• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-04 15:48:08    
Олон улсын зах зээлд орж байгаа Хятадын Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компани

Хятадын Олон Улсын Радио

     "Сюйгүн Сюйгүн, танд туслан амжилтад хүргэнэ"—энэ бол Хятадын айл өрх бүрийн мэддэг зар сурталчилгааны үг болно. Хятадын олон ариван барилгын газарт "Сюйгүн нэгтгэл" тэмдэгтэй өргөгч, малтагч машин зэрэг хүнд хэлбэрийн барилга механикийн машинг ажиллуулж байагаа харагдана. "Сюйгүн нэгтгэл" нь Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компанийн товчилсон нэр болно. ХКН-ын 17-р их хурлын хугацаанд 17-р их хурлын төлөөлөгч, Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компанийн ерөнхий захирал Ван Мин сурвалжлагчид ярилцлага өгсөн байна.

     Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компани 1989 онд байгуулагдсан. Байгуулагдсаны эхний үед жилдээ 300 сая юаний л орлоготой ажиллаж байсан бол энэ жил 30 тэрбум юаньд хүрэх бололцоотой байгаа. Экспортын орлого 500 сая ам долларт хүрч, Хятадын барилгын механик нээн хөгжүүлж, үйлдвэрлэж, экспортолсон хамгийн том аж ахуйн нэгж болжээ. Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компанийн олсон ололт амжилтыг түүний зүтгэн тэмцэж байгаа зорилтоос нь ойлгож болно. Тухайлбал: Хятадын барилга механикийн ажил төрлийг тэргүүлэгч, олон улсын барилга механикийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч, хүчирхэг, олон улсжисан, орчин үеийн аж ахуйн нэгтгэлийг бий болгох гэсэн болно.

     Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компанийн ерөнхий захирал Ван Мин хэлэхдээ: Сюйчжөүгийн барилга механикийн нэгтгэлийн хязгаарлагдмал компанийн олсон ололт амжилт нь брэнд гаргах стратегийн төлөө олон жил хүчин чармайл гаргасантай холбоотой юм гэжээ.

     Брэнд нь компанийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанар, үйл ажиллагаа, үйлчилгээ,аж ахуйн нэгжийн соёлын тусгал болно. Аж ахуйн нэгж заавал өөрийн брэндийн хүчин чадлаараа бүтээгдэхүүний өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлж, зах зээлийг олох хэрэгтэй гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: "Сюйгүн" брэндийн цөм нь бүтээгдэхүүний чанар болно. Үүнд тэргүүний техник, ажилтны шилдэг боловсрол, чанарын баталгаажуулалтын чанга систем, худалдаалсны дараагийн найдвартай үйлчилгээ, үлэмж хөрөнгө оруулалт, сурталчилгаа, эрхлэлт борлуулалтын амжилттай арга бодлого хамрагдаж байна гэжээ.