• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-29 17:45:34    
ХАЧА-ийн тэнгисийн цэргийн пуужинт мина тээгч хөлөг онгоц Японд найрсаг айлчлал хийж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

       ХАЧА-ийн тэнгисийн цэргийн "Шэньжэнь" нэрэмжит пуужинт мина тээгч хөлөг онгоц 28-ны үдээс өмнө Токиод хүрэлцэн очиж, Японд дөрвөн хоногийн найрсаг айлчлал хийж байна. Энэ бол Хятадын Ардын Чөлөөх Армийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцны Японд хийж байгаа анхны айлчлал юм. Энэ нь Хятад, Япон хоёр орны хамгаалалтын салбар дахь харилцааны шинэ хуудсыг сөхсөн байна.

       Орон нутгийн цагаар үдээс өмнө 10 цагт, Японы цэргийн хөгжмийн ангийн хүндэт зочныг угтах хөгжмийн яруу эгшгийн дагуу "Шэньжэнь"ний нэрэмжит пуужинт мина тээгч хөлөг онгоц Японы Тэнгисийн өөрийгөө хамгаалах ангийн манааны онгоцоор замчлуулан Токиогийн булангийн Харуми зогсоолд орж зогсов.

       Зогсоолд угтах ёслол үйлдэв. Японы батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд, Тэнгисийн өөрийгөө хамгаалах ангийн офицер дайчид, Японы найрсаг байгууллагын төлөөлөгч тэрчлэн Хятадаас Японд суугаа элчин сайдын яамны ажилтнууд зогсоолд "Шэньжэнь" хөлөг онгоцыг угтав.

       Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах ангийн штабын дарга Еижи Ёшикава баяр хүргэж үг хэлэв.\\\бичлэг 2\\\

      "Шэньжэнь" хөлөг онгоцны энэ удаагийн айлчлал Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах анги болон Хятадын Ардын Чөлөөх Армийн тэнгисийн цэрэг хоорондын ойлголцлого найрамдлыг нэмэгдүүлэх төдийгүй Хятад, Япон хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлэн эрчимжүүлэхэд ч чухал ач холбогтолтой юм гэжээ.

       Энэ удаа Японд айлчилж байгаа "Шэньжэнь" хөлөг онгоц бол Хятад улс бие даан зураг төсөл хийж үйлдсэн том бөгөөд орчин үеийн өндөр түвшинтэй пуужинт мина тээгч хөлөг онгоц юм. 1994 оны 4-р сард жагсаалтанд орсноос хойш, Ази, Африк, Европ тивийн 13 орноор найрсаг айлчлал хийх үүргийг гарамгай биелүүлсэн байна. Хятадаас Японд суугаа элчин сайд Сүй Тянькай үг хэлж тэмдэглэхдээ, \\\бичлэг 3\\\

       Хятадын арми бол энхийн отрят , боловсон отрят, Японы олон салбарын найрсаг зүтгэлтнүүд хөлөг онгоц дээр гарч танилцан, Хятадын офицер дайчидтай ярилцаж, өнөөгийн Хятадын Ардын Чөлөөх Арми болон Хятадын цэрэг эрчүүдийн цоо шинэ дүр төрхийг ойлгож, тасралтгүй хөгжин дэвшиж шинэчлэгдэж байгаа Хятад улсыг ойлгохыг урьж байна гэжээ .

       Хятадын Ардын Чөлөөх Армийн тэнгисийн цэргийн айлчлалын хөлөг онгоцны командлагч, хошууч генерал Шао Шиньнянь үг хэлэхдээ, \\бичлэг 4\\

      "Шэнь зэнь" хөлөг онгоц 345 офицер дайчдыг авчирсан төдийгүй 1 тэрбум 300 сая Хятадын ард түмний найрсаг сэтгэлийг тээж, энх тайван эв найрамдлын чин үнэнч эрэл хүслийг авч ирсэн юм. Хоёр талын офицер дайчид болон орон нутгийн оршин суугчид хоорондын өргөнөөр харилцаж ойлголцлолоор дамжуулан хоёр талын итгэлцлийг цаашид нэмэгдүүлэн, Хятад Японы хоёр орны найрсаг харилцааг цаашид хөгжүүлж, Хятад Япон хоёр орны далай тэнгисийг энх тайван , найрсаг хамтын ажиллагааны тэнгис болгон холбоход идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

       Угтах ёслолд оролцохоор ирсэн Японы найрсаг хүмүүс, Хятад хүмүүс болон хятадын харьяат нар "Шэньжэнь" хөлөг онгоцны энэ айлчлалыг маш сонирхон анхаарч байна. Хятадын Ардын Чөлөөх Армийн агаарын цэргийн ангид оролцож байсан Япон настан Сунахара Мегуму сурвалжлагчид хэлэхдээ, \\бичлэг 5 \\

       Миний бие энэ өдрийг хүлээгээд олон жил болж байна. Их баяртай байна, Манай олон ахмад дайчид нулимс унгасан . Цэрэг хүний хувьд хоёр талын цэргийн харилцааг хүсэн хүлээж байдаг. Япон Хятад хоёр цэргийн талын харилцааны хэлэлцээр тохиролцсон байна. Энэ бол маш хялбар бус хэрэг юм гэжээ.

       Угтах ёслолын дараа, Хятадын Ардын Чөлөөх Армийн цэргийн хөгжмийн анги болон Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах ангийн хөгжмийн анги хамтарсан тоглолт хийж, энхийн найрамдлын энэ сайхан үйл хэргийг тэмдэглэсэн байна./Урангоо орчуулж, Цэцэн хянав/