• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-04 15:43:02    
Оюутан Юань Ю-пү

Хятадын Олон Улсын Радио

     Юань Ю-пү бол хөдөө тосгоны ядуу айлын хүү юм, тэрээр Хэнань мужийн Жүнюань Техникийн дээд сургуулийн 3-р курсын оюутан, түүнтэй бид алтан шаргал намрын ургацын талбайд тааралдсан юм. Тэрээр амралтаараа 400 гаруй км зайтай гэртээ харьж, аавдаа туслан эрдэнэ шиши хурааж байжээ. Ургацын талбайд нүдний шил зүүсэн, дундын нуруутай, хармагц бичгийн хүний шинжтэй тэрээр радио хүлээн авагч өвөртлөөд тараилангийн ажлыг маш сурамгай хийж байлаа. Тэрээр хэлэхдээ

     Харьж ирэх боломж ховхр, амралт болон тариалангийн талбайн ажил яаруу болох үед зав чөлөө олно. Тариалангийн талбай дээр салхинд илбүүлж, наранд шарж ажиллах сайхан байдаг. Радио хүлээн авагчаа чангалаад ажил хийхэд сэтгэл санаа сэргэдэг юм гэжээ.

     Үндэсний баярын 7 хонгийн амралтаар ангийн их олон хүүхэд нь аялал жуулчлалаар явсан, 60 гарч яваа аав нь эрдэнэ шишээ хурааж амжихгүй байгааг бодоод Юань Ю-пү нэг ч өдөр сааталгүй гэртээ харьж аавдаа тусалж байгаа нь энэ юм байна.

     Юань Ю-пүг найман настай байхад ээж нь нас барсан учраас аав нь Юань Ю-пү болон түүний эмэгтэй дүүг ганцараа өсгөн хүмүүжүүлсэн байна. Түүний гэрт олигтой тавилаг хэрэгсэл байхгүй, ханан дээр бүх гэрийн хүний зураг хийгээд Юань Ю-пү болон түүний дүүгийн гурван сайнтай сурагчаар шагнуулсан шагналын хуудаснууд өлгөөстэй байлаа.

     Намайг бага байхад гэрийн амьдрал ядуу учраас зөвхөн бага сургууль төгссөн, иймээс бүх хүсэл найдвараа хоёр хүүхэдээ тавьсан гэж аав нь ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ,

     Би ч сургуульд сууж эрдэм ном сурах юумсан гэж хүсдэг байсан. Тэгэхдээ 50, 60-аад оны үед байсан, одоо энэ нийгэм , цаг үе өөр болж, эрдэм ном, шинжлэх ухааныг эрхэмнэх болж, тариа тарихад ч шинжлэн ухааны мэдлэг хэрэгтэй болжээ гэжээ.

     Залуу зандан насандаа эрдэм ном сурах азаа алдаж, энэ хүсэл найдвараа хүүхэдээ тавьсан өвгөний хүсэд ч тийм амархан биелэгдээгүй, 2003 онд хүү нь Юань Ю-пү Хэнаний Хөдөө аж ахуйн их сургуульд шалагж орсон боловч сургалтын төлбөрийг нь төлж чадаргүй учраас дутуу зогссон байлаа.

     Хятад улсад жил бүхэн Юань Ю-пү шиг амьдралын бэрхэшээлээс болж сургуульдаа явж чадахгүй хүүхэд багагүй байдаг. Энэ байдлыг засгийн газар анхааралдаа авч 2000 оноос эхлэн улсаас сургалтын зээл өгөх бодлого хэрэгжүүлсэн бөгөөд сүүлийн хоёр жилд цар хэжмээ нь өргөжиж, хэрэгжүүлэх арга хэмжээ нь улам боловсронгуй болсон байна.

     2005 онд Юань Ю-пү дахин шалгаж, Хэнань мужийн Жүнюаний Техникийн дээд сургуульд шалгаж орсон бөгөөд улсын сургалтын зээл авах боломж олдож, сургуульд орсоны нэг сарын дэрээ 5000 юаний зээл авчээ. Үүний 3000 юаниар нь сургалтын төлбөр төлөөд үлдснээр нь амьдралын залдал болгсон учраас өвгөний сэтгэл амарчээ. Тэрээр хэлэхдээ,

     Энэ бодлогыг би их биширч байна, өнгөрсөнд амьдрал ядуу учраас сургалтын төлбөрийг дааж чадахгүй байсан, өнөө улсаас 5000 юаний хүүгүй зээл өглөө, хүү маань төгссөний дараа зээлээ төлөх болно гэжээ.

     Юань Ю-пү жил болгон зээл авч болох учраас сургалтын зардлын тухай сэтгэл зовохгүй болж, хичээл номдоо улам шамдах болохоор эхний хичээлийн жил дуусах үед мужийн зэргэллийн сургалтын шагнал авсан байна. Тэрээр мөн хичээлийн зав чөлөөгөөр ажил хийдэг учраас гэрээсээ мөнгө авах шаардлагагүй болжээ. Түүний ангийн багш Ян Чаофан хэлэхдээ,

     Юань Ю-пү улсаас сургалтын зээл авч, сургуулийн гунзанд туслан аяга таваг хураадаг учраас үнэгүй хоол иддэг. Өнгөрсөн онд мөн мужийн зэргэллийн сургалтын шагнал авсан учраас өөрийхөө зардлыг үндэсэндээ хангаж чадах болсон байна гэжээ.

     Юань Ю-пү их ухаантай хүүхэд, гэртээ харих бүхэнд аавдаа туслан тарианы ажил хийдэг бөгөөд аав нь ши янгуу сонсох дуртай учраас мөнгөө хэмнэж байгаад аавдаа радио хүлээн авагч авч өгчээ.

      Том бэлэг биш л дээ, аав маань нэг их сүйд болоогүй ч гэсэн цаанаа л баяртай байгаа нь мэдэгдэж байсан.

     Тэднийх гэртээ гурван ширхэг газрын зураг өлгөсөн байлаа, нэг нь Хэнань мужийн газрын зураг, нэг нь Хятадын газрын зураг, нөгөө нь дэлхийн газрын зураг байгаагаас өвгөний хүсэл харагдаж байлаа. Хүү минь хол явж ихийг сурах болоосой гэж өвгөн бодож явдаг юм байна. Тэрээр хэлэхдээ,

     Хүү сургуулиа төгссөний дараа сайхан ажид хийж, дараа нь тэгээд эхнэр авчивал миний сэтгэл амарна. Хэрэв нэг өдөр Бээжин очих юм бол би ч очиж үзмээр байна. Бээжингийн Тянь Аньмэнийг үзвэл нэг насны хамгийн том хүсэл биелэх болно гэжээ.

     Сургууль төгсөж мөнгөтэй болсоны дараа аавдаа Бээжин үзүүлнэ гэж Юань Ю-пү хэлж байлаа. Гэвч аавынх нь сэтгэлд бас нэг хүсэл байгааг Юань Ю-пү мэдэж байлаа. Тэр нь эмэгтэй дүү нь байлаа. Амьдралын бэрхэшээлээс болж эмэгтэй дүү нь дунд сургуулиа ч төгсөж чадаагүй, хот орж ажил хийж байгаа юм байна. Юань Ю-пү хэлэхдээ,

     Сургуулиа төгсөж зээлээ төлсний дараа дүүгээ дахин сургуульд оруулна гэжээ.

     Амралтын хугацаа дуусч, Юань Ю-пү сургуулиадаа буцах боллоо. Намайг гаргаж өгсөний хэрэггүй гэж Юань Ю-пү аавдаа хэлсэн боловч аав нь ундаг дугуйгаа түлхээд түүнийг хүргэв.

      Аав хүү хоёуул хэн нь ч юум хэлсэнгүй.

     Жилийн дараа Юань Ю-пү төгсөнө, тэр үед аав хүүгийн хүсэл биелэгдэх болтугай.