2007 онд Оросын тал "Хятадын жил" арга хэмжээ зохион явууллаа. Харин 2006 онд Хятадын тал "Оросын жил" арга хэмжээ зохион байгуулсан юм. 2 жил гаруйн туршид Хятад Орос хоёр тал хамтран баялаг агуулагатай 500 гаруй удаагийн арга хэмжээ зохион явуулж, улмаар хоёр ард түмний уламжлалт найрамдлыг бэхжүүлж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг урагштай хөгжүүлсэн бөгөөд, Хятад Оросын харилцааны түүхэн дээр анх удаа зохион явуулсан улсын жилийн арга хэмжээ нь бүрэн дүүрэн амжилтанд хүрсэн байна.
"Москва –Бээжин" гэдэг өнгөрөгч зууны 50-иад онд анх удаа зохиогдсон энэ дуу нь сүүлийн хоёр жилд Хятад Оросын ард түмний дунд дахин дуулагдаж эхэллээ. Хятад Орос хоёр орон нь уул усаар түшилцэн оршсон удаан жилийн уламжлалт найрамдлын түүхтэй юм. Өнөөдрийн байдлаар, Хятад Оросын харилцаа нь түүхийн хамгийн дээд түвшинд хүрч, 2006, 2007 оны арга хэмжээнүүд нь Хятад Оросын найрсаг харилцааны шинэ хуудсыг нээсэн байна.
Орост болсон "Хятадын жил" -арга хэмжээний хаалтын ёслол 11-р сарын 6-ны өдөр Москвад сүрлэг болж, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао болон Оросын ерөнхий сайд Виктор Зубков баяр ёслолын арга хэмжээнд оролцсон байна. Ерөнхий сайд Вэнь Жябао хаалтын ёслол дээр Хятад Оросын "Улсын жил" арга хэмжээг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Орос "Улсын жил" арга хэмжээг хамтран зохион явуулж байгаа нь хоёр ард түмний харилцааг үеийн үед найрсаг байлгаж, Хятад Оросын стратегийн түншлэлийн харилцааны түвшинг тал бүрээр дээшлүүлэхийн төлөө хоёр талын авсан чухал арга хэмжээ болох бөгөөд, Хятад Оросын түүхэнд дээрх шинэ үүдэлт болох юм гэжээ.
Хятад Орос харилцан улсын жилийн арга хэмжээ зохиож байгаа нь Хятад Оросын төрийн тэргүүн нарын хамтран санаачлан тогтоосон зүйл болох юм. "Улсын жил"-ийн арга хэмжээ нь өргөн агуулгатай байж, цар хүрээ нь ч маш өргөн, зэрэглэл нь ч өнөдөр болсон байна. Энэ оны 3-р сард Москвад болсон Оросын "Хятадын жил" арга хэмжээний нээлт дээр Хятад улсын дарга Хү Жиньтао "Хятадын жил"-ийн арга хэмжээнд хүсэл найдалга тавьсан байна. Тэрээр хэлэхдээ, эдгээр арга хэмжээнүүдээр, Оросын ард түмэнд Хятадын түүх соёлыг таниулж, Хятадын өөрчлөлт хийж, нээлттэй байлгах бодлогыг таниулж, хоёр орон, хоёр ард түмний бие биеийн ойлголцол найрамдлыг нэмэгдүүлэн, хүмүүсийн харилцаа хэлхээ холбоонд тус дөхөм үзүүлж, үеийн үед найрсаг байх гэсэн энх тайванч үзэл санааг хоёр ард түмний сэтгэл зүрхэндээ шингээх гэсэн болно.
Хятад Оросын стратегийн туслалцан ажиллах түншийн харилцааг урт хугацаагаар эрүүл саруул тогтвортой хөгжүүлэхийн төлөө юм гэжээ.
"Улсын жил"-ийн арга хэмжээ нь чухал ач холбогдолтой, учир нь хоёр орон сайн хөрш төдийгүй, сайн түнш тул юм гэж Оросын ерөнхийлөгч Путин илэрхийлжээ.
Путин хэлэхдээ, Орос Хятад хоёр харилцан өөр өөрийн орондоо урьд өмнө байгаагүй ийм том цар хүрээтэй арга хэмжээ зохиож байгаагийн зорилго нь хоёр орны түншийн харилцааны түвшин болон чанарыг цаашид дээшлүүлэхийн төлөө юм. Соёлын олон арга хэмжээ зохиох нь ажил хэрэгч хэлхээ холбоо болох төдийгүй, Оросын болон Хятадын нийгмийн амьдралыг маш ихээр баяжуулж, хоёр ард түмний бие биеийн ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр орны харилцааны сайн сайхан залгамж чанарыг хэвээр байлгахад ашигтай юм гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\
|