• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-03 15:25:01    
Хятад хүмүүсийн чөлөөт цагаа ашиглаж байгаа байдал

Хятадын Олон Улсын Радио

     Хорь гаруй жилийн өмнө хятад хүмүүс хоол хүнсний асуудлаа шийдэхээр зүтгэж байсан үед, ихэнх нь хүмүүс ажлын чөлөөт цагаа ном унших, радио сонсох, найз нөхөдтэйгээ нийлээд хөзөр, шатар тоглох зэргээр өнгөрүүлдэг байлаа. Өөрчлөлт шинчлэлт гүнзгийрэн, эдийн засаг түргэн хөгжиж ард түмний амьдралын түвшин тасралтгүй дээшлэн нийгмийн амьдралд гүнзгий өөрчлөлт гарснаар хүмүүсийн ажлын чөлөөний амьдрал ч жил ирэх тутам олон янз болж, улам олон хүн ажлын чөлөөний үйл ажиллагаанаас амьдралын шинэ зорилтыг хайж олсон байна.

     Сэтгүүлийн газар ажилладаг Люй Түнжөү энэ жил 33-тай. Тэрээр бага сургуульд сурч байх үеэсээ эхлэн аав ээжийнхээ хамт олон газраар аялал жуулчлалаар явж байжээ. Аялал жуулчлалын талд гарсан өөрчлөлтийн тухай тэрээр хэлэхдээ, өнгөрсөн үед эдийн засгийн нөхцөл байдал хоцронгуй байсан. Намайг сургуульд байхад түргэний зам байхгүй, нисэх онгоцонд суух мөнгө байхгүй, галт тэргээр явж унтлагын вагоны тасалбар авах мөнгө байхгүй байсан. Өөрчлөлт хийж нээлттэй байлгаж эдийн засаг хөгжснөөр өнөө зам харилцаа ихээр сайжирч, хүмүүсийн аялал жуулчлалын тухай үзэлт танилтад ч өөрчлөлт гарч, өнөө хүмүүс өөрийн дуртай газраа очиж, онцлогтой аялал жуулчлалд оролцох сонирхолтой болсон байна гэжээ.

     Өнгөрсөн хугацаанд хүмүүс аялал жуулчлалаар явахдаа гол төлөв үзэмжит газраар очиж танилцаж байсан бол өнөө уул авирах, хөдөө хээр аялах, бартаа хайх зэрэг туйлширсан спортын ажиллагаанд оролцох болсон байна. Люй Түнжөү явган аялах, өндөр оргилд авирах спортыг сонирхох болжээ. Тэр 2002 оноос 6000 метрийн өндөр гурван цасат оргил, 5000 метрийн 1 цаст оргилд авиран гарч, энэ оны 7-р сарын 9-д 7546 метрийн өндөр цаст оргил-- Шинжяны Муштак оргилд гарсан байна. Энэ нь улсын нэгдүгээр зэрэглэлийн тамирчны түвшинд хүрч байгаа юм.

     Дөрвөн жилийн өмнө тэр явган аяллаар Хятадын баруун өмнөд нутгийн Сы чуан мужийн уулархаг нутгаар явахдаа, орон нутгийн ядуу хоцрогдонгуй байдлыг хараад сүлжээн дээр уулархаг нутгийн бага сургуульд хандив өргөх ажиллагаа өрнүүлэхийг уриалсан байна. Уг ажиллагааг бүх Хятадын олон газрынхан идэвхтэй угтан дагаж, орон нутгийн 200 гаруй бага сургуульд мөнгө төгрөг ном бичиг хандивласан юм. Тэр бас аялал жуулчлалын сүлжээгээр хүрээлэн байгаа орчоо хамгаалахад хүн бүхэн анхаарлаа хандуулахыг нийтэд уриалсан байна.

     Люй Түнжөү чөлөөт цагаараа аялал жуулчлалаар гадагш явах сонирхолтой бол төрийн өмчийн том үйлдвэрт ажилладаг 26-тай Ван Чичи харин ажлын чөлөөт цагаараа хичээлийн танхимд сууж сурах сонирхолтойбүсгүй юм . Гадаад хэлний сургууль төгссөн тэр сүүлийн үед франц хэлний бүтэн сайны курст сурах болжээ. Насны залууд чөлөөт цагаа ашиглан илүү юм сурах нь маш ач холбогдолтой гэж тэр үздэг.

     Ард түмний амьдралын түвшин сайжран эд бараа элбэг дэлбэг болсноор хүмүүс амьдралын чанарыг дээшлүүлэх, хувь биеийн боловсролоо дэшлүүлэх дээр анхаарлаа хандуулах болсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/