• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-30 15:07:33    
Хоёр Солонгосын батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээ өндөрлөв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд, хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээ гурав хоног үргэлжилж, олон гэрээ хэлэлцээр тохиролцоод 29-ний өдөр Пхеньянд өндөрлөв. Цэргийн хурцадмал байдлыг намжаах арга хэмжээ авч, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд цэргийн баталгаа хангахаар хоёр тал шийдвэрлэв. Гэвч Солонгосын хойгийн баруун биеийн тэнгисийн усан хилд загас агнах хамтын бүс гаргах асуудлаар хоёр тал тохиролцоонд хүрч чадсангүй.

      Хоёр талын Батлан хамгаалахын сайд нарын энэ хэлэлцээ бол хоёр орны тэргүүн нарын 10-р сарын эхээр гарын үсэг зурсан "Хойд, өмнөдийн харилцааны хөгжил хийгээд энх тайван хөгжил цэцэглэлийн тунхаг"-ийн холбогдох заалтын дагуу болсон, 7 жилийн дараа дахин болж байгаа хоёр талын Батлан хамгаалахын сайл нарын 2 дахь хэлэлцээ болно. БНАСАУ-ын Ардын зэвсэгт хүчний сайд Ким Ир Чол, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Жан Соо тэгүүтэй төлөөлөгчид хэлэлцээнд оролцсон бөгөөд "Өмнөд, хойдын Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээний хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэ хэлэлцээрийн дагуу, хоёр тал цэргийн дайсагнагч харилцааг эцэслүүлж, хурцадмал байдлыг намжаан, энх тайвныг хамгаалах бөгөөд дайн дажинг эрс эсэргүүцэж, харилцан үл довтлох үүргээ эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх болно. Хоёр тал тус хойгийн баруун биеийн тэнгисийн усан хилд мөргөлдөөн гарахаас чармайн сэргийлэж, өнө батын энх тайвны тогтолцоо тогтоож, цэргийн талаас хоёр талын эдийн засгийн хамтын ажиллгааг баталгажуулах юм банйа.

      Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн төлөө, өмнөд хойдын цэргийн хамтын комисс байгуулах бөгөөд ирэх жилийн тохиромжтой үед Сеүлд 3-дахь хэлэлцээ хийхээр хоёр тал тогтоожээ.

      Энэ хэлэлцээгээр тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийн дотор хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байгаа нь цэргийн хамтын комисс байгуулах явдал юм гэж БНСУ-ын олон нийт үзэж байна. Учир нь үүнээс өмнө болж өнгөрсөн хоёр талын тэргүүн нарын 2-р уулзалтаар Эдийн засгийн хамтын ажилагааны хамтын комисс болон Нийгэм соёлын хамтын ажиллагааг түргэтгэх комисс байгууалхаар хоёр тал шийдвэрлэсэн билээ. Энэ удаа хоёр талын Батлан хамгаалахын сайд нарын хэлэлцээгээр цэргийн хамтын комисс байгуулахаар шийдвэрлснээр хоёр талын эдийн засаг, нийгэм соёл, цэрэг гурван том салбарт бүх талаар хамтран ажиллах хүрээг тогтоосон байна.

      Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд цэргийн батлагаа хангах бол мөн энэ хэлэлцээний гол амжилт мөн гэж БНСУ-ын олон нийт мөн үзэж байна.

      Хоёр талын Батлан хамгаалахын сайд нарын энэ хэлэлцээ нь үр дүнд хүрсэн боловч, тус хойгийн баруун биеийн тэнгисийн усан хилд загас агнах хамтын бүс гаргах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүйг БНСУ-ын олон нийт мөн анхааралдаа авлаа.

      Тэнгис дээрх хилийн заагийн асуудал нь тэргүүн нарын уулзалтаар гарын үсэг зурсан хэлэлцээрийг хоёр тал хэрэгжүүлэхэд сөрөг үр нөлөө үзүүлж мэдэх бөгөөд цэрэг дайны талаар урт хугацааны турш оршсоор ирсэн харилцан үл итгэлцэх байдлыг хоёр тал богино хугацааны дотор арилгаж чадахгүй гэдгийг харуулж байна. Хамтын загас агнах бүс гаргах бол хоёр талын тэргүүн нарын 10-р сард Пхеньянд хийсэн уулзалтаар тохиролцсон чухал хэлэлцээрийн нэг бөгөөд түүний зорилго нь Солонгосын хойгийн баруун биеийн тэнгисийн эмзэг усан хилд цэргийн мөргөлдөөн гарахаас сэргийлж, загас агнуурын ажил төрлийг хамтаар хөгжүүлж, тэнгис дээрх энх тайванг биелүүлэх явдал юм гэж БНСУ-ын сонин хэвлэлд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\