Оросын 5-р сонгуулийн Төрийн Думын сонгуулийн санал оруулалт 2-ны орой амжилттай дуусав. Сонгуулийн эхний бүртэглээс үзвэл Ерөнхийлөгч Путин тэргүүтэй Нэгдсэн Орос Нам ялалт байгуулсан байна. Энэ нам нь Оросын улс төрийн тавцанд үргэлжлэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэж олон нийт үзэж байна.
Оросын сонгуулийн төв комиссын мөн 2-ны орой хангсан тоо баримтаас үзвэл, Төрийн Думын энэ сонгуулид сонгогчдын санал оруулалтын хэмжээ 61,35 хувьд хүрч, санал оруулалтын эхний бүрэтгэлээс үзвэл, улс төрийн дөрвөн намын санал авсан хэмжээ 7 хувиас давж, Төрийн Думд орсон юм байна. Улс төрийн энэ дөрвөн нам бол Нэгдсэн Орос Нам 63,03 хувийн санал авав, Оросын Комунисст Нам 11,5 хувийн санал авав, Чөлөөт Ардчилсан Нам 10,33 хувийн санал авав, Шудара Орос Нам 7,08 хувийн санал авсан юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2-ны өдөр Оросын Шинжлэх Ухааны Академийн гол давхар байшинд байрлуулсан санал оруулах цэгт очиж Төрийн Думын санал оруулалтад оролцсон бөгөөд сэтгүүлчийн сонирхосон асуултад хариулах үе хэлэхдээ, надад баярын өдөр шиг сайхан санагдаж байна. Сонгогчид өөрийн сонгох хүнээ тогтоочихсон, одоо санал оруулах цэгт очиж, хүмүүсийг бишрүүлсэн намаа сонгож, өөрийн итгэл хүлээлгсэн хүндээ санлаа өгөх л хэрэгтэй байна гэжээ.
2-ны орой сонгуулийн эхний дүнг нийтэлсэний дараа Нэгдсэн Орос Намын дарга В•Гризлов хэлэхдээ, Төрийн Думын энэ сонгууль бол хэрэг дээрээ Путины баримтлан хэргжүүлж байгаа чиг шугам бодлогыг дэмжих эсэх тухай бүх нийтийн санал асуулга байгаа учраас Путин эхний ээлжийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд сонгогчдын итгэлийг хүлээсэн гэж хэлж болох юм гэжээ. Шинэ Төрийн Дум нь Нэгдсэн Орос Нам зохилох болсон үндэс дээр бий болох болно гэж тэрээр хэлсэн байна.
Оросын Төрийн Думын энэ сонгуульд Оросын Ерөнхийлөгч В. Путины тэргүүлэн оролцсон Нэгдсэн Орос Нам ялалт байгуулсан нь хүн бүхний мэдэж байсан хэрэг юм. Нэгдсэн Орос Намыг санаачилан байгуулсан хүний хувиар энэ намыг тэргүүлэн Төрийн Думын шинэ сонгуульд ороцлох болно гэж Путин энэ оны 10-р сарын 1-ний өдөр Нэгдсэн Орос Намын их хурал дээр мэдэгдсэн билээ. Сүүлийн үе хийгдсэн иргэдийн санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 84 хувь нь Путиныг дэмжиж байгаа юм байна. Иймээс түүний тэргүүлэн сонгуульд оролцсон Нэгдсэн Орос Намын Оросын Төрийн Дум дахь байр суурь улам бүр бэхжсэн байна гэж шинжээчид үзэж байна.
Энэ сонгуулийг хүмүүс мөн ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуулийн бэлэтгэл сургуулилт гэж үзэж байна. Нэгдсэн Орос Нам Төрийн Думын энэ сонгуульд ялсан нь Оросын улс төрийн хойшдын байдалд чухал үр нөлөөтэй юм. Нэгдсэн Орос Нам шинэ Төрийн Думд хамгийн том намын байр сууриа үргэлжлэн хадгалж чадсан учраас ирэх жилийн 3-р сард болох ерөнхийлөгчийн сонгууль нь тааж ядах юумгүй сонгууль болж, Нэгдсэн Орос Намаас нэр дэвших хүн гарцаагүй сонгогдох болно гэж олон нийт үзэж байна \Цэцэн орчуулж, Номин хянав\
|