• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-11-30 15:29:33    
Хятадын Гирин муж гэр хороололыг өөрчилж оршин суугчидад амьдралын нэн сайн сайхан нөхцөл хангаж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын засгийн газар баруун бүсийг хөгжүүлэх стратег хэрэгжүүлснээс нааш, сүүлийн хэдэн жилд Хятадын зүүн хойтын аж үйлдвэрийн хуучин баазыг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлж эхэлсэн юм. Хятадын зүүн хойт нутаг нь шинэ Хятад улс аж үйлдвэрийн чухал бааз байж, Хятадын өнгөсөн жилүүдийн эдийн засгийн бүтээн байгуулалтад асах их хувь нэмэр оруулсан билээ. өөрчлөлт хийж нээлттэй байлгаснаас нааш Хятадын зүүн нутгийн тэнгис дагуу раионыг эн тэргүүнд нээж хөгжүүлсэн тулд эдгээр бүс нутгийн эдийн засаг урьд байгаагүй цэцэглэл хөгжилд хүрсэн юм. Гэтэл энэ хооронд зүүн хойт нутгийн аж үйлдвэрийн хуучин баазууд Хятадын бусад хөгжсэн нутгуудтай зэрэгцүүлбэл хөгжлийн талаар нэлээд зөрөөтэй болсон байлаа. Хятадын улс бүс нутгийн хөгжлийн тэнцүүртэй байдлыг ахиулж, эдийн засаг хоцрогдсон нутгуудын хөгжлийг түрэгтгэх талаар тохоон арга хэмжээнүүд авсан билээ. Эдгээр арга хэмжээнүүдэд эдийн засаг хоцрогдсон бүс нутгийн дэд бүтэц, аж үйлдвэрийн техник технилоги, ард түмний амьжиргааны түвшнийг сайжруулах зэрэг батгаж байна. Хятадын зүүн хойт нутгийн гирин мужийн хувьд сүүлийн хэдэн жилд нийгэм нийтийн анхаарлын төв ороод байсан гэр хороололын аршин суугчидын амьдралын нөхцөл боломжийг сайжруулах асуудал мөн байлаа. Гэр хороолол нь ядуу оршин суугчидын өөрсдөө барьж байгуулан дөхөм орон сууцыг хэлж байгаа юм. Эдгээр орон сууц нь зуны улиралд борооны ус гоожих, дууллагын нэгдсэн ситемд хамрагдаагүй учраас өвөл нүүр түлж гэрээр дулаалдаг юм. Энэ нь хотын агаарыг бохирдуулахаар барахгүй, удаан үргэлжлэх хүйтэн өвлийн цагт аршин суугчидын амьдралд маш их хүндрэл учруулдаг байлаа. Зарим айл нь тав зургаан ам бүлээрээ 20 хавтгай дөрвөлжин метр гэрт чихилдэн амьдрадаг нь үнэхээр маш хэцүү юм.

     Эдгээр байдалд чиглүүлэн Гирин Мужийн засгийн газар гурван жилд багтаан гэр хороололыг өөрчлөх төлөвлөгөөг 2005 оны эцэсээр гаргаж, 1 сая хүний орон сууцны асуудлыг зохицуулна гэж шийдсэн юм. Гэр хороололыг өөрчлөх ажил 2006 оны эхээр албан ёсоор эхэлж, хоёр жилийн бүтээн байгуулалтаар өнөө уг төлөвлөгөөг энэ онд урьдчилан биелүүлэх төлөвтэй байна. Гэр хороололд амьдрадаг хүмүүс одоо саруун сайхан байшинд амьдрах болж, амьдралын нөхцөл байдал нь ихээхэн сайжирсанд бид ч гэсэн урамшин баярлаж байна.