• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-06 16:19:51    
Хятад, Японы харилцаа аажмаар хөгжиж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Энэ он бол Хятад, Японы улс хоорондын харилцаа хэвийн болсны 35 жилийн ой. Хоёр орон олон жил тасалдсан дээд хэмжээний харилцан айлчлалаа сэргээж, хоёр талын харилцаа цаашид сэргэн хөгжиж байна.

     2006 оны 10-р сард Японы тэр үеийн Ерөнхий сайд Абе Шинзо Хятадад айлчилж, хоёр орны улс төрийн харилцааны салхийг хагласны дараа Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Японд хийсэн айлчлал нь хоёр орны харилцааны уур амьсгалыг бүлээсгэсэн айлчлал болсон билээ. 11-р сард Сингапурт болсон Зүүн Азийн удирдах хүмүүсийн уулзалт хэлэлцээ дээр, Ерөнхий сайд Вэнь Жябао мөн Японы шинэ Ерөнхий сайд Фукуда Ясоутай хоёр талын уулзалт хийлээ. Хоёр орны удирдах хүмүүсийн харилцан айлчлал болон уулзалт нь хоёр орны улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад, Японы харилцааг шинэ сайн сайхан гараатай болголоо.

     Хоёр орны улс төрийн харилцааны сэрүүн уур амьсгал өнгөрөхийн хирээр хоёр ард түмний харилцаанд тус дөхөм үзүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн төлөө, хоёр орны засгийн газар энэ онд хамтран "Хятад, Японы соёл биеийн тамирын харилцааны жил"-ийн арга хэмжээ зохион байгуулсан байна. Бээжинд болсон "2007 оны Бээжингийн Хятад, Японы иргэд хоорондын соёлын наадам" нь Хятадын 100 мянган иргэдийн сонирхлыг татсан байлаа.

     Японы Парламентын Доод Танхимын дарга Коно Ёхей хоёр орон соёл спортын солилцоогоо бэхжүүлсэн явдлыг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ,

     Япон, Хятадын соёл, спортын солилцооны жилээр би Японы улсын театрт Хятадын уламжлалт дуу, бүжиг сонирхож, тэндээс Японы соёлын үндэс улбааг ойлголоо. Түүхийг эргэн харах үүднээс авч хэлбэл, Япон, Хятадын соёл спортын солилцооны жилийн арга хэмжээ зохиох нь маш их ач холбогдолтой, арга хэмжээг урт хугацаагаар үргэлжлүүлэхийг хүсч байна. Үүний зэрэгцээ нэн олон Япончууд Хятадад очиж, нэн олон Хятадуудад Японы соёлыг танилцуулахыг хүсч байна гэжээ.

      Хятад, Япон хоёр орны харилцааг нэн түргэн хөгжүүлэхийн төлөө хоёр орон мөн хүүхэд залуучуудын хэлхээ холбоог нэмэгдүүлсэн байна. Энэ он гарснаас хойш Хятадын хүүхэд залуучуудыг Япон зургаа удаа урьж айлчлуулсан бөгөөд Хятадын тал ч Японы хүүхэд залуучуудыг олон удаа урьж айлчлуулсан юм.

     Соёлын солилцоо, хүүхэд залуучуудын харилцан айлчлал бол Хятад, Японы харилцааны ирээдүйн хөгжлийн чухал үндэс суурь мөн. Хятад, Япон хоёр ард түмэн, ялангуяа хоёр орны хүүхэд залуучууд хоорондын хэлхээ холбоог байнга эрчимжүүлж, бие биеийн харилцан ойлголцлыг нь гүнзгийрүүлж чадвал хоёр орны харилцаа лавтай сайн сайхан хөгжиж чадна. Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао 4-р сарын 12-ны өдөр Японы Парламентад үг хэлэхдээ, Хятад, Японы харилцааны хөгжилд чин үнэнч хүсэл найдвар тавьсан байна. Тэрээр хэлэхдээ,

     Хятад, Японы хоёр орны харилцааны хөгжил нь салхи бороог туулж, олон нугачаатай учирч байсан хэдий ч Хятад, Япон хоёр ард түмний найрамдлын үндэс суурь бол Тайшань уул болон Фүжисан уул мэт бат бэх юм. Хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг нээхэд хоёр орны засгийн газар болон хоёр ард түмэн цуцалтгүй чармайх хэрэгтэй. Бид хамтдаа Хятад, Япон хоёр орны үеийн үед найрамдалтай байхыг биелүүлж, Хятад, Японы стратегийн харилцан ашигтай харилцааны шинэ байдлыг бий болгож, Азийн болон дэлхийн энх тайван, хөгжлийн төлөө хамтаар тэмцье гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\