• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-29 16:34:36    
Хятад Европын стратегийн түншлэлийн бүх талын харилцааг урагш хөгжүүлнэ гэж Хятад Европын удирдагчид илэрхийллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Хятад Европын удирдагчдын аравдахь уулзалт 28-ны үдээш хойш Бээжинд болсон байна. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао, Европын холбооны жижүүр даргалагч орон Португалийн ерөнхий сайд Жозе Сократиш, Европын холбооны комиссын дарга Барросо нарын зэрэг Европын холбооны улс төрийн зүтгэлтнүүд уулзалтад оролцжээ. Хятад Европын стратегийн түншлэлийн бүх талын харилцааг хөгжүүлэхэд хамтран тус дөхөм үзүүлэх талаар Хятад Европын хоёр тал нийтлэг ойлголтонд хүрсэн байна.
28-ны 17 цаг 40 минутад Хятад Европын удирдагчдын аравдахь уулзалт эхлэв.

       Уулзалтын дараагаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао: Хятад Европын стратегийн түншлэлийн тал бүрийн харилцаа тогтоож, хөгжүүлсэн нь хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцэж байгааг практик үйл ажиллагаа харуулж байна. Түншлэлийн хувьд Хятад Европ бие биеэ хүндэтгэж, эрх тэгш харилцах ёстой гэж тэмлэглэжээ.
Тэрээр хэлэхдээ: 音响1

       Бидний хоёр талын харилцаа нь алсыг харсан, хөгжлийн үүднээс бөгөөд, цаг зуурын ямар нэгэн үйл хэргээс болж өөрчлөгдөхгүй, удирдлагын халаа сэлгээнээс болж өөрчлөгдөхгүй. Харин хоёр талын стратегийн ашиг сонирхлоос улбаалж байгааг Хятад Европын стратегийн түншлэлийн харилцаа тусгаж байгаа юм. Хятад Европын хамтын харилцаа нь бүх талынх юм. Улс төр, эдийн засаг, соёлын салбар бас хүмүүсийн хамгийн их анхаарлаа хандуулж байгаа уламжлалын болон уламжлалын бус аюулгүйн асуудал хамрагдаж байна гэжээ.

       Хятад Европын харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд Хятадын тал уулзалтын явцад 5 зүйлт санал дэвшүүлжээ. Тухайлбал: Дээд хэмжээний нягт харилцааг хэвээр байлгаж, одоогийн яриа хэлцлийн механизмийг гүйцэт ашиглаж, хоёр талын болон олон улсын чанартай асуудлаар цаг тухайд нь саналаа солилцох. Худалдааны бүтцийг сайжруулж, худалдааны хүрээ хэмжээг өргөтгөж, хоёр талын худалдаанд гарсан асуудлыг зохистой шийдэх. Хятад Европын түгшлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэлэлцээний ажлыг түргэтгэх. Шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтын төлөвлөгөөг даруй боловсруулан тогтоож, гэгээрэл боловсролын солилцооны хамтын ажиллагааны хэлэлцээр тохиролцож, соёлын талаархи яриа хэлцэл болон хамтын ажиллагааны төлөвлөгөөг найдваржуулах. Цаг агаарын өөрчлөлт, эрчим хүч, байгаль орчны хамгаалалтын салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх эдгээр болно.

       Хятад Европын худалдаанд гарсан худалдааны тэнцвэргүй асуудлыг аргацаахын тулд, хоёр тал энэ удаагийн уулзалтын явцад, Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны механизм тогтоохоор шийджээ. Уг механизмийн зорилтын талаар Вэнь Жябао хэлэхдээ: 音响2

       Энэ механизм 3 зорилттой. 1-д. Хоёр талын эдийн засгийн хөгжлийн стратегийг авч хэлэлцэнэ.2-т. хоёр талын худалдааны хөгжилд тохиолдсон асуудлыг зохицуулна. 3-д. Хамтын ажиллагааны гол салбарын төлөөвлөгөө, зорилт, төслийг судлах болно гэжээ.

       Хятад Европын удирдагчдын энэ удаагийн уулзалтаас өмнөхөн Хятад Европын аж үйлдвэр худалдаачдын дээд хэмжээний дөрөвдөх уулзалт Бээжинд болж өндөрлөсөн юм. Ерөнхий сайд Вэнь Жябао хаалтын ёслол дээр Хятад Европын худалдаанд гарч буй асуудалтай холбогдуулан Хятадын талын байр суурийг дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлсэн байна.\Баясгалан орчуулж Номин хянав\