
Хятадын төв хэсгийн Жян Ши мужийн баруун өмнөд хэсэгт байдаг Жин Ганшань уул бол Хятадын хувьсгалын өлгий гэсэн сайхан алдартай юм. 80 жилийн өмнө Мао Зэдүний удирдсан ХКН уг газрыг хувьсгалын түшиц газраа болгон, зэвсэгт анги байгуулж засгийн эрхийг гартаа авах тэмцлээ эхлүүлж байжээ. Өнөө Жин Ганшань ойн аж ахуйн үйлдвэрлэлийн дүрмийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, тухайн үеийн хувьсгалын түшиц газрын эдийн засаг тасралтгүй хөгжин, хөдөө тосгоны бүтээн байгуулалт шинэ дүр төрхтэй болсон байна.
Жин Ганшань нь өндөр уул, битүү ойтой, бартаа ихтэй газар учраас дэд бүтэц сайнгүй, эдийн засгийн хувьд хоцрогдонгуй байжээ. Олон жилийн турш Жин Ганшань нь ой модны эх баялаг ихтэй ч үйлдвэрлэлийн эрх тодорхойгүй, гааль зардал хэт их, зам харилцаа муу зэрэг хүчин зүйлээс шалтгаалан ойн аж ахуйн салбарт хүч сорьсон тариачид орлого багатай байлаа.
2004 оноос эхлэн Жян Ши муж нь бүх мужийн хэмжээнд ойн аж ахуйн үйлдвэрлэлийн хүрээнд эрх зүйн өөрчлөлт хийж, нийтийн өмчийн үндсэн дээр өрх бүр гэрээгээр ажиллах явдлыг дэмжин, тариачид хэрэглэх, шилжүүлэх, өмчлөх, эзэмших, шийдэх, ашиглах эрхтэй болсон байна. Тэр цагаас Жин Ганшаний тариачдын ажил үйлс хөгжлийн шатандаа орсон юм. Жин Ганшаний Да Лүн суурины хариуцлагатан ноён Фан Жяньхуа сурвалжлагчид хэлэхдээ,
"Энэ хэдэн жил ойн аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт эрх зүйн өөрчлөлт хийсний үр дүнд тариачдын идэвхи эрс сайжирч, үйлдвэрлэлийн эрхийн хүрээнд өөр өөрийн ойн бүстэй болж, уг суурины үйлдвэрлэлийн эрхийн гэрчилгээ олгох хэмжээ 90 гаруй хувьд хүрсэн байна" гэжээ.
Жян Ши мужийн 85 хувийн ойн бүс нь бүхлээрээ улсын өмч юм. Өөрчлөлтийн явцад Жян Ши муж нь улсаас эрхэлдэг ойн бүсийг тариачдад хуваан өгч, өмчийн эрхийг тодорхой болгосоны дараа сая ойн аж ахуйн үйлдвэрлэлийн эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан байна.
Уул нь ойн бүсийн өмч эрх тодорхойгүй байсан тул орон нутгийн тариачид ой модыг огтлохоос биш хамгаалдаггүйгээс ой модны эх баялаг эвдэгдсэн байна. Өнөө ойн бүсийг тариачдад 50 жилийн хугацаатай хуваан гэрээ хийж өгсөн байна. Өөрийн ойн бүсээ сайн эрхлэхийн төлөө тараичид ой модыг хамгаалах боллоо. Ойн аж ахуйн өөрчлөлт нь тариачдын ашиг сонирхолыг баталгаатай болгосон төдийгүй бас ойн бүсийг хамгаалсан байна.
Сурвалжлагч Да Лүн суурины Юан Төү тосгоны тариачин Ляо Шиньхуатай уулзахад тэрээр ойн аж ахуйн үйлдвэрлэлийн гэрчээ гаргаж харуулав. Тэрээр хэлэхдээ, өнөө миний хувьд 4 га ойн бүстэй, бид гэр бүлээрээ үүнд түшин орлогоо нэмэгдүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
"бид өдөрт 40-50 юаний орлоготой, ойн аж ахуйн өөрчлөлтөөс хойш тариачид чөлөөтэй эрхлэх болов" гэжээ.
Жин Ганшань хотын ойн аж ахуйн өөрчлөлт маш их амжилт олж, тариачидын орлогын нэмэгдэлийг түргэтгэсэн байна. 2006 онд Жин Ганшаний тариачдын хүн бүрийн цэвэр орлого 2000 оны 1900 гаруй юань байсанааас нэмэгдээд 3200 гаруй юаньд хүрч, жил бүр 9 хувиар нэмэгдэж байна. Энэ бол ойн аж ахуйн өөрчлөлтийн үр дүн мөн. \Ч.Гантөмөр орчуулж, Буян хянав\
|