй хойт талаас нь аврихтай адил юм гэж дүрслэн хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ,
Бид бартаа ихтэй хойт талаас нь аврих болно. Бид хойт талаас нь авирж, төрийн далбаагаа оргилийн дээр мандуулах болно гэжээ.

     1997 онд, дүрмийн сан нь 1 тэрбум 700 сая юаний Чи рүй авто машины ХХК албан ёсоор байгуулагдлаа. Хоёрхон жилийн дараа 1999 оны 12-р сард Чи рүй авто машины анхны машин---"Фэн юнь" мааркийн машин ашиглалтад орсон байна. Тухайн үед энэ машин хүчин чадлаараа хөрөнгө хамтарсан машинтай адил боловч үнийн хувьд 30%-с доор байсан тул хэрэглэгчдийн сайшаалыг олсон байна. 2004 онд Чи рүй авто машинаа 90 мянга борлуулж, Хятадын авто машины аж ахуйн нэгжийн 10 хүчирхэгийн нэг болсон байна. Өөрийн гэсэн гол техниктэй болхын төлөө Чи рүй мэргэжлийн боловсон хүчин татан оруулхыг маш их хүндэдгэсэн байна. Тэрээр хэлэхдээ,

     Авто машины мэргэжлийн боловсон хүчин бол Хятад улсад маш их тутагдаж байгаа эх баялаг болох юм. Бид энэх тутагдаж байгаа эх баялагийг чадхын хирээр Чи рүйд хуриан цугалуулсан байна гэжээ.

     Өнөөгийн Чи рүй авто машины судалгааны хүрээлэнгийн дарга доктор Шю мин бол мэргэжлийн боловсон хүчин хөгжүүлэх төлөвлөгөөний чухал ололт ажмжилт болох юм. Доктор Шю мин бол уулдаа Америкийн Генерал Моторс Грүп болон Форд компаний моторын мэргэжилтэн байсан юм.

     Өөрийн мааркийн авто машин үйлдвэрлэх бол маш хатуу бэрх ажил болох юм. Үүний тухай догтор Шю мин хэлэхдээ,

     Тухайн үед маш их хүчиртэй байсан юм. Бид дэлхий дээрэх нэрт техникийн компанитай хамтран ажиллахыг хайн сүвэгчилсэн юм. Тэдэнтэй 3 сар хамтран ажилсны дараа тэд манай хүмүүсийн мэргэжлийн хүчин чадал маш ихээр дээшилж байгааг мэдсэн байна гэжээ.

     Өнөө Чи рүй компани өөрийн мааркийн авто машинаа Дундад донод, Зүүн өмнөд Азй, Афирикийн зах зээлд борлуулж байгаагаар барахгүй 2004 оны эцсээс эхлэн Америкийн зах зээлд оруулсан байна. Чи рүйгийн зорилт бол 2007 онд жил бүр Америкд 250 мянган авто машин борлуулах бөгөөд жилийн борлуултын хэмжээ 2 тэрбум ам.доллард хүрэх болно. \Г. Сайн-Өлзий найруулан бэлтгэв.\