Тун саяхан хуралдсан Хятадын шинжлэх ухаан техникийн төрийн шагналт их хурал дээр засгийн газраас сйашаан хүхийгүүлсэн нэг залуу хүмүүсийн анхаарлыг их татаж байлаа. 38 настай энэ залуу өөрийн компаниа дагуулан хэтхэн жилийн хугцаанд олон улсын тэргүүний төвшинд хүрсэн дижитал чипийг судлан бүтээж, чип судлан бүтээх салбард гадаадын компани монопольчлож байсан байдлыг эвдсэн байна. Энэ залуу бол Жүн шин вэй электроны ХХК-ний зөвлөлийн дарга ноён Дэн жүн хань болох юм.
15 жилийн өмнө тэрээр Америкд очиж сурсан бөгөөд Америкийн Калифорниа их сургуулийн Беркели салбар сургуулийн электроны доктор, эдийн засгийн магистр, физикийн магистрын цол авсан юм. Тэрээр их сургуулиа шилдэг амжилттай дүүргэгээд дэлхийд нэртэй IT аж ахуйн нэгжид ажилсан юм.
8 жилийн өмнө тэрээр түүнтэй хамт Америкд суралцаж байсан маш олон хүмүүс эх орондоо буцан ирж, аж ахуйн нэгж эрхлэн, их олон хүмүүс амжилтад хүрснийг хараад түүнд эх орондоо буцан очиж аж ахуйн нэгж эрхлэх санаа түрсэн юм байна. Ингээд тэр болон хамт сурч байсан хэдүүл нийлээд Америк дэх шилдэг ажлын орчин, өндөр цалингаа орхиод эх орондоо буцан ирж, Бээжингийн Жүн гуан цүнь шинжлэх ухаан техникийн хүрээлэнд аж ахуйн нэгж эрхлэх замаа эхлүүлсэн юм. Тэрээр үүний тухай турсаж ярихдаа,
1999 онд манай компани Жүн гуан цүнь шинжлэх ухаан техникийн хүрээлэнд байгуулагдах үе Бээжин хотын удирдалгийн их дэмжлэг, туслалцааг олсон бөгөөд маш богин нэг долоо хоногийн хугацаанд компаниа бүртгүүлсэн байна гэжээ.
Бээжин хотын засгийн газрын холбогдох салбарын дэмжлэгтэйгээр тэрээр "Жүн шин вэй" гэсэн компани байгуулсан байна. Компаниа байгуулсны дараа тэрээр компаний хөгжлийн чиглэлийг дижитал чип гэж тогтоожээ. Үүний тухай тэрээр тайлбарлаж хэлэхдээ, дижитал чипийн техник бол шинээр хөгжиж байгаа 3C аж үйлдвэрлэлийн гол техник болох юм. Гадаадын копаниудад монопольчлогдсон бусад техниктай адилтхаавал дижитал чипийн техник нь дэлхийн хүрээ хэвчээн дэх өрсөлдөөн дүнгэж эхлэж байгаа юм. Иймээс дижитал чипийг Хятадын чипийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлд орох довтлолтын бүтээгдэхүүнээр үзсэн юм гэжээ.
Чипийн дэлхийн тэргүүний чанарыг батлахын төлөө түүний компани Америк болон Сянганд өөрийн компаний салбараа байгуулсан бөгөөд Хятадын нэрт их сургууль Чин хуа их сургуультай "Чин хуа Жүн шин вэй туршилтын тасаг" байгуулсан байна. Компани байгуулагдсны дараах нэг жилийн дараа өөрийн оюуны өмчийн эрэхтэй дижитал чип---"шин гуан" чипийг үүдэн бүтээсэн байна. Үүний тухай дэн жүн хань танилцуулж хэлэхдээ,
2001 оны 3-р сард бид өөрийн оюуны өмчийн эрэхтэй анхны чипээ судлан бүтээсэн юм. Энэ чип бол улсын дотоодын хамгийн анхны нэг сая тэсийн цар хэмжээ бүхий, \нэг сая тэсийн зэрэглэл гэдэг нь нэг чип дээр нэг сяа-с давсан цахилгаан шугам байхыг зааж байна\ зураг дүрсыг зохицуулах чип болох юм. Бид хэтхэн сарын дотор гол техникийг судлан бүтээж, үүний зэрэгцээ бүтээгдэхүүнээ гаргасан бөгөөд бас үүнийгээ аж үйлдвэлжүүлсэн байна гэжээ.
Өнөө жүн шин вэй компани тавдах чипийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. 2004 оны тус компаний 5 дахь үеийн чип нь чип болон гар утас, дижитал гэрэл зургийн апрат зэргийг маш сайхан уялдуулж чадсан байна. Өнөө тус компаний чип их цар хэмжээгээр олон улсын зах зээлд орж, SAMSUNG, PHILIPS, HP, FUJITSU зэрэг олон улсын нэрт аж ахуйн нэгжүүд их хэмжээгээр худалдан авч байна. \Г. Сайн-Өлзий бэлтгэв.\
|