
Хятадын холбогдох байгууллага 29-нд Бээжинд 2007 оны "Хятадын ДОХ-той тэмцэх ажлын нэгдсэн үнэлгээний тайлан" нийтлүүлэв. Хятад улсад 2007 онд ДОХ-ын халдвар авагсад барагцаалбал 50 мянга орчим байж, 2005 оны 70 мянгатай харьцуулбал ДОХ-ын халдвар буурч байгааг тайлан харуулсан байна.
"Хятадын ДОХ-той тэмцэх ажлын нэгдсэн үнэлгээний тайлан"-г Хятадын Эрүүл Мэндийн Яам, НҮБ-ын ДОХ-той тэмцэх төлөвлөгөөний газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран гүйцэтгэжээ.
Хятадын Эрүүл Мэндийн сайд Чэнь Жү хэлэхдээ, Хятадын ДОХ-ын байдал ерөнхийдөө халдвар бага, онцгой бүлэг хүмүүс болон зарим районд халдвар их байдалтай байгаа. Энэ нь 4 талын онцлогтой байгаа гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадад ДОХ-ын халдварын онцлогийг 4 талаар хураангуйлж болно. 1. ДОХ-ын халдвар саарч байна. 2. бэлгийн замын халдвар нь халдварын гол зам суваг болж байна. 3. ДОХ дэлгэрч байгаа газар нутгийн тархлалтын зөрүү их. 4. ДОХ-ын халдвар авах хүчин зүйл өргөн байгаа зэрэг болно гэжээ.
2007 онд Хятадын ДОХ-ын халдвар авагсад 2005 оныхоос 20 мянгаар буурчээ. 2007 онд ДОХ-ын халдвар авагсдын дотор бэлгийн замаар халвар авсан нь 57 хувийг эзэлж байна. Бэлгийн замын халдварын хувийн жин жилээс жил нэмэгдэж байна. Хятадын ДОХ-оор өвчилсөн хамгийн олон хүнтэй 5 мужийн өвчтний тоо нь бүх Хятадын ДОХ-оор өвчилсөн нийт хүний 50 гаруй хувийг эзэлж байгаа юм байна.
Уг тайлан 2006 оноос хойшхи Хятадын ДОХ-той тэмцэх ажлын ололт амжилтуудыг эргэн үзэж, Хятадын засгийн газрын ДОХ-той тэмцэх ажлыг нотолсон байна.
2006 оноос Хятад улс "ДОХ-ын халдвараас сэргийлж, ДОХ-ыг эмчлэх дүрэм" тогтоосноор ДОХ-ын халдвараас сэргийлж, ДОХ-ыг эмчлэх ажлыг хуулийн үндэслэлтэй болгосон байна. Хятадын засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт хийсэн амлалтаа хэрэгжүүлж, бүх шатны засгийн газар ДОХ-ын халдвараас сэргийлж, ДОХ-ыг эмчлэх зардлаа цаашид нэмэгдүүлэв. Төвлөрсөн төсвөөс ДОХ-ын халдвараас сэргийлж, ДОХ-ыг эмчлэхэд зориулсан мөнгө 2006 онд 850 сая юань байсан бол 2007 онд 940 сая юаньд хүртэл нэмэгдүүлсэн байна. Хятадын хэмжээнд ДОХ-ыг урьдчилан сэргийлэх, суртал ухуулгын ажил улам гүнзгийрч, дархлааг нэмэгдүүлж өвчний нян эсэргүүцэх эмчилгээг төлбөргүй хийх ажил өргөжиж байна.
НҮБ-аас Хятадад суугаа системийн зохицуулагч Малик хэлэхдээ, Хятад улс ДОХ-той тэмцэх талаар ихээхэн ахицтай боллоо гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Хятадын засгийн газар ДОХ-оос сэргийлэх ажлыг маш чухалд үзэж байна. ДОХ-оос сэргийлэх ажил маш тодорхой үр дүнтэй болжээ. Хятадын ДОХ-ын халдвараас сэргийлж, ДОХ-ыг эмчлэх ажлыг НҮБ-ын систем цаашид дэмжиж, арга хэмжээнүүд авч байгаад ДОХ-оос сэргийлэх ажлыг нэн өргөн цар хүрээтэй болгоно гэжээ.
Хятад улс ДОХ-оос сэргийлэх талаар нүүрэлж байгаа өрсөлдөөн сорилтыг тайланд мөн дэвшүүлжээ. Хятадын Эрүүл Мэндийн сайд Чэнь Жү тайланд дэвшүүлсэн өрсөлдөөн сорилтыг зохицуулах саналууд нь Хятадын ДОХ-той тэмцэх ажлыг өрнүүлэхэд нааштай жолоодох үүрэг гүйцэтгэх болно гэж тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав/
|