Хятадын зүүн хойд нутгийн Гирин муж нь Хятадын аж үйлдвэрийн гол бааз бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэлээд төвлөрөн байршсан муж юм. Хятад улс 2003 онд зүүн хойдын эдийн засгийг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлснээр, энэ муж нь төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцааны дүрмийн өөрчлөлтийг түргэн хийсэн бөгөөд бие даан шинийг нээхээр аж үйлдвэрийн хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна.
Хятадын авто машны нэгдүгээр үйлдвэр нь Гирин мужийн том оврын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэг нь юм. Өнөөдөр энэ үйлдвэр нь хувьцааны дүрмийн өөрчлөлтийг биелүүлж, Хятадын авто машны нэгдүгээр корпурацыг байгуулсан байна. Аж ахуйн нэгжийн хуучин байгууллагууд нь тус тустаа ажиллах болж, бие даасан охин компаниуд болсон байна.
Уг аж ахуйн нэгжийн тоо сэлтийн удирдах байгууллагаас салж гарсан Чи Мин мэдээлэл техникийн хувьцаат хязгаарлагдмал компани нь албан ёсоор байгуулагдснаас хойш, авто машны PDM системийг нээн хөгжүүлэхээ эрчимжүүлсэн юм. 2001 оноос Чи Мин компани нь шинжлэх ухаан судалгааны байгууллага нэгжтэй хамтран ажиллаж, хоёр жилийн хугацаанд бие даасан оюуны өмчийн эрхтэй PDM системийг судлан үйлдвэрлсэн бөгөөд энэ техник нь Хятадын дотоодын авто машны үйлдвэрлэлд хэдэн арван сая юаний өртгийг хэмнэж, компанидаа боломжийн ашиг хүртээсэн байна. Энэ компанийн ерөнхий захирал Чэн Чуаньхай хэлэхдээ, аж ахуйн нэгж нь хөгжих гэвэл шинэ техник, шинэ бүтээгдэхүүн байх ёстой. Энэ нь аж ахуйн нэгжийн хувьд маш чухал юм. Бид давуу талаа гүйцэд бадруулж, давуу талаар буурай талаа нөхвөрлөх ёстой, үйлдвэр судалгааг уялдуулсан замналаар замнах ёстой гэжээ.
Хятадын авто машны нэгдүгээр корпурацийн эх баялагт түшиж, Чи Мин компани нь бие даасан оюуны өмчийн эрхтэй машинд угсруулах программыг нээн хөгжүүлэхийг баталсан байна. 5 жил хүрэхгүй хугацаанд тэдний үйлчлүүлэгч нь Хятадын дотоодоос Япон, Герман зэрэг олон улсын авто машны нэрт үйлдвэр хүртэл өргөжсөн юм.
Чи Мин мэдээлэл техникийн хувьцаат хязгаарлагдмал компанитай адилхнаар Гирин Тянь Ио шинжлэх ухаан техникийн хувьцаат хязгаарлагдмал компани ч бие дааж шинийг нээхэд түшин аажмаар хөгжиж ирсэн юм. Энэ компани нь Хятад эмийн үр ашигтай бүрэлдэхүүний шинжилгээг олон улсын стандарттай хэрхэн зохицуулах асуудлаар судалгаа хийсэн байна. 2002 онд, тэдний нээн гаргасан судалгааны шинэ аргад дотоод гадаадын анагаах ухааны салбарынхан их анхаарч байгаа юм. Энэ шинжилгээний аргыг дотоод гадаадыхан нийтдээ зөвшөөрч байгаа учраас хэдэн жилийн хөгжлөөр дамжин, уг компанийн жил бүрийн цэвэр ашиг ихээр нэмэгдсэн байна.
Шинийг нээх явцад ирээдүйгээ харсан Тянь Ио компани нь техникийг нээн судлах тусгай хэсэг байгуулсан бөгөөд Засгийн газраас жил бүр хэдэн арван сая юаний хөрөнгө оруулж, уг компанийн дээд техникээр жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд туслан техникийн судалгаа хийхийг дэмжсэн байна. Энэ компанийн захирал хатагтай Чюй Ляньчинь хэлэхдээ, гол асуудал нь шинийг нээх явдал юм, уламжлалт салбар нь ч олон улсын замналаар замнаж болно. Энэ нь мөн Тянь Ио корпурацийн хойшдын зам мөн гэжээ.
Хятадын бие даасан оюуны өмчийн эрхтэй олон техникийн судалгааг хариуцсан порфессор Ли Дэчан нь Чи Мин компанийн шинийг нээх төслийг удирдаж байсан юм. Урт хугацааны турш Ли Дэчан нь олон шинэ төслийн нээн судлах ажилд оролцсноор зүүн хойдын хуучин аж үйлдвэрийн баазын шинэ амьдралын хүчнийг мэдэрсэн байна. Тэрээр хэлэхдээ, шинжлэх ухаан техникийн шинийг нээх болон бие дааж шинийг нээхийг чухалд үзэж, аж ахуйн нэгж нь хөгжлийн замаа олж чадна. Зүүн хойдын хөгжил цэцэглэл нь мөн шинийг нээхээр шинэ гараа болгох ёстой гэжээ. \Урьхан орчуулж, Буян хянав\
|