• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-04 15:53:10    
Түвдийн өөртөө засах район нь өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйг хөгжүүлэн тариачин малчины орлогыг нэмэгдүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хөхнуур түвдийн өндөрлөгт байрлаж байгаа Түвдийн өөртөө засах район нь далайн төвшингөөс 4000 метр гаруй өргөгдөж, цаст уулс үргэлжилэж, хүчилдүрэгч их дутагдан, үйлдвэрлэлийн нөхцөл их таруу байдаг. Сүүлийн жилүүдэд төв засгийн газрын дэмжидэгтэйгээр Түвд өөрийн биеийн давуулгаа ашиглан өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, тэжээн үржүүлэх аж ахуйг идэвхтэй хөгжүүлж, тариачин малчины орлогыг нэмэгдүүлэн, амдьралыг нь сайжруулсан байна.

     Энэ жил 44 настай Цэван бол Түвдийн дорнот нутгийн Гүнбү Жанда сианы Ланцэ тосгоны тариачин байгаа юм. Хэдэн жилийн өмнө тухай орон нутгийн дэмжилэгтэйгээр тосгоныхоо ашигтай нөхцөлийг ашиглан мөөгөнцрийн нян боловсруулах аж үйлдвэр байгуулсан байна. Цэван хэлэхдээ, боловсруулах аж үйлдвэр хөгжүүлэхийг дагалдан манайх 400 ам метрийн талбайтай байшинд сууж, төрөл бүрийн гэр ахуйн цахилгаан бараа хэрэглэн амьдрал сайжирсан байна. Өнгөрсөнд манайх их ядуу байсан, манайх ч гэсэнгүй нийт тосгоноороо бүгд ядуу амьдарч байсан. Улс орноос баруун бүсийг хөгжүүлэх стратег хэрэгжүүлснээр манай эндхийн зам нэвтэрсэн. Би нэг дэлгүүр ажиллуулж, тосгоны иргэдээс мөөгөнцрийн нян хураан авч боловсруулж, борлуулах ажил хийсэн. Одоо манай орлого их болж ирсэн гэжээ.

     Цэван шиг тухайн орон нутгийнхаа эх баялагийг давуулагийг ашиглан чинээлэг болж ирсэн түвд тариачин олон болсон байна. Цэвангийн сууж байгаа Ланци тосгоноор авч хэлвэл ноднин Ланци тосгоны тариачид мөөгөнцрийн нян хураах зэрэгтээ түшиглэн хүн бүр жил бүр орлогоо нэмэдүүлсэн байна. Энэ оны 5-р сарт тосгонд нь бас цахилгаан, ус, зам, радио, телвиз нэвтэрч нийт тосгоныг бүрхэсэн байна. Тосгоны иргэдийн үйлдвэрлэл, амьдралын нөхцөл ч ихээр сайжирсан байна.

     Сүүлийн жилүүдэд Түвд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, хүнсний ногоо тарих, сарлагийг бүтээгдэхүүн боловсруулах зэрэг ажлыг хөгжүүлж, тариачид малчидын чинээлэгжихэд тус дөхөм болсон байна. 2004 оноос 2006 онуудад Түвдийн олон газар өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 100 гаруй төсөл хэрэгжүүлснийг Түвдийн өөртөө засах районы хөдөө аж ахуйн танхимын бүртгэл харуулжээ.

      Одоо нийт районд 4 сая 300 мянган тариачин өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуй хөгжүүлэх төсөлд оролцсон байна. Түвдийн өөртөө засах районы намын хорооны нарин бичгийн дарга Жан Чинли танилцуулж хэлэхдээ, өвөрмөц онцлогтой хөдөө аж ахуй хөгжүүлэх нь Түвдийн тариачин малчидын орлогоо нэмэгдүүлэх шинэ зам суваг болсон байна. Тариачин малчидын орлогыг нэмэгдүүлэх талаар бид одоо бүтцийн зохицуулалт хийж, тариачин малчидын боловсролыг дээшлүүлж байна. Бид одоо жил бүр 30 сая гаруй юаний хөрөнгө мөнгө зарцуулж, тариачин малчидын техникийн курс дамжаанд хамруулж байна гэжээ.

      2006 онд Түвдийн тариачин малчидын хүн дутамын цэвэр орлого 2500 юань шахам болж, 5 жилийн өмнөхөөс 70 хувиар нэмэгдсэн байна. Түвдэд 3 сая тариачин малчин цэвэр тунгалаг түгээл ус уух болж, аюулгүй зохистой шинэ орон сууцанд суух болсон байна. Тал хувийн тариачид цахилгаан ашиглах болжээ.

     Түвдийн өөртөө засах районы тариачин малчиндын амьдралын нөхцөл сайжирсан нь Хятадын засгийн газрын их дэмжилэгтэй салашгүй холбоотой юм. Түвдийн өөртөө засах районы дарга Чянба Пинцүө хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Төв засгийн газар Түвдийн хөгжилд ашигтай хөнгөлөлтөй бодлого тогтоож, их хэмжээний хөрөнгө мөнгө тохируулж Түвдийн хөгжлийг дэмжсэн байна. Түвдийн санхүүгийн хэрэглэсэн 10 юаний дунд Төв Засгийн газрын өгсөн 9 юаний багтаж байна гэжээ. Тэрээр бас хэлэхдээ, эдгээр дэмжилгийн хамгийн их ашиг хүртэгч бол өргөн олон түвд тариачин малчин болно. Төв Засгийн газрын хөрөнгө оруулалт зам, цахилгааны асуудлыг гол зохицуулж, ард иргэдийг ариун цэвэр ус уулгаж, тариачин малчинд байшин байгуулан өгч, бас боловсрол, эрүүл мэндийн асуудлыг зохицуулж өгсөн байна. Эрүүл мэндийн талаар бид үнэ төлвөргүй эм эмнэлгийн бодлого хэрэгжүүлж, сурагчидын бүх зардлыг Засгийн газраас даах зэрэг бодлого хэрэгжүүлсэн байна. Түвд хэдэн арван жилийн турш ямарч татвар төлөхгүй байж, ард олон ямарч дараасгүй амьдарч байна. Төв Засгийн газрын хөрөнгө оруулалтаар ард олны амьдрал ихээр сайжирсан байна гэжээ.

      2006 оноос 2010 оны хооронд Хятад улс 100 сая юаний хөрөнгө оруулж, түвдэд онгоцны буудал байгуулан өгч, хөдөө тосгоны ундны усны аюулгүй байдлын төсөл хэрэгжүүлэн, цахилгаангүй газар цахилганнтай болгох зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төсөл биелэгдснээр Түвдийн тариачин малчидын амьдралын нөхцөл улам сайжирах болно.