Хятадын Ү-чиогын олон улсын циркийн 11-р наадам саяхан Хятадын умард нутгийн Хэбэй мужийн Ши жя жуан хотод өндөрлөв. 1987 оноос эхэлсэн Ү-чиогын олон улсын циркийн урлагын наадам бол дэлхийн циркийн гурван том тэмцээний нэг юм. Хятадын ба гадаадын циркийн Ү-чиод золголт нь дэлхийн циркийн салбарын жил болгоны өргөн цуглаан болж байна.
Хятадын циркийн түүхийг хоёр мянга гаруй жилийн өмнөх Хан гүрний үеэс тооцож болох юм. Архелоги болон сурвалж бичигт тэмдэглэснээс үзэхэд, эрт дээр үед, цирик нь хүн ардын үргэлж сонирхож байдаг цэнгүүний төрлийн нэг байжээ. Гаднах том талбайд, циркийн жүжигчид дөхөм хялбар модон шадам, аяга таваг, хутга жад зэргийн багажаар, янз янзын аймшигтай, хачин хөдөлгөөн хийж үзүүлж байсан юм байна.
Хэбэй мужийн өмнө биед байрлаж байгаа Ү-чио бол Хятадын " циркийн нутаг" гэсэн алдартай газар юм. Хятадын маш олон гарамгай цирикчид болон циркийн гоё сайхан тоглолтууд нь бүр Ү-чиогоос гаралтай. Өнөө Ү-чиод циркийн сургууль, циркийн бригад байхаар үл баран циркийн гол сэдэвт цэцэрлэгт хүрээлэн байж, жил болгон дотоод гадаадын маш олон жуулчид энд ирж танилцан айлчилж, бас гадаадын цөөн бус хүн Ү-чиод ирж, Хятадын циркийн урлаг сурч байна.
Ү-чиогын олон улсын циркийн сургуулийг 1983 онд байгуулж, Хятадын сурагч энд сурч байхаас гадна гадаадын цөөн бус сурагч мөн энд ирж сурч байна. 2002 оноос Хятадын засгийн газар Ү-чиод цирик сурч байгаа гадаадын сурагчидад мөнгө төгрөгийн туслалцаа өгөх болж, сурагч болгон энд нэг жил сурч болох болжээ.
Хятадын цирк 1956 оноос олон улсын тэмцээнд оролцсон бөгөөд байнга шилдэг амжилт тогтоож, сүүлийн 20 гаруй жилд Хятадын циркийн урлаг тасраагүй шинийг санаачлан бүтээж, олон улсын тэмцээнд нийт зуу гаруй алтан медаль авсан байна.
Одоо дэлхий ертөнцөд төрөл бүрийн соёл урлагын солилцоо ирмүүн хөгжиж, Хятадын болон гадаадын циркийн урлаг харилцан суралцаж, харилцан нөхвөрлөж байна. Хятадын цирик ч уламжлалын үндэс дээрээ шинийг чармайн бүтээж байна. /Пэрлаймаа орчуулав/
|