• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-05 18:15:09    
Хавар зуны заагт эрүүл мэнддээ нэн илүү сэтгэл тавих хэрэгтэй

Хятадын Олон Улсын Радио

     Үндэстэй бүхэн ургаж, үртэй болгон төлжиж байдаг хавар цагт, нарны илч наашилж, цаг агаар дулаардаг хэдий ч зуны улирал болохоороо амьтан ургамал бойжин бадарч, агаарын нар толгой төөнөн, аагим халуун нь хүмүүсийг бухимдуулдаг. Иймэрхүү хавар намрын заагаар, хүний арьс, булчин мах, цусны судасны ажиллагаа идэвхжин, цусны эргэлт түргэсэн, хуйхны чадавх эрчимжин, биеийн илчийг гадагшлуулах болон өдөр аажмаар уртсах шаардлагад зохицож ирдэг байна.

     Хоёр улирлын уулзар хугацаанд хувцас хунараа цаг агаартаа зохицуулж өмсөхийг эрхэмлэх хэрэгтэй. Өглөөний сэрүүнд өмссөн хувцсаа үдийн халуунд ч пөөнийтөл өмсөөд хөлс их гарах үе салхинд цохиулах юм бол тун амархан ханиад хүрэх болно. Настай хүмүүс бол нэн болгоомжтой хандаж, хувцас өмсөхдөө хөлс их гаргахгүй байх зарчмыг хатуу баримтлах хэрэгтэй.

     Энэ үед уур амьсгал хэдийгээр аажмаар дулаарч байгаа боловч их халууны үе болоогүй тул жаахан халууцахаараа хүйтэн ундаа уугаад байж болохгүй. Ийм байдалд хүйтэн ундаа хэрэглэх нь арга хийд муугаар нөлөөлдөг юм. Үүний зэрэгцээ хөнгөн хоол идэхыг эрхэмлэж, уураг элбэгтэй загасны төрөл, тураг мах, дүүпүүн болон сүүн бүтээгдэхүүн тэрчлэн хүнсний ногоо, гашуун гуа, гашуун ногоо, удвал цэцгийн навч зэрэг гашуун амттай ногоонууд болон халууныг хөөдөг, шим тэжээл элбэгтэй хүнсний зүйл хэрэглэхийг хичээх хэрэгтэй юм.

     Хавар өнгөрөөд зун болохын хирээр, хүний биеийн махны ширхэг тавигдаж, хөлс их гарах болдог тул ус нөхвөрлөх шаардлагатай болдог. Иймээс, буцалсан хүйтэн усыг ахиухан ууж байх нь хамгийн сайн арга юм.

     Хавар зуны уулзар хугацаанд, ажиллаж амрах цагаа зүй зохистой зохицуулж, өглөө эрт босч, үдэш оройхон унтаж, өдөртөө жаахан унтахыг чухалд үзэх бөгөөд бие махбодийн ядаргааг багасгаж, их тархины арьсны хэвийн чадавхийг идэвхжүүлэх хэрэгтэй. Биеийн тамирын дасгал бэлтгэл хийхдээ, жин үдийн халуун наранд шарагдахаас зайласхийж, биеийн тамирын дасгал бэлтгэл хийх хэмжээ болон хөлс гарах хэмжээгээ багасгаж, хэтэрхий тамирдахаас сэргийлэх хэрэгтэй.

     Албан томилолтоор гадагш гарах ч юм уу хол явахад хүрвэл, зуны нар шарахаас сэргийлэхэд түрхэдэг эм, нарны шил, нарны малгай зэрэг гар зуур бэлэн байлгах шаардлагатай зүйлүүдээ авахыг битгий мартаарай. Хэт ягаан туяанд шарагдан арьс махаа гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй юм шүү.\Л.Буянтогтох орчуулав\