• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-05 19:14:26    
Оросууд сүрхий мандаж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд Орос орон илт сэргэн хөгжиж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо. 2007 онд ОХУ улс төр, гадаад харилцаа, цэргийн гээд олон салбарт хүмүүсийг цочирдуулсан олон том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн нь барууныханд хандан "но" гэж эрс шуурхай хэлж чадах болж, сүрхий мандлаа гэж хүмүүс үзэж байна. Орос Улс ямар учраас гадаад харилцаандаа барууныг чиглэсэн нэн хатуу байр суурь баримтлах болсон бэ ? Оросын хүчин чадал чухам хир зэрэг сэргэсэн бэ ?

     Оросын гадаад харилцааны эрс шийдэмгий байр суурийн энэ жил гарснаас хойших хамгийн тод жишээ бол Орос, Америк хоёрын ил тод мэтгэлцээн байлаа. Ираны цөмийн асуудал, Косовын статусын асуудал, зүүн Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах зэрэг бүс нутгийн болон олон улсын асуудлаар Америкийн гадаад бодлогыг Орос хатуу эсэргүүцсэнээс болж, Орос, Америкийн харилцааны уур амьсгалд олон удаа сэрүүсэх хандлага ажиглагдсан билээ. Хүч хэтрүүлэн хэрэглэж, зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ өрнөлтөд хүргэж байна гэж энэ оны 2-р сарын 10-ны өдөр Германд болсон Олон улсын аюулгүй байдлын бодлогын 43-р хурал дээр Оросын Ерөнхийлөгч В.Путин Америкийг илт зэмлэн буруушаасан юм. Путин хэлэхдээ,

      Яагаад юм л бол хүч хэрэглэдэг болоо вэ? Нөгөө талаа сөнөөхөөс өөрөөр ардчиллын зарчмын дагуу болон бие биеийн эрх ашгийг хүндэтгэсэн арга хэлбэрээр асуудлыг зохицуулах улс төрийн оюун ухаан бидэнд байхгүй гэж үү ? гэжээ.

     Путины энэ эрс ширүүн үгэнд барууны улс төрчид хийгээд сонин хэвлэлийнхний нүд орой дээрээ гарсан байлаа.

     Түүнээс хойш Орос гадаад харилцаандаа хатуу бодлого баримталж ирсэн нь зарим хүмүүст хуучин эзэнт гүрнийг санагдуулсан байж болзошгүй.
Путины энэ жилийн нэг хэлсэн үгнээс Оросын гадаад харилцааны хатуу байр суурийн цаад санааг ойлгож болох юм. Путин хэлэхдээ,

     Орос бол Ирак биш, Орос өөрийн эх орон болон дэлхийн бусад газар нутаг дахь ашиг сонирхлоо хамгаалах бүрэн гүйцэд хүчин чадал болон нөөц баялагтай. Орос армийн байгуулалтаа эрчимжүүлж, батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь зөв гэснийг баримт гэрчилсэн. Бид цаашид ч ийм маягаар ажиллах болно гэжээ.

     Хүний дураар нухлуулахыг хүсэхгүй байгаа Оросуудын хүсэл сэтгэлийг "Орос бол Ирак биш" гэсэн энэ үг гүйцэд харуулж чадсан байна.
Путин эрх барьснаасаа хойш хэрэгжүүлсэн дотоод гадаад бодлого нь улс орны хөгжил дэвшил, цаашдын хувь заяанд тустай алхамууд байсан гэж Оросын Шинжлэх ухааны академийн нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн Ирина Недяак үзэж байна. Тэрээр хэлэхдээ,

     Путин эрх барьсан цагаасаа хойш хэрэгжүүлсэн бодлогод Оросын улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарууд хамрагдаж гүнзгий өөрчлөлүүд гарсан билээ. Эдгээр бодлогыг хэрэгжүүлснээр Орос олон улсын тавцанд бие даасан, хатуу байр суурьтай гүрэн болж чадсан гэжээ.

     Гэхдээ хөл дээрээ босч зогсоход хүчин чадал хэрэгтэй байдаг. Орос улс цогц байдлаар бүрэн сэргэн хөгжихэд мөн цаг хугацаа хэрэгтэй юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\