Жөү овогт ах дүү хоёр бол олон улсад нэр хүндтэй нэрт урлагчин хүн, тэдний өвөрмөц онцлогтой уран бүтээлийн хэлбэр болон баялаг уран сэтгэмжит тосон будгын зураг, барьмал, хар зураг нь бүр хүмүүсийн анхаарал татсан хүчин зүйл болж байгаа юм.
Жөү овогт ах дүү хоёр бол Жөү Шаньзүө болон Жөү Дахуан болно. Өнгөрсөн зууны 50-аад оны эхээр тэд Хятадын үзэсгэлэн сайхан уул устай, ардын дууны баялаг өвтөй Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районд төрсөн байна. Тэдний гэр нутгийн цавчиал асга хадан дээр, хоёр мянга гаруй жилийн түүхтэй болсон эртний хадны зураг байгааг " Хуа шань уулын хадны зураг" гэж нэрлэж байгаа бөгөөд хадны зургийн хүн, амьтны дүр нь маш гоё сайхан хэвээр байна.
Дүү нь Жөү Дахуан хэлэхдээ, нутгийн маань түүх соёлын үзэмж бидний уран бүтээлийн үзэл санаанд шууд нөлөөлсөн юм гэжээ. Өнгөрсөн зууны 80-аад оны эхэнд тэдний уран бүтээл нь Хятадын эх хуурайд нөлөөтөй болж ирсэн юм. 1986 онд тэд хоёул Америкт хүрч, өрнөдийн зураг зурах урь мэргэжил сурахаар зориглон шийдсэн байна. Тэр үеэс аваад, 34-тай Жөү Шаньзүө болон 29-тай Жөү Дахуан Америкийн нутагт хөл тавьж, урлагын дардан замдаа орсон юм.
Урлагчин хүн өөрийн стелээ бүрэлдүүлэн амжилт олох гээч тийм хялбар биш. Жөү овогт ах дүү хоёр өрнөдийн зураг урлагын урсгалыг тэр чигээр нь аялдан дагаагүй, мөн дэлхийд моод болж байгаа урлагын урсгалыг ч хөөцөлдөөгүй, харин өөртөө хэрэгтэй зүйлийг нь шингээн авсан юм.
Энэ оны 9-р сард тэд хоёр Бээжин дэх Хятадын урлагын ордонд " Жөү овогт ах дүү хоёрын урлагын ажил хийсэн 30 жилийн дурсамж үзэсгэлэн" ажиллуулсан бөгөөд хотын төв дэх Жүн шан хөгжмийн танхимд уран бүтээл бүтээж, зураглах явцаа үзэгч олондоо харуулсан байна.
Жөү Шанзүө болон Жөү Дахуан 30 жил хамтран ажиллаж, бүх уран бүтээлээ бүхнийг хоёул хамт бүтээсэн байна.
Жөү овогт ах дүү хоёрын зургийн уран бүтээлийг өрнөдийн маш олон нэрт хүмүүс хадгалж банйа. 1994 онд Жөү овогт ах дүү хоёр тусгайлан Жөү овогт ах дүү хоёрын сан байгуулж, Америкт анх хүрч байгаа зураач, яруу найрагч нарт зориулан ажлын газар бэлтгэн өгч, тэдний уран бүтээлээ бүтээхэд нь тусалж байна. /Пэрлаймаа орчуулав/
|