Шэ бол Хятадын өмнөд нутагт амьдардаг үндэстний цөөнхийн нэг, Нийт шэчүүдийн 90 гаруй хувь нь Хятадын тэнгисийн эрэг дагуугийн Фү жянь мужийн дорнод нутаг болон Жэ Жян мужийн өмнөд хэсгээр оршин амьдардаг. Шэ үндэстэн нүүдэллэн амьдрах заншилтай тул өмнөд нутгийн олон газар амьдрч байсан түүхтэй. Шэ үндэстэн мөн ч дуулж бүжиглэхэд авьяаслаг үндэстэн, хаа газар шэчүүд нүүдлэн очвол дуу нь тэнд цууриатаж байдаг. Одоо та бүхэн манай сурвалжлагчийн хамт Фү жянь мужийн Нин дэ хотын Бай лүкэн гэдэг шэчүүдийн тосгонтой танилцна уу.
Бай лүкэн тосгон уулыг түшин далайг нүүрлэсэн үэзсгэлэнт сайхан нутаг. Энд голдуу Жүн, Лэй, Лань гурван их овгийн шэчүүд аж төрөн амьдардаг юм. Тэд ажил хөдөлмөр хийхдээ дуугаа хангинуулж, амарч тоглохдоо ч дуугаа дуулж, баяр баясгалан, гуниг гутралаа бүр дуугаар илтгэдэг, дуу нь шэчүүдийн амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг.
Бай лүкэн тосгонд сурвалжлагч нас сүүдэр 75-тай Жүн Чанро гэдэг настантай уулзав. Тэр багаасаа ах зах хүмүүсээс дуу сурчээ. Тэрээр хэлэхдээ, шэчүүдийн амьдарч байгаа газар ая дуу хангинаж байдаг. Ялангуяа шэчүүдийн уламжлалт баяр наадмын үед хэдэн мянган хүн оролцсон дууны наадам болдог гэжээ.
Цааш нь, шэ үндэстэн өөрийн үсэг бичиг байхгүй, дууг бүр хятадаар бичиж тэмдэглэдэг юм. Нийгэм эдийн засгийн хөгжлийг дагалдан Шэ болон хан үндэстний амьдрал үйлдвэрлэл ойртож, шэ үэндэстний залуу үеийнхэн дууг байтугай үндэстнийхээ үгийг ярьж чадахгүй болж, шэ үндэстний дуу мөхөн сөнөхөд хүрсэнд би сэтгэл эмзэгнэж явдаг гэжээ.
Өмнө нь манай тосгонд айл болгонд гараар хуулсан дууны дэвтэртэй байсан, зарим айлд нь хэдэн арван дэвтэр байсан, гэвч өнөө бүр алга болсон. Учир нь өнөө 60—70 гарсан настангууд жил ирэх тутам цөөрж байна. Одоогийн 10—20-оод насны зулуус энэ дууг сурахгүй л дээ гэжээ. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн энэ соёлоо өөрийн үед хүрээд балруулж болохгүй гэж үзээд өндөр настан Жүн Чанро 2002 онд хувийн зардлаар шэчүүдийн дууг эмхэтгэн цуглуулахаар шийдсэн байна.
Өөрөө энэ таван жилд шэчүүдийн дууг эмхэтгэн цуглуулахын төлөө таван сяний 71 тосгоноор очиж, цуглуулн дуу, үлгэр домог нь найман зуун мянган үсэгт хүрсэн гэжээ.
Нэг удаа, алс зайдуу Ян бянь тосгонд олон дууны дэвтэртэй айл байна гэж дуулаад өндөр настан Жүн Чанро хэдэн өдрийн зам хөөж энэ айлыг эрж очсонд гэрийн эзэн нь дуугаа өгөхөөс татгалзав. Өндөр настан ахин дахин гуяж байж гэрт нь хуулахыг зөвшөөрчээ. Тэр шөнө Жүн Чанро лаагийн гэрэлд 300 гаруй бадаг дуу хуулж, гэрийн эзэн өр өвдөхдөө авч яваад хуулахыг зөвшөөрчээ. Энэ нэг удаагийн аян замд тэр шэчүүдийн 1000 гаруй дууг эмхэтгэн цуглуулжээ. Хэдэн жилд түүний шэчүүдийн дуу эмхэтгэн цуглуулж байгааг мэдэх хүн ирэх тутам олон болж, зарим нь дууны дэвтрээ шуудангаар илгээх болжээ.
Өвгөн дуу эмхэтгэн цуглуулаад тав зургаан жил болж байна. Их ядарч зүдэрч байдаг юм. Би боломжоор ажилд нь дэмжин туслаж байна. Өөрөө ч дуулах дуртай хүн. Үндэстнийхээ соёлыг өсвөрийн үеийнхэндээ өвлүүлэн залгамжлуулах энэ ажлыг дэмжинэ гэж Жүн Чанрогийн хөгшин Лэй Вэньюй хэлж байна.
Хэдэн жилийн турш, өндөр настан Жүн Чанро ардын дуу, хайрын дуу, явган үлгэр, романчилсан дуу зэргийг эмхэтгэн цуглуулсан юм. Шэ үндэстний дуунд хайртай, эмхэтгэн цуглуулах ажлыг хэлбэрэлтгүй хийж ирснээр иргэдийн дунд " дуу уламжлагч хаан" хэмээн алдаршиж, хүн ардын хүндэтгэлийг хүлээсэн байна.
Өнөө орон нутгийн засгийн газар шэ үндэстний соёлыг сэргээх комисс байгуулж, өндөр настан Жүн Чанрогийн эмхэтгэн цуглуулсан шэ үндэстний дууг хэвлүүлсэн байна. Шэ үндэстний дууг сэргээх шэ үндэстний соёлыг хамгаалах ажлыг орон нутгийн засаг захиргаа ард иргэд нийтээр анхааран чухалчлах болсон байна. /Урангоо орчуулж бэлтгэв/
|