Хятадын Күнзийн анхны радио дээд сургууль 12-р сарын 6-ны өдөр Хятадын Олон Улсын Радиод албан ёсоор байгуулагдаж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, хатагтай Чэн Жили уг дээд сургуулийн хүндэтгэлийн самбарыг нээх хөшгийг татсан байна. Хойшид гадаадын сонсогчид Хятадын анхны радио Күнзийн дээд сургуулиас бэлтгэсэн радио нэвтрүүлэг, сүлжээний нэвтрүүлэг зэрэг сургалтын нэвтрүүлэгээр дамжин эх хэлээрээ маш дөхөмөөр хятад хэлийг сурах болно.
Күнзийн радио сургуулийг Хятадын Олон Улсын Радио болон Күнзийн дээд сургуулийн Төв байрын хамтран байгуулсан юм. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, хатагтай Чэн Жили 12-р сарын 6-ны өдөр уг дээд сургуулийн хүндэтгэлийн самбаыг нээх хөшгийг татсан юм.
Сурвалжлагчийн ойлгож мэдээлснээр, радио Күнзийн дээд сургууль нь Күнзийн нэмэмжит хичээлийн танхим, радио, сүлжээний нэвтрүүлэг зэргээр дамжуулан хятад хэлний нэгдэлтэй сурах бичгийн дагуу гадаадын 38 хэлээр дэлхийн олон газрын сурагчдад хяттад хэл заан, хятад соёлыг сурталчилах юм байна.
1 2 3 4
|