Хятад улс нь 2008 оны 29-р зуны олимпийн дараа пара олимпийг зохион явуулах юм байна. Энэ нь дэлхийн хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн өргөн чуулган болох юм. Энэ өргөн чуулганыг угтахын тулд Бээжингийн олимпийг зохион явуулах хороо нь "Everyone is No.1" гэдэг дууг бичиж, хөгжлийн бэрэхшээлтэй хүн нэгбүр нь дэлхийн аврага болох боломжтой гэдгийг харуулсан байна. Пара олимпид нааштай бэлтгэхээс болж, хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс нь амьдралын дунд нэн олон дөхөм дөт тэрчлэн таатай нөхцлийг эдлэх болжээ.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд, Бээжин хот нь хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн дасгал болон мэргэжлийн чадавхийн сургалтын үндэсний хэмжээний баазыг байгуулснаар барахгүй мужийн шатны хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн 18 биеийн тамир спортын баазыг байгуулж, ашиглалтад оруулсан байна. Сурвалжлагчийн ойлгосноор, өнөө бүх хятадын хэмжээнд хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн олон нийтийн биеийн тамирын ажиллагаа эрчтэй явагдаж, шяний хэмжээгээс дээших хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн биеийн тамир спортын наадамд оролцсон төрөл бүрийн тахир дутуу хүн нь 2 сая гаруйд хүрсэн байна. Энэ оны 10-р сард Хятад улс нь Шанхайд дэлхийн зуны тусгай олимпийг амжилттай зохион явуулж, хятадын оюуны согогтой хүмүүсийн биеийн тамирын үйлсийг нааштай хөгжүүлсэн юм.
Шинээр байгуулсан биеийн тамир спортын ордон талбайгаас гадна, Хятадын хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүс нь зүйл бүрийн илаарших сургалтад хамрагдаж байна. Хятадын хөглийн бэрэхшээлтэй хүмүүсийн холбооны хэрэг эрхэлсэн дарга Тан ШиоЧуань хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын илааршин тамиржих системтэй дасгалд хамрагдсан хөгжлийн бэрэхшээлтэй хүн 13 сая гаруйд хүрсэн байна. 2000-гаас 2005 оны хооронд хятадын 6 сая 420 мянган хөгжлийн бэрэхшээлтэй хүн нь адил бус хэмжээгээр илааршсан чийрэгжсэн юм. Хөгжлийн бэрэхшээлтэй хүүхдүүдийн сургуульд элсүүлэх хэмжээ цаашид дээшилж, бүх хятадын хэмжээд хөгжлийн брэхшээлтэй хүмүүсийн тусхай боловсролын сургуулийг 1648 байгуулан, хараагүй дүлий оюуны согогтой хүүхдүүдийн сургуульд элсүүлэх хэмжээ 80 хувьд хүрсэн юм. Хөгжлийн бэрэхшээлтэй хүмүүсийн ажлаар хангагдах хэмжээ тогтвортой өсөн нэмэгдэж, хөдөө тосгонд амьдарч байгаа 140 сая хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн идэж өмсөх асуудлыг зохицуулсан байна гэжээ.
|