• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-12-06 19:10:36    
Дуучин Линь И-лянь болон түүний амьдрал уран бүтээл

"Хятадын дуу хөгжим"


Хятадын Олон Улсын Радио

  

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа? Хятадын олон улсын радиогийн Монгол хэлний редакцийн дуу хөгжмийн тусгай нэвтрүүлгийн шинэ ээлжит дугаар та бүхэндээ мэнд айлтган золгож байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр Хятадын кино урлагийн тавцан дахь бас нэгэн од бүсгүйг та бүхэндээ танилцуулья. Энэхүү урлагчин бүсгүй маань даруй Хятадын Хонгконгийн дуучин, жүжичин Линь И-лянь байгаа юм. Ингээд юуны өмнө та бүхэндээ түүний дуулсан "远走高飞" гэдэг дууг нь сонсогё.  

  

     Линь И-лянь1966 оны 4-р сарын 26-ны өдөр Хонгконгт төрсөн. Үхрийн орд, 159 см өндөр, 48кг жинтэй, өхөр охиныхоо хамт амьдрдаг ийм бүсгүй байна. Тэгэхээр дуучин Линь И-лянийг цөөн үгээр тодорхойлж хэлхэд Хятдын дууны тавцанд нэгэн үеийн домог болсон бүсгүй гэж хэлж болно. Үнэхээр маш олон сайхан бүтээл туурвиж, Хонгконг төдийгүй Хятдын эх газрыг өөрийн дуугаараа байлдан дагуулсан нэгэн чадварлаг уран бүтээлч бүсгүй байгаа. Одоо бүгдээрээ дуучин Линь И-ляний дуулсан нэгэн нэгэн сайхан дууг хамтдаа хүлээн авч сонсоцгооё. Энэхүү дууны дараа бид дуучиныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулах болноо.  

  

     Та бүхний хүлээн авч сонссон дуу бол дуучин Линь И-ляний "铿锵玫瑰" хэмээх цомогт нь багтсан цомогтойгоо ижил нэртэй сайхан дуу байлаа. Дуучин маш их олон хоббитой. Хийл, төгөлдөр хуур гэх мэт хөгжмийн зэмсэгүүдйиг тоглох дуртай. Чөлөөт цагаараа кино үзэх, спортоор хичээллэх дуртай юм байна. Бага байхаасаа эхлэн дуу хөгжимд маш их дуртай байсан байна. Тэрээр Хятдын нилээд олон дуучдын адил ямар нэгэн их сургуульд суралцаж байгаагүй. Дунд сургуулийн боловсрол эзэмшсэн, гэсэн хэдий ч хүн өөрийн гэсэн зорилго, хүсэл эрмэлзэлтэй бөгөөд түүнийхээ төлөө хөдөлмөрлөж чадвал хүссэн бүхэндээ хүрч чадна хэмээн бодож явдаг бүсгүй байгаа. За тэгэхээр, Одоо та бүхэндээ дуучин Линь И-ляний дуулсан бас нэгэн сайхан дууг хүргэсний дараа дуучныхаа талаар үргэлжлүүлэн танилцуулья. Энэхүү хүргэх дуу бол дуучины маань "Линь И-лянь s" цомогт нь багтсан "至少还有你" хэмээх сайхан дуу байна. :Энэхүү дуу үнэхээр маш сайхан үг аялгуутай дуу байгаа, Хятад даяар энэ дууг мэдэхгүй хүн байхгүй гэж хэлхэд бараг хэлсдэхгүй байхаа гэж бодож байна. Та бүхэнд маань ч гэсэн энэ дуу таалагдана гэдэгт итгэлтэй байна,ингээд дуугаа хамтдаа хүлээн аьч сонсоцгооё.  

  

     Дуучин Линь И-лянь маань 1983 онд нэгэн дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж дуу урлагийн гараагаа эхлэсэн бөгөөд улмаар 1984 онд жүжигчин Жан Гүөрүн(张国荣) -тай хамтарч "龙凤智多星" хэмээх анхны кинондоо тоглосон байна. За мөн тус ондоо "Хайр дурлал I DON'T KNOW" хэмээх анхныхаа бие даасан хөгжмийн цомгоо үзэгч сонсогчидын хүртээл болгосон байна. Хэдийгээр анхны уран бүтээл боловч энэхүү цомог нь үзэгч сонсогчидын таашаалд маш их нийцэж, борлуулалтын хэмжээ нь маш өндөр байсан ба хөгжим кино урлагийн ертөнцөд Линь И-лянь хэмээх нэр хүч түрэн орж ирсэн гэдгийг хүмүүст мэдрүүлсэн байна. Дуучин Линь И-лянь нь энэхүү эрч хүчээ алдалгүй улмаар 1985 он, 1987 онуудад хоёр, гурав дахь хөгжмийн цомгуудаа гаргасан ба мөн л амжилттай цомгууд болсон байна. За мөн тэрээр дан ганц дуу дуулж кинонд тоглоод зогссонгүй телевизийн хэд хэдэн хөгжмийн нэвтрүүлгүүдийг маш чадварлаг хөтөлж эхлэсэн байна. Энэ үеэс эхлэн түүнийг амжилт, алдар нэр хүнд сүүдэр мэт дагах болж хөгжмийн ертөнцөд ганхашгүй өөрийн гэсэн байр суурийг эзлэсэн байна. Дуучин маань одоог хүртэл нийт 40 орчим ширхэг бие даасан хөгжмийн цомог гаргаад байгаа юм байна. Эдгээр цомгууд нь бүгд үзэгч сонсогчидоос өндөр үнэлгээ авна гэдэг бол үнэхээр ямар нэр хүндтэй, чадалтай дуучин бэ гэдэг нь ойлгомжтой, тэгэхээр та бүхэн ч гэсэн Дуучин Линь И-ляний уран бүтээлүүдийг сонсоод өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтээ өгч суугаа байхаа. Одоо ингээд дуучныхаа дуулсан "林忆莲柔情精选" хэмээх цомогт нь багтсан "听说爱情回来过" хэмээх дууг та бүхэндээ хүргэе.  

  

     Сайхан дуу байлаа. Та бүхэнд таалагдсан байхаа. Тэгэхээр дуучиныхаа уран бүтээлийн талаас нь нилээд танилцууллаа. Одоо тэгэрээр Дуучин бүсгүйгийхээ хувийн амьдралын талаар төхөм тэмдэглэе.

     Дуучин Линь И-лянь маань нөхөр охиныхоо хамтаар амьдардаг, өөрийгөө маш сайн эхнэр, маш сайн ээж хэмээн бодож явдаг ийм бүсгүй юм байна. Тэрээр нэгэн удаа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа охинтой болсон нь миний амьдралын хамгийн аз жаргалтай мөч хэмээн ярьсан байна.

  

     Тэгэрээр өнгөрсөн жил нэгэн концертон дээр өөрийн охиндоо зориулж дуучин Жөү Желүний дуулсан нэгэн дууг хөрвүүлэн дуулсан бөгөөд миний охины насан дээр тэр одоо ээжийнхээ биш харин Жөү Желүнь, S.H.E гэх мэт хамтлагуудын шүтэн бишрэгч байж таараа. тиймээс охиндоо зориулж энэ дууг дуулж байнаа гэсэн байна, Одоо сонсогч та бүхэндээ Дуучин Линь И-ляний "Линь И-лянь s" хэмээх цомогт нь багтсан "失踪" хэмээх сайхан дууг нь хүргье.  

     За ингээд та бүхэндээ дуучин, жүжигчин Линь И-лянь болон түүний амьдрал уран бүтээлийн талаар төхөм танилцуулла. Дараачийн дугаараараа дахин уулзталаа баяртай./Хүчит редакторлон бичив/