• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-04 16:14:24    
Хятад Улс хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн салбарын олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөтгөж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийг судлан дэлгэрүүлэх дэлхийн хамгийн том олон улсын нийтийн халамжийн байгууллага – Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны зөвшилцлийн байгууллагын 2007 оны жил тутмын хурал Бээжинд болж байна. Хятадын ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй уг хуралд баярын захиа илгээж тэмдэглэхдээ, дэлхийн олон орнуудтай хамтран, хөдөө аж ахуйн олон улсын хамтын ажиллагаа болон солилцоог гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн дэвшлийг түргэтгэхийн төлөө цуцалтгүй чармайхад Хятад улс бэлэн байна гэжээ.

     1971 онд байгуулагдсан олон улсын хөдөө аж ахуйн судалгааны зөвшилцлийн байгууллага бол 65 улс орон болон олон улсын байгууллагууд хамтран хөрөнгө мөнгө гарган байгуулсан, Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийг судлан дэлгэрүүлэх дэлхийн хамгийн том олон улсын нийтийн халамжийн байгууллага юм. Дэлхийн олон газарт хөдөө аж ахуйн судалгааны 15 төвтэй.

     Уг байгууллагын 2007 оны жил тутмын хурал Бээжинд хуралдаж байна. Үүнийг Хятадын засгийн газар маш чухалд үзэж байна. Хурлын нээлтийн ёслол дээр Хятадын Хөдөө Аж Ахуйн Яамны орлогч сайд ноён Ню Дүнь, Хятадын ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй-гийн баярын захиаг уншсан байна. Хүй Лянюй баярын захиандаа, Хятадын засгийн газар олон улсын хөдөө аж ахуйн судалгааны зөвшилцлийн байгууллагатай хамтран ажиллахыг анхаарч, хоёр талын хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого, үр тарианы эх баялгаа солилцох, шинэ бүтээгдэхүүнийг нээн хөгжүүлэх, амьтан ургамлын олон төрлийн байхыг хамгаалах, мэдээлэл солилцох болон чадвартан бэлтгэн хүмүүжүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, ил тод амжилт олсон байна гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, хойшид Хятад Улс хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн салбарын олон улсын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ гэжээ.

     "Өнөө аж ахуйн хөгжил нь хүн амын нэмэгдэл, үр тарианы хэрэглээ ил тод нэмэгдэж, газар шороо, усны эх баялаг өдөр утам хомсдож байна. Байгаль орчин цаашид цөлжиж байгаа болон байгалийн гамшиг байнга гарч байгаа зэрэг ноцтой өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Хятад Улс дэлхийн олон оронтой хамтран, хөдөө аж ахуйн олон улсын хамтын ажиллагаа болон солилцоог гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн дэвшлийг түргэтгэж, газар шороо, усны эх баялгийг зүй зохистой, шинжлэх ухаанчаар ашиглаж, тогтвортой хөгжлийг ахиулж, үр тарианы аюулгүй байдлыг батлах талаар цуцалтгүй чармайхад бэлэн байна" гэжээ.

     Дэлхийд хамгийн олон хүн амтай хөгжиж байгаа орны хувьд хөдөө аж ахуйн хөгжил нь Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх талд холбогдох стратегийн том асуудал болсоор ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад Улс хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийг түгээн дэлгэрүүлэх ажлыг тасралтгүй эрчимжүүлж, хөдөө тосгоны хүн хүчний чадавхийн сургалт дамжааг их цар хүрээтэй өрнүүлсөн байна. Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл ил тод дээшилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэмжээ, тариачдын орлого тогтвортой нэмэгдэн, тариачдын үйлдвэрлэл амьдралын нөхцөл тасралтгүй сайжирч, хөдөө нутгийн боловсрол, эмнэлэг зэрэг ажил төрөл ч түргэн хөгжсөн байна.

     1984 онд Хятад улс олон улсын хөдөө аж ахуйн судалгааны зөвшилцлийн байгууллагад элсэн орж, өнөө хоёр талаараа генийн эх баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон амьтан ургамлын үүлдэр сайжруулах, био техник, байгалийн эх баялгийн удирдлага болон хөдөө аж ахуйн бодлогыг судлах зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлсэн байна. Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны зөвшилцлийн байгууллагын дарга хатагтай Касерине Сиерра Хятадтай хамтран ажилласнаа өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,

     "Уг байгууллага болон Хятадын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна, өнөө уг байгууллагын 11 төв нь Хятадын 50 байгууллагатай судалгааны ажлын талаар хамтран ажиллаж байна, эдгээр байгууллагууд Хятадын тал хувь илүү муж районд тархаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны бараг 70 төслийг хэрэгжүүлээд байна. Энэ нь маш их дэмжлэг болсон байна. Би уг хуралд оролцож байгаадаа баяртай байна. Мөн Хятадын хөгжлийн амжилт бүтээлийг хуваалцаж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлнэ" гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\